Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Их хурлын дарга аа, хөөн хэлэлцэх хугацаанаас айсан ТОМ толгойтой гишүүд чуулган тасалсаар байх уу?

Нийтлэлч: Г.Нацаг-Эрдэнэ 2019-12-27
0
ЖИРГЭХ

Өнөөгийн парламентад сандал, ширээ эзлэн тухалж буй гишүүдийг та хэр мэдлэг, боловсрол, ёс суртахуунтай, хүн ёсны үнэт зүйлийг эрхэмлэдэг гэж та дүгнэдэг бэ. Энэ асуултад иргэн бүр өөр өөрөөр хариулах нь лавтай. Та үүнд юу ч гэж хариулж, өмөөрч бүр харааж, зүхэж, гомдоллож хариулсан ч болно. Хамгийн гол нь УИХ-ын гишүүд өөрсдийн этикээ алхам бүртээ харуулж, таниулж ирсэн нь энэ бүхний гол учиг зангилаа юм.

Тиймдээ ч парламентийн гишүүд өөрсдийнхөө мэдлэг боловсрол, ёс суртахууны хэм хэмжээний хязгаарыг долоохон хоногт бүрэн утгаар нь харууллаа. Учир юу гэвээс, авлига, албан тушаалын хэргийн хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж, өмнө нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хаагдсан хэргүүдийг эргэж сэргээх санкц оруулж ирэх, хүүхдийн тэтгэмжээ төлдөггүй хариуцлагагүй аав, ээжүүдийг 30 хүртэлх хугацаагаар саатуулдаг болох гээд нийгэмд хүлээлт үүсгээд буй хуулийн заалтуудыг хэлэлцэх гэтэл чуулганы танхим бүхэл бүтэн долоо хоног эзэнгүй байлаа.

 

Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийг арай хийж баталсан. Сонгуулийн тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцэж байхад ихэнх гишүүд нь орж, гарч гүйлдэн, бусад нь амаа томоос том ангайн эвшээж суусан. Үлдсэн жаахан буюу ярих дуртай, эсвэл үнэхээр сэтгэл нь зовносон хэд нь л асуулт асууж, санал бодлоо хэлсэн болсон. Ийм байдалтай дуншиж дуншиж УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталж, үргэлжүүлээд Эрүүгийн багц хуулийг хэлэлцэх гэтэл гишүүд БОЛЖМОР шиг дэр хийгээд гарч гүйлдсэн. Хуулийн төслүүдийг хэлэлцэхээр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан чуулганы нэгдсэн хуралдааныг даргалсан боловч ийнхүү гишүүдийн ирц хүрээгүйн улмаас чуулганыг түр хугацаанд завларлуулсан.

Чуулган ингэж завсарлаад хоёр цаг гаруйн хугацаа өнгөрсөн ч ирц бас л хүрсэнгүй. Аргаа бараад чуулганы хуралдааныг энэ долоо хоногийн 26 буюу өчигдрийг хүртэл хойшлуулж, энэ долоо хоногтой залгасан. Байнгын хороо, бүлгүүд хуралдах ёстой байсан ч бас л танхимууд хов хоосон. Байдал даамжирсаар чуулган энэ сарын 26-нд буюу өчигдөр хуралдах ёстой байсан ч бас л ирц хүрээгүй.

Өнөөдөр буюу энэ сарын 27-нд энэ жилийн сүүлчийн чуулган хуралдах ёстой өдөр. Гэтэл бас л ирц хүрээгүйн улмаас чуулганы танхим хоосон л байна.  

Үүний шалтгааныг зарим гишүүд хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг хэлэлцэх ёстой байсан учраас тохироо хийхээр ийн чуулганыг тасалдууллаа гэж зарим гишүүд хардаж сууна. 

Дээрх хуулиудын анхны хэлэлцүүлгээр зарчмын зөрүүтэй 30 гаруй саналд санал хураах ёстой. Эдгээрийн дунд хөөн хэлэлцэх хугацаа болон хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолох аргачлалыг хэлэлцэх учиртай байсан юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар, дэд дарга Л.Энх-Амгалан нар гишүүдийг хуралдаа суухыг өнгөрсөн долоо хоногийн чуулганаар нэр цохож хэлж, дуудаад бүр загнаж нэг, зандарч нэг үзсэн. Гэвч тэд үг авсангүй.

Харин ч ганц нэгээрээ гарч гүйлдсээр эцэстээ чуулган ийнхүү долоо хоногийн хугацаа алдаад байна.

Монголын парламент ийм л төрхтэй байна. Он солигдох мөч ойртож, бүтэн жилийн хугацаанд хийсэн үйлс бүхнээ албан байгууллага, хувь хүн дүгнэж суухад төрийн жолоо атгалцсан эрхмүүд ЧУУЛГАНАА ТАСАЛЧИХААД шинэ жилийн парти хэсэж, хундага тулгаж явна. Тэдэнд наргиж наадаж, тойргоо услах нь чухал юм уу, эсвэл улс орныг зөв бодлогоор зөв зам руу чиглүүлэхэд ач холбогдол өгөх нь чухал юм уу гэдгийг ангийн дарга Г.Занданшатараас асууя.

 

Г.Нацаг-Эрдэнэ

 

 

УИХ-ын чуулганаар дараах асуудлыг хэлэлцэх товтой байв.

 /Засгийн газар 2019.09.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;

•Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнийг томилох тухай асуудал;

•Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

•Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

•"Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц"-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

•Монгол Улсын хүний эрхийн Үндэсний коммсын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

•Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүнээс 2019.10.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

•“Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

•Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Н.Оюундарь нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам барих төслийн явц, гүйцэтгэл, санхүүжилт, үр дүнгийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсох.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
    Уржигдар 22 цаг 41 мин
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    Уржигдар 17 цаг 21 мин
  • Эл Класикогийн өмнөх төлөв
    Уржигдар 17 цаг 17 мин
  • Дизель түлшний хомсдол 2027 он хүртэл үргэлжилж болзошгүй
    Уржигдар 10 цаг 30 мин
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
    Уржигдар 10 цаг 05 мин
  • Малд голчлон халдварладаг ШАМОНДА вирус хүнд анх удаа илэрчээ
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Олон улсын зэвсэг хураах долоо хоног эхэллээ
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарт өдөртөө 0 хэм дулаан, цас орохгүй
    Уржигдар 08 цаг 00 мин
  • Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд зодоглох бөхчүүд
    2026-10-23
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
    2026-10-23
  • Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа
    2026-10-23
  • АТГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу 761.1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв
    2026-10-23
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
    2026-10-23
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
    2026-10-23
  • Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
    2026-10-23
  • АНУ-ын хөлбөмбөгийн ирээдүй гэгдэж буй 17 настай Адри Мехмети
    2026-10-23
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
    2026-10-23
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
    2026-10-23
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
24 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК