Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Мөнхжин: Битгий нүд үзүүрлэ. Хар тамхинаас ангижрахад нь тусалцгаая

Нийтлэлч: Г.Нацаг-Эрдэнэ 2019-5-31
0
ЖИРГЭХ

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад С.Мөнхжинтэй ярилцлаа.

-Манай улс цагаан тахалтай тэмцэх тэмцлийг сүүлийн жил үүдэд эрчимжүүлсэн. Энэ хүрээнд Эрүүгийн цагдаагийн газрын харьяанд байсан Хар тамхитай тэмцэх хэлтсийг өргөтгөж, улмаар үндэсний хөтөлбөр баталлаа. Миний сонссоноор энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцдэг эмэгтэй мөрдөгчид хуруу дарам цөөн юм билээ. Яагаад энэ мэргэжлийг сонгосон юм бэ. Хүнд хэцүү зүйл хэр тохиолддог вэ?

-Мэргэжил бүхэн өөрийн гэсэн онцлогтой. Би багаасаа л цагдаагийн албанд ажиллах хүсэл мөрөөдөлтэй байлаа. Тиймдээ ч Цагдаагийн академийг амжилттай төгсөж, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн III хэлтэст гурван жил ажилласан. Үүний дараа Хар тамхитай тэмцэх газарт ажиллах боломж олдсон нь энэ юм. Энд ажиллах болсон бас нэг шалтгаан нь энэ терлийн бодисоос болж олон зуун гэр бүл салж, улмаар хүүхдүүд өнчирч байна. Негөө талаас хар тамхинд нэгдүгээрт, эрүүл мэндээ алдана.

Хоёрдугаарт, эд хөрөнгө, гуравдугаарт, амь насаа алдана гэсэн гурван сөрөг тал бий. Ийм зүйлийн эсрэг тэмцэх нь хэцүү ч тэмцэж чадвал сайн үйл гэж надад санагддаг.

-Шантрах зүйл гардаг уу?

-Хэцүү санагдах үе гардаг. Гэхдээ шантарч үзээгүй.

-Таслан сэргийлэх арга хэмжээ нууц төвшинд явагддаг. Энэ үөэр магадгүй таньдаг хүнтэйгээ таарахаас эхлээд тааварлашгүй нөхцөл үүсч болно. Ийм зүйлд хэр бэлтгэлтэй байдаг вэ?

-Их сургуульд байхаас сэтгэл зүйгээ бэлтгэсэн. Нэгэнт л цагдаагийн алба хаагч болно гэж зорьсон юм чинь ямар ч зүйлд сэтгэл санаагаа бэлтгэх ёстой. Ажиллагааны үеэр таньдаг хүнтэйгээ таарч байсан. Тэглээ гээд “Энэ миний таньдаг хүн" гээд нүдээ аньж өнгөрөх тухай нэг ч удаа бодож үзээгүй. Хуульд юу гэж заасан байна. Тэр дагуу үүргээ гүйцэтгэсэн.

-Цагдаагийн зарим алба хаагчдийн ажил нууцын зэрэглэлтэй байдаг. Хар тамхитай тэмцэх газрын тухайд бас ийм байх. Яагаад гэвэл, энэ төрлийн гэмт хэрэгт мөнгө угаах, хүний наймаа, томоохон гэмт бүлэглэлүүд холбоотой байдаг. Энэ утгаараа өөрийн тань шалгасан хэргийн холбогдогч эргээд өс санах вий гэж эмээх үе байв уу?

-Бодоогүй биш бодсон үе цөөнгүй. Дараа нь сүрдүүлэх вий, гэр бүлийг минь дарамталж, өс санах вий гэсэн айдас байгаагүй гэж хэлэхгүй. Яагаад гэвэл прокурор, шүүгчийг бодвол мөрдөгчид тухайн сэжигтэнтэй амьд харилцаа үүсгэх буюу өөд өөдөөсөө харж ярилцдаг. Энэ нь эмээмээр зүйл мэт боловч өөр нэг давуу тал олгодог.

-Гэмт хэрэгт сэжиглэгдсэн иргэн бүр гэмт хэрэгтэн байх албагүй.

 -Тэр нь тухайн сэжигтэнд хамгийн турүүнд учир байдлыг ойлгуулахыг хичээдэг. “Чамайг ийм гэмт хэрэгтэй холбогдуулан шалгаж байна. Би зөвхөн ажил үүргээ гүйцэтгэж байна. Чиний буруутай эсэхийг шүүх тогтооно" гэдгийг тайлбарлаж өгдөг. Гэмт хэрэгт сэжиглэгдсэн иргэн бүр гэмт хэрэгтэн байх албагүй. Шүүхээс гэм буруутайг эцэслэн шийдэх ёстой шүү дээ. Харин наана нь мөрдөгч яллах, цагаатгах талын бүхий л нотлох баримтыг цуглуулах ёстой. Энэ утгаараа хэрэг хийсэн бол хариуцлагаа хүлээх ёстой. Хэн нэгэнд хар буруу санах ёсгүй гэдгийг ойлгуулдаг. Ингэж чадвал нөхцөл байдал харьцангуй дээрддэг. Гэтэл иргэдийн дунд “Муу сайн цагдаа нар намайг гүтгэчихлээ. Би ял авах ёсгүй байсан” гэж буруутгах тохиолдол олон гардаг.

-Мөрдөгчдийг хуулиар далайлгаж, сүрдүүлдэг гэсэн ойлголт олон жилийн өмнөөс нийгэмд байсаар ирсэн. Сүүлийн 10-аад жилийн хугацаанд энэ байдал бага зэрэг өөрчлөгдсөн ч бугшмал зүйл байх шиг санагддаг?

-Тухайн хүнээсээ л шалтгаалах байх. Ажлын онцлог, тухайн үеийн нөхцөл байдал нөлөөлдөг болов уу. Миний хувьд ийм зүйлтэй учирч байгаагүй болохоор шууд хариулах боломж алга. Мөрдөгчөөр ажилласан гурван жилийн хугацаанд бүлэг зохион байгуулалтад орсон олон хэргийг мөрдөж, шүүхээр шийдвэрлүүлсэн. Тэр болгонд хуулиа барьж, үүргээ гүйцэтгэсэн.

-Хар тамхитай тэмцэхэд ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна вэ?

-Нэгдүгээрт, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон иргэд гэмт хэрэг давтан үйлдэх магадлал өндөр байдаг. Өөрөөр хэлбэл, хэрэг мөрдөн байцаалт, эсвэл прокурорын шатанд шалгагдаж байх үед дахин гэмт хэрэг үйлдсэнээр хэрэг мөрдөн байцаалтын шатанд шилжих тохиолдол цөөнгүй гарч байна. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу гэмт хэрэгт холбогдсон иргэдийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах тоо хэмжээг шүүхээс нэмэгдүүлэх нь зүйтэй болов уу. Шүүхээс оргон зайлсан тохиолдол цөөнгүй гардаг. Энэ мэтчилэн олон хүндрэл бий. Дээр нь таслан сэргийлэх арга хэмжээ авах эрх цагдаагийн алба хаагчдад байхгүй. Саналаа прокурорт гаргаж, танилцуулна. Прокурор шүүхэд уламжилдаг. Ингэхээр шүүгчид ихэвчлэн цагдан хорихоос татгалздаг. Татгалзсан тохиолдлын олонх нь давтан гэмт хэрэг үйлдсэн. Бүр байцаалт авааар дуудахаар ирдэггүй иргэд ч бий.

-Үүнээс гадна бага насны хүүхэдтэй ээжүүд давтан гэмт хэрэг үйлдэх болсон нь хуульд заасан үндэслэлээр цагдан хориогүйгээс болж байна гэж үзэх хүмүүс байдаг юм билээ.

-Үнэн. Яг үнэндээ энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон ээжүүдийн олонх нь хүүхдээ өөрсдөө өсгөдөггүй. Бараг хайхардаг ч үгүй гэхэд хилсдэхгүй. Гэтэл шүүхээс хүүхдээ асран хамгаалдаг гэдэг үндэслэлээр цагдан хорих арга хэмжээ авахаас татгалздаг. Шүүхийн шийдвэр гарч суллагдангуутаа хүүхдээ хаа таарсан газраа хаяад өнөөхөө хэрэглэж, зугаацаж эхэлдэг.

-Зарим прокурор, шүүгч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай бүрэн танилцдаггүйгээс болж ийм шийдвэр гардаг юм болов уу?

-Магадгүй. Уг нь шүүхэд шаардлагатай бүх материалыг бүрдүүлж өгдөг. Тэгсэн хэрнээ л шийдвэр эсрэг талд гардаг. Нэг хэрэг бий. Ээж нь хүүхдээ хайхардаггүй. Тэгсэн хэрнээ гэмт хэрэгт холбогдонгуутаа “сайн” ээж болчихдог. Шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ авахыг хориглонгуут хүүхдээ орхиж явдаг. Ингэхээр эцсийн дүндээ хүүхдийн эрх зөрчигдөж байна. Үүнийг шүүгчид тунгааж бодолцох хэрэгтэй.

-Сүүлийн жилүүдэд энэ гөрлийн гэмт хэрэгт эмэгтэйчүүд олноор холбогдох болсон учир Хар тамхитай тэмцэх газарт эмэгтэй ажилчдын орон тоо нэмэх бодлого баримталж байгаа юм билээ. Таны мөрдсөн гэмт хэрэгт холбогдсон эмэгтэйчүүд давтан хэрэг үйлдэх тохиолдол хэр олон байдаг вэ. Эсвэл эсрэгээрээ гэмээ ухаарч, нийгэмших нь олон уу?

-Үнэндээ “Би гэмт хэрэг үйлдчихлээ” гэж гэмшиж, алдаагаа зассан хүн цөөхөн. Амар хялбар аргаар мөнгө олоод сурчихаар түүнээсээ салж чаддаггүй юм шиг байна лээ. Гурван жилийн өмнө шалгагдсан хүн суллагдсныхаа дараа дахиад хэрэгт холбогдож байна. Хэрэгт холбогдсон иргэд байцаалтын үеэр уйлж, дуулах нь холгүй юм болдог. “Мөрдөгчөө, би ахиж ийм зүйл хийхгүй. Яг одооноос амьдралаа өөрчилнө” гээд уяртал ярина. Үнэнээ хэлэх нэгэн байхад инээж байгаад худлаа ярьдаг хүн ч бий. Бүр жирэмсэн хэрнээ хар тамхи хэрэглэж байна. Иргэдийн олонх нь хар тамхины хэрэгт холбогдсон иргэдийг хорьсонгүй гэж бухимддаг. Хорих асуудал ганц хүчин зүйлээс шалтгаалахгүй. Жишээлбэл, шүүхийн хугацаа дууссан, эрүүл мэндийн шалтгаанаар, цагдан хорих хугацаа дууссан, эсвэл мөрдөгч, прокурорын санал зэртойг үндэслэж цагдан хорионоос тухайн иргэнийг суллагддаг. Гэтэл хэрэг нь шүүхэд шатанд үргэлжилж байтал давтан гэмт хэрэг үйлддэг. Ийм шалтгаанаар шийдэгдээгүй олон хэрэг манайд бий.

-Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 20.7-оор зүйлчилж, 1-8 хүртэл жилийн хорих ял оноодог. Ямар ч хүнд үр хүүхдээ үүний нөлөөнд орчих вий гэдэг айдас бий. Энэ утгаараа цагдаа, прокурор, эмч, багш, сэтгүүлчид гээд бүх салбарынхан урьдчилан сэргийлэх ажлыг чадах ядахаараа хийж байна. Гэтэл энэ төрлийн гэмт хэрэгт үйлдсэн гэмт этгээдүүдэд ийм хэмжээний ял оноох нь шударга гэж үү?

-Хуулийн хугацаа бага гэдэгтэй санал нийлнэ. Ялангуяа бүлэг зохион байгуулалтад орсон, бусдыг уруу татаж мөнге олох арга хэрэгсэл бсшгож, эрүүл мэндээр нь тоголдог этгээдүүдийн хувьд шүү дээ. Түүнчлэн гэмт хэрэгт сэжиглэгдэж, шалгагдсан хүн бүр ноцтой гэмт хэрэгтэн биш. Хүн бүрийн цаана өөр өөрийн гэсэн шалтаг шалтгаан бий. Ингэж хэлснээрээ би гэмт этгээдүүдийг өмөөрөөгүй шүү.

-Хар тамхийг хэдэн удаа хэрэглэсэн тохиолдолд ял оноох вэ гэдгийг хуульд тодорхой зааж өгөөгүй. 

-Хамгийн наад зах нь ямар төрлийн хар тамхийг хэдэн удаа хэрэглэсэн тохиолдолд ял оноох вэ гэдгийг хуульд тодорхой зааж өгөөгүй. Өөрөер хэлбэл, зевхөн НҮБ-ийн конвенциор хар тамхи, мансууруулах төрлийн сэтгэцэд нөлөөт бодисийн терөлд баггаасан бодисыг хэрэглэсэн л бол шийтгэл ногдуулдаг. Гэтэл ганцхан удаа сонирхоод хэрэглэж үзсэн хүнд ял оноох уу, үгүй юу гэдгээс эхлээд эргалзээтэй зүйл олон бий.

-“Ялын дүгнэлт үйлдэх тэр агшинд ямар мэдрэмж төрдөг вэ” гэж цөөнгүй эмэгтэй прокуророос асуухад “Бид дотоод итгэл үнэмшилдээ тулгуурлаж ялын дүгнэлт үйлддэг болоод ч тэр үү, сэтгэл сэмрэх үе олон гардаг. Тиймдээ ч зарим хавтаст хэргийг сайн нягтал, шалга гэж мөрдөн байцаах шатанд буцаадаг” гэсэн. Энэ хүн хэрэг хийгээгүй бол өнөөдөр ямар замаар амьдрах байсан бол гэж бодогдох үе гарч байв уу?

-Байлгүй яах вэ. Маш үзэсгэлэнтэй, гоё охин. Тэгсэн хэрнээ давтан үйлдэлтэй. “Хэрвээ хэрэг үйлдээгүй бол ирээдүйд сайхан амьдрах байсан даа” гэж бодож харамсч байсан үе бий. Хар тамхитай тэмцэх газарт шилжиж ирснийхээ дараа нэг хавтаст хэрэгтэй танилцаад шөнөжин уйлж байлаа. Ар гэрээ тэжээхийн тулд бага байхаасаа ажил хийсэн. Орлого нь хүрэлцэхгүй учир сүүлдээ биеэ үнэлсээр энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон байсан.

-Тэр эмэгтэйд холбогдох хэрэг шийдэгддсэн үү?

-Шүүхээс ял авсан. Магадгүй “Үнэндээ “Ба гэмт хэрэг үйлдчихлээ" гэж гэмшиж, алдаагаа зассан хүн цөөхөн. Амар хялбар аргаар мөнгө олоод сурчихаар түүнээсээ салж чаддаггүй юм шиг байна. Гурван жилийн өмнө шалгагдсан хүн суллагдсаныхаа дараа дахиад хэрэгт холбогдож байна. Хэрэгт холбогдсон иргэд байцаалтын үеэр уйлж, дуулах нь холгүй юм болдог. “Мөрдөгчөө, би ахиж ийм зүйл хийхгүй. Яг одооноос амьдралаа өөрчилнө ” гээд уяртал ярина. Үнэнээ хэлэх нэгэн байхад инээж байгаад худлаа ярьдаг хүн ч бий. Бүр жирэмсэн хэр нь хар тамхи хэрэглэж байна.  Тэр эмэгтэйн ээж, аав нь архины хамааралгүй байсан бол ийм замаар явахгүй ч байсан мэднэ.

-Манай улс мансууруулах төрлийн бодис хэрэглэгчийг бараг мал тоолж байгаа юм шиг тоолдог боллоо. Уг нь энэ төрпийн бодист донтсон иргэдээ эмчилдэг болчихвол хүрээ нь хумигдах боломжтой ч юм шиг. Өөрөөр хэлбэл, шүүхээс ял авсан иргэдийн олонх нь суллагдсаныхаа дараа давтан гэмт хэрэг үйлддэг. Ял эдэлж байх хугацаанд нь зан үйлийг нь засч, мансуурлын эсрэг эмчилгээ хийдэг бол урьдчилан сэргийлэх боломжтой юм мэт. Гэтэл манай улсад энэ талын бодлого дутуугаас хэрэглэгчдийн тоог нэмэх бас нэг шалтгаан болоод байна уу гэж хардаг юм. Та үүнийг юу гэж бодож байна вэ?

-Бараг өдөр бүр бодогддог зүйлийн нэг. Учир нь, нэг талаасаа эдгээр иргэдийн олонх нь хохирогч болсон байдаг. Ямар байдлаар хэрэглэгч болсон нь хамаагүй. Олонх нь хар тамхинаас гарах хүсэлтэй ч чаддаггүй. Таван хувийн эдгэрэлтэй гэхээр хэр баргийн хүний тэсвэр тэвчээр хүрэхгүй шүү дээ. Нийгмээсээ туслалцаа хүсэхээр ямар ч туслалцаа байхгүй.

-Ийм тохиолдолтой таарч байв уу?

-Таарсан. Давтан гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн олонх нь “Би больмоор байна. Гэхдээ тэсэхгүй нь. Яах учраа олохгүй байна” гэдэг. Хэрвээ таны хэлснээр эмчилдэг эмнэлэг нь байдаг бол гэмт хэргийн тоо цөөрөхийг үгүйсгэхгүй.

-Өсвөр үеийн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох нь нэмэгдсэн байна лээ. Албаны хүний хэлснээр “Ерөнхий боловсролын сургуулийн ойр орчмыг хяналтын камераар бүрэн тоноглох шаардлагатай. Тэгэхгүй бол архи, тамхи гэж байтал өсвөр үеийнхэн цагаан тахалд нэрвэгдэж дуусна. Дээр нь багш нарыг бэлтгэхгүй бол цагдаа, нийгмийн ажилтан, эмч нар дангаараа сургалт хийж хүчрэхгүй” гэж байсан.

-Үүнтэй 100 хувь санал нийлнэ. Учир нь бидний ажлын ачаалал ямар билээ. Жаахан завсар гарахаар нь сургуулиудад урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулдаг. Ийм боломж үргэлж гарах уу гэдэг нь эргэлзээтэй. Гэтэл гэмт этгээд хаана, хэзээ сиймхий гарахыг хүлээж байдаг учир боломж олгож болохгүй. Тиймдээ ч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь зөвхөн цагдаагийн алба хаагчдын үүрэг биш. Харин ч бүх нийтийн үүрэг гэдгийг ойлгож, ухамсарлах ёстой. Сурагчидтай хамгийн ойр ажилладаг хүн нь багш нар. Дараа нь эцэг, эхчүүд шүү дээ. Тиймээс дотроос нь гадагш нь чиглэсэн үйл ажиллагааг явуулах ёстой. Дотроос гэдэг нь багш нар энэ талын зөв мэдлэг, мэдээлэлтэй байх хэрэгтэй байна. Дээр нь төрийн болон төрийн бус байгууллага, сайн дурынхан гээд бүхий л салбарынхан хамтарч ажиллах хэрэгтэй.

-Хүүхэд нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсоныг дуулаад ар гэрийнхэн нь яаж хүлээж авдаг вэ?

-Маш их цочролд ордог. Ухаан алдаж унасан, бүр цус харвасан ээж ч бий. Хүүхдэдээ итгэсэн итгэл хугарах ямар аймшигтай билээ. “Миний хүүхэд хэзээ ч ийм зүйл хэрэглэхгүй. Үүнээс хол байна” гэж бодож явтал аль хэдийн донтогч, бүр наймаалагч болчихсон байдаг. Миний таньдаг хүний хүүхэд нь хүртэл холбогдсон. “Хаана, юу хийж явсныг мэдээгүй юм уу” гэж асуухад ажил эсвэл сургууль дээрээ байгаа гэж бодсон гэдэг. Хаана, юу хийж явааг нь мэдэхгүй хэр нь хүүхдэдээ итгэсэн эцэг, эхийн алдаа. Эцэстээ хүүхэд нь буруу зүйл хийсэн ч өмгөөлж, хамгаалдаг. Тиймээс л эцэг, эхчүүд хандлагаа өөрчлөх хэрэгтэй байна. Ядаж хүүхдээ хаана, юу, хийж яваад нь хяналт тавьдаг болох хэрэгтэй.

-Ар гэрийнхэн нь мөрдөгчөөр ажиллахыг тань хэр дэмждэг бэ. Яагаад ингэж асуусан бэ гэхээр хэн нэгэн дарамтлах вий гэсэн айдас тэдэнд байдаг болов уу гэж бодсон юм л даа?

-Энэ асуултыг асуугаасай гэж их бодлоо. Би ажлаа сэтгэл тайван хийж байгаагийн гол шалтгаан нь миний ар гэр. Гэр бүлийнхэн маань “Ажлаа соль. Байнга стресстэй явах юм. Оройтож байна” гэж нэг ч удаа хэлж үзээгүй. Харин ч “Хоол, цайгаа уусан уу. Ядарч байна уу” гэж асууж, халамжилдаг. Гэр бүлийнхэн маань миний ард бат зогсдог учраас ажлаа үр дүнтэй хийж чаддаг. Энэ утгаараа 2017 оны арванхоёрдугаар сард Эрүүгийн цагдаагийн албаны ажил, мэргэжлийн шилдэг мөрдөн байцаагчаар шалгарсан. Ер нь Эрүүгийн цагдаагийн албанд эмэгтэй алба хаагч ийм шагнал авсан тохиолдол цөөн юм билээ. Учир нь Эрүүгийн цагдаагийн алба нууцын зэрэглэлтэй, дээр нь эмэгтэй алба хаагчид цөөн байдагтай холбоотой. Харин би энэ шагналыг авсандаа гэр бүлийнхэндээ маш их баярласан.

Г.Нацаг-Эрдэнэ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    1 цаг 0 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    2 цаг 16 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    2 цаг 24 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    2 цаг 41 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    3 цаг 7 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    17 цаг 55 мин
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    17 цаг 58 мин
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    22 цаг 6 мин
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
    22 цаг 10 мин
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
    22 цаг 16 мин
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
    22 цаг 41 мин
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    23 цаг 27 мин
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
    23 цаг 57 мин
  • Дэлхийн адууны өдөр-2026
    Өчигдөр 13 цаг 03 мин
  • ФОТО: Үндэсний бөх-2026
    Өчигдөр 12 цаг 28 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам өнө мөнхөд оршиж, зон олны минь заяа буян дэлгэрч, өргөн түмний минь цог хийморь бадарч, түмэн олноороо төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • ФОТО: Сонгомол дээд насны уралдаан эхэллээ
    Өчигдөр 10 цаг 38 мин
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
    Уржигдар 18 цаг 00 мин
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
    Уржигдар 17 цаг 26 мин
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Уржигдар 06 цаг 10 мин
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК