Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулга: Хаа холоос Америкт ирж байхад ажлын байрны зар асуух юм. Агуулгатай юм ярь л даа

Нийтлэлч: Б.Цэрэнлхам 2019-8-01
0
ЖИРГЭХ

Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ дахь албан ёсны айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Вашингтон хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны байранд тус улсад ажиллаж, амьдарч, суралцаж буй Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзаж ярилцлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Америк улсад 30 мянга гаруй Монгол иргэн ажиллаж, амьдарч, суралцаж байгаагаас Зүүн эргийн Вашингтон хот орчимд 6000, Төвийн бүсийн Чикаго хот орчимд 8000, Баруун бүсийн Лос Анжелест 2000, Сан Францискод 4000, Сиатльд 1500 орчим иргэн амьдарч байна гэдгийг онцолсон юм. Үүний дараа иргэдийн сонирхсон асуултад хариулсныг хүргэе.

 

-Н.Мөнхням: Би энд 20 гаруй жил ажиллаж, амьдарч байна. Хорвардын их сургуульд санхүүгийн мэргэжлээр суралцсан. Таниас хэдэн юм асуух гэсэн юм. Би АНУ-д 10 гаруй жил санхүүгийн чиглэлээр удирдах ажил хийж байна. Энэ хугацаанд олон хүнийг ажилд авч, ажлаас халж үзсэн. Мэдээж хүн ажилд авахдаа мэргэжил, дадлага туршлагыг хардаг. Гэтэл Асашёрү Д.Дагвадорж таны зөвлөхөөр ажилладаг гэж байна. Та улсын Ерөнхийлөгч хүн. Тэгвэл ямар дадлага, туршлагаар нь харгалзаж ажилд авсан юм бэ?

-Ерөнхийлөгч Х.Баттулга:  Заавал дээд сургууль төгсөж байж зөвлөх болох ёсгүй. Энэ хүн бол Монгол, Япон хоёр орны хооронд чухал үүрэгтэй. Өнөөдөр ард иргэдийн хооронд дипломат харилцаанаас илүү энгийн харилцаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс Япон улстай харилцах тал дээр энэ хүнийг сонгосон.

-Н.Мөнхням: Би бөхөд хайртай. Гэхдээ би хэзээ ч тэр тусмаа Ерөнхийлөгч байсан бол Асашёрүг зөвлөхөөрөө авахгүй байсан. Үүгээрээ та бид хоёр ялгаатай байх. Хоёрдугаарт, АНУ-д хүмүүсийг ажлаас халахад арьс өнгө, шашин шүтлэг, нас хүйсээр ялгаж болохгүй гэж хуульчилсан байдаг. Гэтэл монголд 30 наснаас доош эмэгтэйг нягтлангаар ажилд авна гэдэг. Энэ хэр зүй зохистой вэ?

-Ерөнхийлөгч Х.Баттулга:  Хүмүүсийн бичсэн зар дээр нас бичих эсэхийг хариуцах нь миний ажил биш.

-Н.Мөнхням: Би таны ажлыг заасандаа биш. Харин Хөдөлмөрийн тухай хуульд тийм заалт байна уу?

-З.Нарантуяа: Хөдөлмөрийн тухай хуулиар хувийн компаниуд үйл ажиллагаагаа зохицуулдаг. Харин төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийг дагадаг. Тиймээс Монголд ч тэр, АНУ-д ч тэр ялгаагүй тухайн ажлын байранд ямар хүн авах вэ гэдэг энэ бол байгууллагын л бодлого.

 

- Н.Мөнхням: Их Хурлын гишүүд ээ. Та нарын хийх ёстой ажил хууль батлах. Тэгвэл та нар 40 настай нягтлан бодогчийн ажлын байрыг хамгаалах хууль оруулж ирээд баталж чадаж байна уу. Тэгээд бодоод үзээрэй.

-Д.Оюунхорол: Мөнхням аа, ийм хандлага Монголд бас бий болсон юм аа. Зарим аж ахуйн нэгж байгууллагын өөрсдийнх нь соёлтой холбоотой асуудал яригддаг. УИХ дээр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга яригдаж байна. Энэ үед чиний яриад байгаа асуудлыг зохицуулах талаар ярьж байна. Ер нь чадвар, мэдлэг, дадлага, туршлагад үндэслэж ажлын байрны тодорхойлолтыг гаргадаг болох асуудал Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын суурь үзэл баримтлал хэлэлцэгдэж байгаа. Хэдийгээр нас зааж ажилд авах заалтгүй ч бичигдээгүй хууль байна. Өнөөдөр 25 настай эмэгтэйг ажилд авна гэсэн зар байгаа нь үнэн. Тиймээс энэ асуудал бол анхаарах ёстой.

-Ерөнхийлөгч Х.Баттулга:  Жаахан агуулгатай юм яривал яасан юм. Тэр холоос нисээд ирж байхад насны зар яриад байж болохгүй.

 

-Н.Мэндсайхан: Би энд ирээд 17 орчим жил амьдарч байна. Тэгээд төрийн албан хаагчаар ажиллаж байгаа хүмүүс авлига их авч байна гэсэн. Хэд хоногийн өмнө л гэхэд оймсноосоо мөнгө гаргаж байгаа бичлэг цацагдлаа. Үүнийг төрийн эсрэг гэмт хэрэг гэж үзэн тусдаа хуулиар шийтгэж болохгүй юу?

-Ерөнхийлөгч Х.Баттулга:  Монголд байгаа хамгийн том асуудал авлига хээл хахуулийн асуудал. Энэ нь өчигдөр дөнгөж гарч байгаа юм биш. Сүүлийн 15-20 жилд гарсан том хана, туурга юм. Үүнийг нураагаад эхэлсэн. Толгойноос эхлээд явж байна. Цаашид авлигын эсрэг ажлыг үргэлжлүүлнэ. Амалж байна.

-З.Нарантуяа: Авлигын талаар олон улсын конвенцийн тавьж байгаа шаардлагын дагуу бид сүүлийн 10 жил байгууллагыг нь байгуулаад хууль тогтоомжийг баталсан боловч хэрэгжилт нь муу байна. Өөрөөр хэлбэл, хэрэгжүүлдэг байгууллага нь хүссэн хүнийхээ араас явдаг, хүсээгүй бол илрүүлдэггүй. Байгууллагуудын хувьд хонгил үүсэх хэмжээний болчихсон байсан.

-Ч.Дөлгөөн: АНУ-д хоёр жилийн өмнө ирсэн. Манай улс цөөн хүн амтай. Олон хүнтай улс оронд дүрвэх, гаднын оронд суурьших эсэх асуудал нь үндэсний аюулгүй байдал нь нөлөөлдөггүй гэж үздэг. Харин манай улсын хувьд иргэд нь гадаадад суурьшаад, ажиллаж амьдраад байх хүн амтай биш. Хэдий бусад улс оронд чөлөөтэй зорчих, оршин эрхтэй ч нэг хүн гадагшаа явахад л их мэдрэмтгий. Бидний хувьд айлд амьдарч байгаатай ялгаагүй. Эх орондоо сурсан мэдсэнээ хэрэгжүүлэх, амьдрах хүсэлтэй байдаг. Харин Монгол Улсын Засгийн газар хэзээнээс эхэлж дэлхийгээр тархсан ард түмнээ уриалан дуудах вэ. Энд сайхан амьдрах боломж байна. Эх орондоо ирцгээ гэж хэлэх вэ. Бид цөөхүүлээ шүү. Эх орондоо байх ёстой. Энэ тал дээр санаа зовж байна.

 

-Р.Ганцэцэг: Би АНУ дахь Эмнэлгийн холбооны гишүүнээр ажилладаг. Бид монголчууд хоол хүнсэндээ юу хэрэглэх, юу хэрэглэхгүй байх талаар судлаач, эмч, эрдэмтдийг оролцуулсан хурал цуглаан хийж, иргэдийнхээ насжилтад анхаарах цаг болжээ. Учир нь иргэд маш богино насалж байна. Агаарын бохирдлоос илүү хоолны дэглэм алдагдаж байна. Мөн олон улсын хэмжээнд зөв хооллолт, хоол хүнсний авулгүй байдлын талаарх чуулга уулзалтыг зохион байгуулж өгөөч хэмээн санад хэлэх гэсэн юм?

-Ерөнхийлөгч Х.Баттулга: Ойлголоо.

 

-Н.Энхтайван /Нью-Йорк/: Би Нью-Йорк хотоос энэ уулзалтад зорьж ирлээ. Таныг өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзаж байхыг олон мэдээнээс харсан. Хоёр орны Ерөнхийлөгч нар чухал асуудлыг хэлэлцэж, Стратегийн түншлэлийн хэмжээнд хүрсэн байна. Мөн Монголын ноолуурыг АНУ-ын зах зээлд татваргүй оруулах хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм байна. Энэ төсөл ямар шатандаа яваа бол?

-Ерөнхийлөгч Х.Баттулга: Хоёр улсын харилцаа дараагийн шатанд буюу стратегийн түвшинд гэж онцлохын учир нь технологийн хөрөнгө оруулалтыг манай улсад түлхүү хийж өгөөч ээ. Энэ нь стратеги юм аа гэсэн ийм утгатай.

-н.Батмөнх /Чикаго/: Та өчигдөр Стратеги, олон улсын судалгааны төвд очиж Монгол-Хятадын харилцааны асуудлаар ярихдаа Монгол Улс жижиг улс биш гэж хэлсэнд бид бүхэн баяртай байгаа. Энэ ташрамд, Эрдэнэзуу, Амарбаясгалан хийд болон Ноён уулыг төрийн хамгаалалтад авах хүсэлтээ уламжилж байна.

-Ё.Отгонбаяр: Салбар хариуцан ажиллаж байсан хүний хувьд тодруулж хэлье. Дээрх хоёр хийд хоёулаа төрийн өмчид байдаг. Тухайн лам нартай гэрээгээр ажиллуулдаг зарчимтай.

-Г.Оюунбилэг: Хоёр улсын иргэншлийн асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?

-Ерөнхийлөгч Х.Баттулга: Хоёр иргэншлийн асуудал их яригддаг. Манай улсын хувьд өөрийн онцлогтой. Энэ талын дэмжлэг ховор байдаг юм.

Б.Лхам

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • PGL Masters Bucharest 2026: Аваргын төлөө өрсөлдөх шилдэг таван баг
    4 цаг 13 мин
  • ХХБ-НЫ СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ДУУСЛАА
    4 цаг 37 мин
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    8 цаг 13 мин
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ямар ч антибиотикийг орлох, ядаргааг ЯЛАГЧ сармичтай шөл хийх жор
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэрч, ялимгүй цас орох төлөвтэй байна
    Өчигдөр 08 цаг 00 мин
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 14 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя
    Уржигдар 16 цаг 21 мин
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
    Уржигдар 15 цаг 56 мин
  • НЕБ-ын 146-р сургууль орчмын 556м авто замыг дүүргийн төсвөөр шинээр тавьж байна
    Уржигдар 15 цаг 49 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Уржигдар 14 цаг 35 мин
  • Жүжигчин Имран Ханыг эсэргүүцлийн жагсаалд оролцсоных нь төлөө Энэтхэгээс хөөлөө
    Уржигдар 14 цаг 23 мин
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
    Уржигдар 14 цаг 16 мин
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
    Уржигдар 10 цаг 27 мин
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    Уржигдар 09 цаг 50 мин
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
    Уржигдар 09 цаг 47 мин
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ​​​​​​​ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Монголын жүдочид ДАШТ-ээс нэг хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 93 орноос 16 дугаарт жагслаа
  • Б.Мөнгөнзул Монголын найм дахь эмэгтэй шатрын их мастер боллоо
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
24 баримт
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК