Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Мөнхнасан: Хүүхдийн сурлага эрс муудахад нэг л шалтгаан байдаг

2014-4-24
0
ЖИРГЭХ

Munhnasan Шинэчлэлийн Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яам “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж эхлээд нэг жил гаруй хугацаа өнгөрч байна. Тэгвэл энэхүү шинэчлэлийг гардан гүйцэтгэгч, боловсролын чанарт ахиц авч ирэх хамгийн чухал хүмүүс бол багш нар. Тиймээс бид өдөр тутмын ажлаа хийж яваа жирийн багш нартай уулзаж, үнэхээр хүүхэд бүрийг хөгжүүлэх боломжтой юу? Энэ шинэчлэлүүд үнэхээр үр дүнтэй байна уу үгүй юу гэдгийг асуун уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Бид энэ удаад Хан-Уул дүүргийн 60-р сургуулийн бага ангийн  багш Г.Мөнхнасантай уулзаж цөөн хором ярилцлаа.

-   Боловсролын салбарын чанарт шинэчлэл хийхийн тулд нэн тэргүүнд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх нь зүйтэй гэж салбарын яам тодорхойлж, зорьж байгаа. Энэ ажлыг гардан гүйцэтгэж байгаа багшийн хувьд одоо харахад хүүхэд нэг бүрийг хөгжүүлж болж байна уу?


- Бололгүй яахав.Би боловсролын байгууллагад 23 дахь жилдээ ажиллаж байгаа хүн. Өнгөрсөн жил тавдугаар анги төгсгөөд энэ жил зургаан настнуудын нэгдүгээр ангитай хичээллэж байна. Одоо манай ангийн 31 хүүхэд дунд уншиж, бичиж чаддаггүй хүүхэд байхгүй. Хоёр л хүүхэд бусдаасаа арай удаан уншиж, бичиж байгаа. Тэр хоёртойгоо тусгайлан ажиллаж байна. Удахгүй бусадтайгаа адилхан болно.

-    Хүүхэд бүрийг жигд хөгжүүлэхэд таны баримталдаг арга барил юу вэ?

-   Ер нь бага ангийн багш нар математик, Монгол хэлний хичээлийг л голлодог шүү дээ. Эх хэлээрээ зөв ярьж, бичиж сурч байж л бусад хичээлдээ амжилттай сурдаг. Тоо ч мөн адил. Нэгдүгээр ангид нь багш сайн хичээсэн байхад бусад ангиудад нь багш нэг их түүртэхгүй. Би ер нь хоцрогдолтой хүүхдүүдтэйгээ илүү тулж ажилладаг. Хүүхэд бүрийн чадвар өөр шүү дээ. Багшийг ярьж байхад шууд хүлээж авдаг хүүхдүүд гэвэл ангийн 30 хүүхэд байлаа гэхэд 10 нь л тийм байдаг. Зарим нь нэг хэлүүлээд ойлгоно, зарим нь ганцаарчилж тайлбарлуулж байж ойлгоно. Тэр бүрийг л багш мэдэрч ажиллах хэрэгтэй гэж боддог. Мөн эцэг эхчүүдтэй их хамтарч ажиллаж байна. Нэг үеэ бодоход эцэг эхчүүдийн оролцоо нэмэгдэж байгаа. Хүүхдийн хөгжилд эцэг эх бас голлох үүрэг гүйцэтгэнэ шүү дээ. Тиймээс тэдэнтэй нягт холбоотой байх хэрэгтэй. Ер нь багш эцэг эх, хүүхэд бүгдийн оролцоо хангалттай байж гэмээнэ хөгжинө.

-    Хичээлээ ямархуу байдлаар явуулдаг вэ? Нэгдүгээр ангийн хүүхдүүдийн анхаарлыг төвлөрүүлэх хэцүү байх л даа?


-    Зургаан настай хүүхдүүдийн анхаарал төвлөрөхгүй биш төвлөрнө. Гэхдээ үсрээд л 10 минут анхааралтай сууна. Үүнийг нь мэдэрч л хичээлээ явуулна даа. Хичээлдээ аль болох тод өнгийн содон, сонирхолтой хэрэглэгдэхүүн ашиглах хэрэгтэй. Миний хувьд “зургаар ярилцахуй” гэдэг арга хэрэглэдэг. Жишээ нь, нэгдүгээр ангид нь хүүхэд бүр нэг зураг үзүүлнэ. Тэгээд түүнийхээ нэрийг л бичүүлнэ. Хурганы зураг байлаа гэхэд хурга гэж бичүүлээд, хурганы талаар яриулж, ярьж тухайн хүүхдэд мэдлэг болгоно гэсэн үг. Домбоны зураг үзүүлэхэд л хүүхдүүд мэддэггүй. Тэгээд л эхлээд бичүүлж сургаад дараа нь домбо гэж юу вэ гэдгийг тайлбарлаж таниулна. Хүүхдүүд дараа нь тэр зургийг хараад л домбо гээд бичиж чадаж байх жишээтэй. Тэгээд л яваандаа байгалийн зураг гэх мэт илүү олон үг орсон зургууд үзүүлнэ. Хүүхэд харсан юмаа хурдан тогтоож, ойлгодог. Тэрнээс биш үзүүлэхгүйгээр домбо гэдэг үгийг бичүүлээд байвал хүүхэд тогтоохгүй шүү дээ. Энэ маягаар танин мэдэх хүсэлд нь тулгуурлаад бичиг үсэг заавал хүүхдүүд их дуртай байдаг. Нөгөө талаас хүүхдүүдийнхээ чилээг гаргах маягаар энэ хичээлийг явуулчихдаг юм. Тэгээд хоёрдугаар ангиас нь тухайн зургаар өгүүлбэр зохиолгоно. Гуравдугаар ангид нь үйл явдалтай зураг харуулаад бяцхан эх зохиолгодог. Өмнө нь бол за үүнийг унш, бич, бод гэсэн даалгавар өгдөг байсан. Тэгэхээр хүүхдүүд маань зарим үед залхдаг. Энэ арга барил нь харин хүүхдүүдийн алжаалыг тайлна. Дээр нь сэтгэхүйг нь хөгжүүлнэ.

-    Шинэчлэлийн бодлого хэрэгжээд нэг жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хооронд юу өөрчлөгдөв? Сайжирсан зүйл байна уу?


-    Байлгүй яахав. Багш бүр заах арга зүйгээ өөрчилж байна. Аль болох хүүхэд бүртээ сонирхолтой, ойлгомжтой байдлаар хичээлээ явуулахыг эрмэлзэж байна. Өмнө сайн санаа олсон ч төдийлөн хэрэгжүүлж чаддаггүй байсан бол одоо тийм боломжууд гарч ирж байна. Үр дүнд нь өмнөх жилүүдэд шинээр элсдэг байсан хүүхдүүдээс энэ жил элссэн зургаан настнууд маань харьцангуй хичээлдээ дуртай, жигд ахиад сураад явж байна гэх мэтчилэн олон зүйл өөрчлөгдөж байна даа. Мөн багш нар маш их сургалтанд суудаг. Түүнээсээ олж мэдсэн зүйлсээ хэрэгжүүлэхийг илүү эрмэлздэг болсон.

-    Эргээд бодоход хүүхэд муу сурах гол шалтгаан юу байж вэ?


-   Би Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулсан сургалтаас нэг чухал зүйл ойлгосон. Хүүхдийн сурлага эрс муудахад нэг л шалтгаан байдаг. Юу вэ гэвэл, хүүхэд ойлгоогүй үлдсэн нэг үгнээс болоод л тухайн хичээлээ ойлгохгүй, сурахгүй үлдэж хоцордог юм билээ. Багш нар тухайн үгийг өөрсдөө мэддэг болохоор хүүхдийг мэддэг байх гээд тайлбарлаж өгөлгүй хичээлээ үргэлжлүүлдэг. Харин хүүхэд багш аа энэ үг ямар утгатай юм бэ гэж асуулгүй төсөөлж бодсоор мухарддаг. Тийм болохоор аль ч хичээл дээр ойломжгүй байж болох бүх л үгсийг сайн тайлбарлах хэрэгтэй юм билээ. Жишээ нь бид “хөрш тоо” гээд л заадаг. Гэтэл хүүхэд хөрш гэдэг үгийн утгыг мэдэхгүйгээр яаж ойлгох вэ дээ.

-    Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн гол анхаарах зүйл юу вэ?

-   Хамгийн гол нь хүүхэд бүрийгээ таних хэрэгтэй. Хэн ямар чадвар, авьяастай вэ, юу сонирхдог вэ гэх мэтчилэн. Ингээд таньсныхаа дараа тэр хүсэл, сонирхолд нь нийцэхүйц байдлаар хичээлээ явуулна даа.

-     Багшийн ажлыг үнэлэх, дүгнэх шинэ журмын талаар та ямар бодолтой байна вэ?


-    Яг журмынхаа дагуу үнэлвэл үнэхээр боломжийн санагдаж байгаа шүү. Яг л хүүхдийн ахицыг хараад, энэ багш ямар хүүхдийг ямар төвшинд хүргэв гэдгийг нь дүгнэвэл маш зөв. Хүүхдээ шалгаад л багшийг үнэлэх тухай журам шүү дээ.

-    Гэтэл журмынхаа дагуу үнэлэхгүй байгаа юм уу?

-    Үгүй л дээ. Гэхдээ зарим тал дээр багшийн юу хийж байгааг л шалгах гээд бас баахан цаас бэлдүүлэх гээд байдаг. Тэгээд л илүү их тайлан бэлдэж, өөрийгөө сайн “рекламдаж” чаддаг багш л урамшуулал авдаг байдал хэвээрээ үлдэх гээд байна уу гэсэн айдас байна. Гэхдээ одоо журам хэрэгжиж эхэлсэн ч гэсэн туршилтын хугацаандаа байна л даа. Ирэх намраас ганц журам ч гэлтгүй бага боловсролын салбарт маш их өөрчлөлтүүд хийгдэх гэж байгаа. Би бол тэр их бичиг цаасны ажлыг нь нэг их хийхгүй, санаа тавихгүй байгаа. Өнгөрсөн жил Л.Гантөмөр сайд багш нартай уулзахдаа багшийн цаасны ажлыг хөнгөлнө. Багш бичиг цаасны оронд хүүхэд бүрээ хөгжүүлэхэд анхаарах ёстой гэсэн юм чинь/инээв/.

-  Та 23 жил ажилласан гэхээр үе үеийн Засгийн Газраас хэрэгжүүлж байсан бодлогуудыг сайн мэднэ. Боловсролын бодлого хэзээ хамгийн зөв байсан бэ?

-  Л.Гантөмөр сайдын үед л маш зөв зүйлс хийгдэж байна. Үүнийг бараг бүх багш нар дуу нэгтэй хэлнэ дээ. Хүүхдийн авьяас, чадвар, сонирхолд нь тулгуурлаж, хүүхэд нэг бүрийг орхилгүй хөгжүүлнэ гэдэг бол маш зөв. Дээр нь багшийг цаасаар биш хүүхдийнх нь ахицаар үнэлэх болж байгаа нь маш их таалагдаж байгаа. Бүх багшид л сайхан санагдаж байгаа байх.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
А.Баяр: Өчигдрийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан хууль бус
Байнгын хороод хуралдана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
    17 мин
  • Тамхины хяналтын бодлогыг шинэчлэх шаардлага ба Хор хөнөөлийг бууруулах арга зам
    31 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
    37 мин
  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
    55 мин
  • Л.Гангэрэл: Бодлого тогтвортой байж уул уурхайн салбар хөгжинө
    1 цаг 9 мин
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
    1 цаг 20 мин
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
    1 цаг 49 мин
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
    2 цаг 23 мин
  • А.Баяр: Өчигдрийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан хууль бус
    2 цаг 52 мин
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн 15 дахь тулаанаа Барбадос тулаанчийн эсрэг хийнэ
    3 цаг 1 мин
  • Хөвсгөлд гарсан хоёр ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    3 цаг 21 мин
  • Найман аймгийн 304 иргэн шугаман бүжгээр хичээллэв
    3 цаг 39 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
    4 цаг 1 мин
  • Байнгын хороод хуралдана
    4 цаг 20 мин
  • АНУ-Их Британийн зөрчилдөөнийг намжаахаар Хаан Чарльз III АНУ-д дөрвөн өдрийн айлчлалаа эхлүүлж байна
    4 цаг 46 мин
  • Л.Энх-Амгалан: Төрөлжсөн ахлах сургууль байгуулна
    4 цаг 48 мин
  • Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
    4 цаг 51 мин
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
    5 цаг 3 мин
  • Өнөөдөр Монголын Генералуудын өдөр тохиож байна
    5 цаг 34 мин
  • ӨНӨӨДӨР: Монголын багш нарын шинэ зуун зөвлөлөөс мэдээлэл хийнэ
    5 цаг 36 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
24 баримт
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК