Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тагнуулаас “60” тэрбумын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ

Нийтлэлч: Г.Нацаг-Эрдэнэ 2019-8-09
0
ЖИРГЭХ

“60” тэрбумын гэх тодотголтой хэрэг олон нийтэд ил болсноос хойш хэдийн дөрвөн жилийг ардаа үджээ. Он цагийн тооллыг ухрааваас, 2014 онд “үйлдэгдсэн” гэх энэ хэрэг шийдэгдэхгүй нь гэсэн гомдол иргэдийн дунд байсаар ирсэн. Тэгвэл уг хэргийг Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Нэг үгээр хэлбэл, “60” тэрбумын бичлэгийн гол баатар болон А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг “төрийн эрхийг хууль бусаар авах” гэсэн зүйл ангиар буруутгасан бол иргэн Г.Доржзодовт хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Ийнхүү “60” тэрбум “ЖДҮ” гэсэн том хэргийн үнэн мөнийг тогтоохоор хуулийнхан ажиллаад эхэлжээ.

 

Хэргийг нэхэн сануулбал, 2014 соны наймдугаар сарын 1-ний өдөр “Шинэ Монгол хаад” группийн захирлуудын зөвлөлийн хурлаас гүйцэтгэх захирал А.Ганбаатарыг иргэн Г.Доржзодовтой контрактын гэрээ байгуулж, Стратеги хариуцсан захирлын албан тушаалд томилохыг үүрэг болгосноос эл хэргийн түүх эхэлсэн байдаг. Иргэн Г.Доржзодов дээрх албан тушаалыг аваад удаагүй байхад нь нийслэлийн МАН-ын 2014-2016 оны бүтэц, зохион байгуулалт, стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө, ажил үүргийн хуваарь болон 2016 оны УИХ-ын сонгуулийн МАН-ын Төв штабын бүтэц, зохион байгуулалт, ажил үүргийн хуваарь, стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө, сонгуулийн  санхүүжилтийн схем, эдгээрийг нэгтгэн үзүүлэх презентшн зэргийг боловсруулах ажилд туслуулахаар болжээ. Ингээд схемийг Ц.Сандуй, А.Ганбаатар нар хамтдаа санаачилж, танилцуулав.

Схем бэлэн болж, танилцуулсны дараа А.Ганбаатар нь Г.Доржзодовын боловсруулсан бүх бичиг баримтыг сейфэндээ цоожилж, устгахыг нь устгажээ.  Үүний дараа яагаад ч юм бэ, Г.Доржзодовтой байгуулсан аман гэрээнээсээ буцаж түүний ажилласан 40 гаруй хоногийн ажлын хөлсөнд 50 мянган төгрөг өгсөн байдаг. Асуудал эндээс эхэлсэн байна.

Г.Доржзодов өөрийн хийсэн аудио бичлэгээ хоёр жил хадгалсны эцэст 2016 оны УИХ-ын сонгуулиас хэдхэн хоногийн өмнө задалсан байдаг. Удалгүй хэрэг мандав. Энэ хугацаанд Ц.Сандуй хэргээ хүлээж, хариуцлага хүлээхээ мэдэгдсэн бол А.Ганбаатар “Ийм зүйл болоогүй, миний дуу хоолойг дуурайсан байна” гэж гүрийсээр ирсэн юм. Гэвч Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээгээр дуу хоолой нь мөн болох нь нотлогдсон. Энэ ч утгаараа хэргийг прокурорт шилжсэн боловч “Ийм яриа болсон нь үнэн байна. Гэхдээ хэрэгжүүлээгүй байна” гэдэг шалтгаанаар хэрэг үүсгэхээс татгалзсан юм. Цаг хугацаа өнгөрсөөр хэрэг олны анхаарлаас гарав. Учир нь ЖДҮ хэмээх том хэрэг мандсан учир хүссэн хүсээгүй замхрах шатандаа орсон нь энэ. Гэвч хуулийнханд мартах гэсэн ойлголт барагтай байдаггүй. Үүнийх нь ч ашиг гарав.

 

Хэргийг Тагнуулийн ерөнхий газар харъяалалын дагуу шилжүүлж авсан байна. Улмаар нягталж шалгах явцад цөөнгүй учир битүүлэг зүйл болсон нь иргэн Г.Доржзодов болон бусад эх сурвалжийн баримтаар нотлогддог. Иргэн Г.Доржзодовын бичсэнээр “2017 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр А.Ганбаатар намайг отож, саатуулан “Чи бидний үгээр байхгүй бол чамайг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг шиг болгочихно шүү” гэж заналхийлжээ. Түүгээр зогсохгүй түүнийг хаана, юу хийж явсан, гэр бүл нь хаана байгаа зэргийг судалснаа хэлсэн байдаг.

Үүний дараа буюу 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд  ТЕГ-ын долоон ажилтан “Ариг” банкны “Кафе Бене”-гоос иргэн Г.Доржзодовыг баривчилжээ. Шалтгаан нь А.Ганбаатарын гомдлоор юмсанж.

Үүний дараа Г.Доржзодов Эрүүгийн цагдаагийн газарт “Иргэн А.Ганбаатар намайг мөрдөж мөшгисөн, отолт хийсэн, заналхийлсэн” гэх гомдол гаргасан байдаг. Хэрэг ийнхүү сунжирсаар эцэстээ А.Ганбаатар болон Ц.Сандуй нар гэм буруутайд тооцогдож байх шиг байна.

 

Юутай хэрэг прокурорт шилжлээ. Прокуророос хэргийн мөрдөн шалгах процесс хуулийн хүрээнд, нотлох баримт хавтаст хэрэгт бүрэн авагдсан гэж үзвэл шүүхэд шилжүүлнэ. Эс бөгөөс мөрдөн шалгах ажиллагаанд буцаана. Ийм л хоёр сонголт бий. Хэрвээ шүүхэд шилжүүлбэл, төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн хэрэгт анх удаагаа яллагдсан хэрэгтнээр дээрх эрхмүүд тодрох нь тодорхой юм.

Г.Нацаг-Эрдэнэ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд зодоглох бөхчүүд
    5 цаг 9 мин
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
    6 цаг 12 мин
  • Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа
    6 цаг 48 мин
  • АТГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу 761.1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв
    7 цаг 0 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
    8 цаг 3 мин
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
    8 цаг 48 мин
  • Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
    8 цаг 50 мин
  • АНУ-ын хөлбөмбөгийн ирээдүй гэгдэж буй 17 настай Адри Мехмети
    8 цаг 55 мин
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
    9 цаг 0 мин
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
    12 цаг 29 мин
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
    13 цаг 32 мин
  • Хятадын Төвөдийн бүсэд 7 магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүний амь эрсэджээ
    13 цаг 52 мин
  • BC.Game баг FaZe-ийг хожсон ч "DraculaN Season 7" тэмцээнийг дөрөвдүгээр байрт дуусгалаа
    13 цаг 57 мин
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
    14 цаг 33 мин
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
    14 цаг 53 мин
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
    15 цаг 9 мин
  • ХХБ Өвөр Монголын банктай хамтран, тогтвортой хөгжил-ногоон санхүүжилтийн төслүүдийг дэмжи ажиллана
    Уржигдар 16 цаг 45 мин
  • “Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
    Уржигдар 14 цаг 11 мин
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
    Уржигдар 12 цаг 28 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэрч, ялимгүй цас орох төлөвтэй байна
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ямар ч антибиотикийг орлох, ядаргааг ЯЛАГЧ сармичтай шөл хийх жор
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • ХХБ-НЫ СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ДУУСЛАА
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • PGL Masters Bucharest 2026: Аваргын төлөө өрсөлдөх шилдэг таван баг
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
24 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК