Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шүүгч бус хүнийг Дээд шүүхийн шүүгчээр зүтгүүлэхийн цаана хэний эрх ашиг нуугдаж байна вэ?

Нийтлэлч: Г.Нацаг-Эрдэнэ 2019-12-06
0
ЖИРГЭХ

УИХ-ын чуулганы өнгөрсөн гуравдугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар дампуурлаа зарлаад байсан шүүх засаглалыг аварна гэж лоозондож, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ. Ингэснээр шүүх засаглал сэхээнээс гарч, амь тариа болно гэж байсан ч нэгэнт гал авалцсан салбарт тийм ч оновчтой хувилбар байж чадсангүй бололтой.

Учир юу гэвээс, Салхитын мөнгөний ордын хэргээр Ерөнхийлөгч Х.Баттулга нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгүүлсэн. Үүний дараа тэдгээрийг АТГ-аас шалгаж, зарим нэгийнх нь шүүсийг шахаад эхэлсэн гэж байгаа. Хэрэг маргаан хааш эргэх нь тодорхойгүй ч шүүх засаглалд идээ бээр нэгэнт үүрлэсэн болохыг дээрх үйл явдал батлан харуулсан. Тэгвэл идээ бээрийн үүр уурхай хаана оршиж байна вэ. Сайнаар хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч, олноо өргөмжлөгдсөн алдраар нь бол “Монгол яланчуудын тэргүүн” гэх Х.Баттулга шүүх засаглалд шинэчлэл хийж, хонгилыг нураахаа амалсан. Иргэд ч талархан хүлээж авсан бол зарим нэг хүмүүсийн нуруугаар хүйт даасан байх. Гэвч Ерөнхийлөгчийн хэлсэн, амалсан энэ амлалт богинохон настай бололтой. Учир нь бүрэн эрхээс нь түдгэлзүүлээд байсан нэг бүхий 17 шүүгчийн дөрөв нь Дээд шүүхийн шүүгч нар байв. Үүний улмаас тус шүүхийн шүүх хуралдаан бараг дөрвөн сарын хугацаанд доголдож, нэхэмжлэлүүд овоорсоор байгаа юм. Тиймээс л Дээд шүүхийн бүрэлдэхүүнийг яаралтай бүрдүүлэхээр шүүгчийн сонгон шалгаруулалт зарлаж, шалгаруулалтад тэнсэн гэх хүний нэрийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дээш нь уламжлав.

Харамсалтай нь сонгон шалгаруулалтад тэнцэж, өндөр оноо авсан гээд байгаа хүн нь шүүгчээр ажиллаж байсан туршлагагүй, их сургуулийн багш хүн.

Багш хүн бол эрдмийн их өргөөний эзэн, мэдлэгийн эх ундарга. Ирээдүйд бэлтгэгдэх хуульчид, шүүгчид, өмгөөлөгчдөд ёс зүй, хариуцлага заах хүн нь буурал толгойтой эрдэмтэд. Энэ утгаараа хойч үеийнхээ шавь нарыг бэлтгэж, эрдэм мэдлэгээ түгээх учиртай хүмүүс. Гэтэл өнөөдөр их сургуулийн багш нар хэн нэгэн улстөрч, намын ивээлд орох эс бөгөөс албан тушаал горилж суудаг болсноос болж их, дээд сургуулиуд мэргэжил, арга зүйн дутагдалд ороод байна. Бүр цаашилбал, ёс зүй, ёс суртахуун заачих ухамсартай багш, сурган хүмүүжүүлэгчээр цангаж байна. Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдохоор нэр дэвшээд буй МУИС-ийн багш Б.Амарбаясгалан нь сайн багш, сайн боловсон хүчин. Үүнийг цөм мэддэг, хүндэлдэг. Гэхдээ шүүгчээр нэг ч жил ажиллаж үзээгүй хүнийг бүр Улсын Дээд шүүхийн шүүгчээр зүтгүүлэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ийнхүү сойсон нь ямар учиртай юм бэ. Яахав, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, шүүгч сонгон шалгаруулах журамд мэргэжлээрээ 10-аас дээш жил ажилласан байх ёстой гээд заагаад, журамлаад өгсөн байж болно. Гэхдээ хэрэг маргаанд хяналт тавьж, эцэслэх учиртай гал тогоонд хэрэг маргаан шийдвэрлэж үзсэн туршлагагүй, цэвэр онолын хүнийг зүтгүүлэхийн цаана ямар эрх ашиг нуугдаж байна.

Өнөөгийн парламентийн гишүүдийн олонх нь ЖДҮ-чин, эс бөгөөс аль нэг санг хоосолсон, хоослоход нь дэмжлэг үзүүлсэн нөхдүүд. Энэ нь ч олонд хэзээний ил болсон мэдээлэл. Хамгийн эмгэнэлтэй нь тусгай сангуудыг хоослохдоо ичиж зовоогүй шиг ээ, мэдлэг, боловсрол, ёс суртахуунтай гишүүдээр бүрдсэн танхим гэхээр эрхгүй харуусал төрүүлэхээр. Яг ийм л нөхдүүд Улсын Дээд шүүхэд шүүгчээр томилогдох гээд өмнөө суугаа хүнийг болсон болоогүй хэдэн үгээр магтаж, мялаан, үнэнч, шударга ажиллаарай гэж хүсэж суух нь хэр оновчтой зүйл бэ. Угтаа бол ядаж ганц нь ч болтугай шүүгчээр ажиллаж байсан туршлагагүй юм байна. Цэвэр онолын хүнийг шүүгчээр томилох нь эргээд шүүх засаглал дампуурах, хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэдэг ч юм уу. Ингээд байр сууриа илэрхийлсэн бол “Овоо доо, муу гишүүд минь” гэж хэлэх сэн. Гэвч тэд амаа үдүүлсэн мэт өнөө л “МАНАН мафи”-аа ярьж, найз нөхөд биш шүү гэсээр МУИС-ийн багш Б.Амарбаясгаланг Дээд шүүхийн шүүгчээр томилохыг дэмжив.

Одоо бидэнд ганцхан л найдвар үлдсэн. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга.

Шүүх засаглалд шинэчлэл хийнэ, цэвэрлэгээ хийнэ, шударга ёс тогтоно гэж уриалж, лоозонддог эрхэм Ерөнхийлөгч маань шударга бусын хонгилыг нураахад шүүх засаглалд онол бус практик чухал гэдгээс эхлэлтэйг ухаарах болов уу. Ийн хэлсэн учир нь Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинээс улбаатай хуулийн салбарын шинэчлэл нэртэй балаг өнөөг хүртэл энэ салбарт бугшиж буйг зарим хуульчид хэлдэг. Дээр нь үе үеийн Ерөнхийлөгч нар өөрийн хүнээ шүүгчээр томилохын тулд онолын хүмүүсийг зүтгүүлээр ирсэн нь нууц биш. Үүнийх нь балгаар Дээд шүүхэд шүүгч бус онолын мэдлэгтэй багш, хуульч нар цөөнгүй бий. Хэрвээ итгэхгүй бол Дээд шүүхийн шүүгч нарын намтарыг сөхөж үзвэл, цэвэр онолын багш, хуульч нар хэд хэд бий. Магад энэ бүхэн шүүхийн дээд байгууллага дампууралдаа хүрч, хариуцлагагүй, ёс зүйгүй болох эхлэл тавигдсан юм биш биз.

Бидэнд үлдсэн ганц найдвар нь Ерөнхийлөгч Х.Баттулга гэж дээр хэлсэн. Гэхдээ тэрбээр МУИС-ийн багш Б.Амарбаясгаланг ивээлдээ авч шүүгчээр томилох эсэх нь бас эргэлзээтэй. Учир нь  Ерөнхийлөгч зарлиг гарган Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, орлогч прокурор Г.Эрдэнэбат нарыг огцруулж, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг албан тушаалаас нь чөлөөлж байсан. Үүний дараа Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр хэнийг томилох бэ гэдэг сунгаа эхэлж, Дээд шүүхийн нийт гишүүдийн олонхиор саналаар тус шүүхийн шүүгч Д.Ганзоригийн нэрийг дэвшүүлсэн юм.

Гэвч Ерөнхийлөгчийн ямар тахилыг буруу өргөсөн юм бүү мэд, гэнэт л Д.Ганзориг таалагдахгүй байна гээд оронд нь тус шүүхийн шүүгч Х.Батсүрэнг томилох захирамж гаргаж байв.

Эндээс үзвэл, шүүгч бус цэвэр онолын хүнийг зүтгүүлсэн учир нь магад олны анхаарлыг нэг тийш нь татаж байгаад таалагдахгүй байна гээд эсэргүүцэхээр нь өөрийн хүнээ зүтгүүлэх зорилго агуулж ч байж мэдэхээр. Ерөнхийлөгчийг ийн хардах болсон шалтгаан нь зөвхөн Дээд шүүхтэй холбоотой асуудлаас ч болсонгүй. Улсын Ерөнхий прокуророос эхлээд хэд хэдэн албан тушаалтанг томилохдоо энэ мэт найруулсан жүжиг ашигласан гэхэд болно. Тиймээс л шүүгч бус онолын хүнийг Улсын Дээд шүүхэд зүтгүүлсэний цаад шалтгаан юу бэ, үүний цаана хэний, ямар эрх ашиг нуугдаж байна вэ. Энэ асуултын хариулт тун удахгүй тайлагдах биз ээ?

Г.Нацаг-Эрдэнэ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    12 цаг 39 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    17 цаг 42 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    19 цаг 12 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    19 цаг 20 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    19 цаг 50 мин
  • Хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтаар боолчлолын түүхэн шударга бус явдлын асуудлыг хэлэлцэнэ
    20 цаг 10 мин
  • Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
    20 цаг 24 мин
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
    21 цаг 3 мин
  • Бэлгийн мөлжлөг, хүний наймааны хэргээр ах дүү гурван Александрт тус бүр 30 жилийн хорих ял оноожээ
    21 цаг 17 мин
  • "The MongolZ" өнөөдөр ОХУ-ын "Nemiga Gaming" багтай үлдэх үгүйгээ шийдэх тоглолт хийнэ
    21 цаг 28 мин
  • Харь улсууд халаглав, харин Монголчууд...
    21 цаг 40 мин
  • Луис Энрике болон Ханси Флик: Аваргуудын лигийн шилдэг дасгалжуулагчдын дуэль
    21 цаг 41 мин
  • Өнөөдөр Монголын ДОЛООН бүсгүй ДАШТ-ий дэвжээнд гарна
    21 цаг 43 мин
  • Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй
    22 цаг 10 мин
  • Үйл явдал: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах хэлэлцүүлэг болно
    22 цаг 13 мин
  • 41 настай Тамаваши Б.Мөнх-Оргил дээд зиндаанд эргэн ирлээ
    22 цаг 13 мин
  • Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ
    22 цаг 15 мин
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
    Уржигдар 17 цаг 41 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    Уржигдар 14 цаг 32 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    Уржигдар 14 цаг 10 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК