Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ташаа мэдээ: Ялтан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэрэг анхан шатны шүүхэд буцаагүй

Нийтлэлч: Г.Нацаг-Эрдэнэ 2019-12-19
0
ЖИРГЭХ

Олон жил улстөрчдийн сонгуулийн шоунд ашиглагдаж, тэдний төрийн  эрхэнд гарах гишүүр болж ирсэн нэгэн хэрэг бол төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насаа алдсан хэрэг. Хэрэг гарснаас хойш 21 жил өнгөрсөн. Энэ хугацаанд Дамрингийн Энхбатаас эхлээд нэр холбогдсон болгон амиа алдсан, алуулсан гэж попрох нь олон. Нэгэн үе гэмт этгээдүүдийг илрүүллээ гээд гурван иргэнийг ялласан, цагдан хорьсон. Захиалагч илэрсэн, зарласан гэхийн даваан дээр хэрэг илрүүлсэн нөхдүүд нь эрүүдэн шүүдэг тамлагч нэр зүүсэн. Удалгүй ялтан нэр зүүгээд байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хохирогч хэмээгээд өнөө маргаашгүй суллах ёстой гэж өрөвдөж, хайрласан энэрэнгүй хүмүүс захаас аваад нэг болсон. Тиймдээ ч тэдний өмгөөлөгчөөр нь гомдол гаргуулж, УЕП-д хүргүүлэв.

Энэ бол С.Зоригийн амь насаа алдснаас хойшхи 21 жилийн хугацаанд өрнөсөн үйл явдал. Өрнөсөн үйл бүхэн тавилттай жүжиг мэт харагдаж, тэр хэрээрээ олны илтгэл алдарч эхэлсэн.

Ийм л процесс дунд ялтан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг сулла, суллахгүй бол гудамжинд гарч тэмцэхээ амлаад буй улстөрчдийн төлөөлөл нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар. ШИНЭ нам гэгчийг байгуулснаас хойш өөрсдийгөө ШУДАРГА таван гишүүний нэгээхэн хэсэг нь гэж зарлаж, бүр орон нутаг дахь уулзалтын үеэрээ хүртэл ийн лоозондуулж, “ПИ АР”-дах болов. Сонгууль ойртсныг тэд ийн сануулах зуураа иргэний нийгмийн гэх хэдэн нөхдийг урдаа барин өнөө л поп сэдвээ сэвэх болов.

Энэ үүднээс Улсын Ерөнхий прокурорын газрын үүдийг үе үе гороолж, “хэлмэгдсэн” гэх хүмүүсийг суллахыг шахаж, шаардав. Эцэстээ ялтан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаасан гэх мэдэгдлийг иргэний нийгмийн гэх нөхөд мэдэгдэж, олон нийтийг төөрөгдүүлээд амжив. Тэгвэл С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, ял эдэлж буй ялтан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэрэг анхан шатны шүүхэд шилжсэн үү.

Үүнийг холбогдох бүхий л газраас тодрууллаа. Гэтэл тийм зүйл хараахан өрнөөгүй. Тэгээд ч иргэний нийгмийнхэн, эсвэл хэн нэгэн УИХ-ын гишүүн шахаж, шаардаж айлган сүрдүүллээ гээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгочихдоггүй гэв.

Өөрөөр хэлбэл, ялтан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гэм буруутай эсэхийг дахин шүүхийн эхлээд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч дүгнэлт бичих эсвэл Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичсэн байх ёстой юм байна. Эдгээр боломжоос Дээд шүүхийн Ерөнхий шүүгч дүгнэлт бичих боломж нь нээлттэй. Гэхдээ Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын өмгөөлөгч нь прокурорт гомдол гаргасны дагуу УЕПГ-аас нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорт дээрх гомдлыг шилжүүлсэн аж. Эндээс прокурор шинээр илэрсэн нөхцөл байдлын талаар хэрэг нээж, тогтоол гаргаж шалгах учиртай. Хэрвээ үнэхээр шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдлоо гэвэл Улсын Дээд шүүхэд дүгнэлт бичиж хүргүүлсний дагуу Дээд шүүхийн Хяналын шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан болно. Уг хурлаас хэргийг прокурорт буцаах, эсвэл хяналтын шатны  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эсвэл бүр прокурорын дүргнэлтийг хүчингүй болгох зэргээр шийдвэр гаргах нь тухайн шүүгч нарын бүрэн эрхийн асуудал юм. Одоогийн байдлаар өмгөөлөгчийн гаргасан гомдлыг нийслэлийн Прокурорын газарт харъяалалын дагуу Улсын Ерөнхий прокуророос хуваарилсан. Үүний дагуу үнэхээр шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдох эсэхийг нягтлахаар хяналтын прокурор ажиллаж байгаа.

Ингээд тооцвол ялтан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэрэг анхан шатны шүүхэд шилжсэн гэдэг нь худлаа болж таарах нь.

Ер нь сүүлийн жилүүдэд сошиль хөгжихийн хэрээр хууль хяналтын байгууллагын ажилд хөндлөнгөөс нөлөөлөх, тэр бүү хэл, шүүхийн шийдвэрт шууд утгаараа нөлөөлөх гэсэн хандлага ихсэх болов. Тэр дундаа олон нийтийн эсэргүүцэл идэвхжихийн хэрээр тэдний санаа сэтгэлд нийцсэн шийдвэр гаргаж, асуудлыг намжаах гэсэн тал ажиглагдах болсон нь үнэхээр гэмгүй хүн хэлмэгдэж, эрсдэх вий гэж болгоомжлоход хүргэж байна. Тиймээс л иргэний нийгмийн нэртэй их мэдэгдчидийг урдаа барьсан нэр бүхий УИХ-ын гишүүд хэлж ярих зүйлдээ цензуртай хандахгүй бол энэ мэтчилэн олон нийтийг төөрөгдүүлж, талцуулах явдал тасрахгүй бололтой.

Г.Нацаг

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд зодоглох бөхчүүд
    3 цаг 19 мин
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
    4 цаг 22 мин
  • Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа
    4 цаг 58 мин
  • АТГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу 761.1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв
    5 цаг 11 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
    6 цаг 13 мин
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
    6 цаг 58 мин
  • Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
    7 цаг 0 мин
  • АНУ-ын хөлбөмбөгийн ирээдүй гэгдэж буй 17 настай Адри Мехмети
    7 цаг 5 мин
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
    7 цаг 10 мин
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
    10 цаг 39 мин
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
    11 цаг 42 мин
  • Хятадын Төвөдийн бүсэд 7 магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүний амь эрсэджээ
    12 цаг 2 мин
  • BC.Game баг FaZe-ийг хожсон ч "DraculaN Season 7" тэмцээнийг дөрөвдүгээр байрт дуусгалаа
    12 цаг 7 мин
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
    12 цаг 43 мин
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
    13 цаг 3 мин
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
    13 цаг 19 мин
  • ХХБ Өвөр Монголын банктай хамтран, тогтвортой хөгжил-ногоон санхүүжилтийн төслүүдийг дэмжи ажиллана
    Өчигдөр 16 цаг 45 мин
  • “Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
    Өчигдөр 14 цаг 11 мин
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
    Өчигдөр 12 цаг 28 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэрч, ялимгүй цас орох төлөвтэй байна
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ямар ч антибиотикийг орлох, ядаргааг ЯЛАГЧ сармичтай шөл хийх жор
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • ХХБ-НЫ СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ДУУСЛАА
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • PGL Masters Bucharest 2026: Аваргын төлөө өрсөлдөх шилдэг таван баг
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
24 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК