Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч өө, цагдаагийн дээд цолыг мэдэх үү?

Нийтлэлч: Г.Нацаг-Эрдэнэ 2019-12-30
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч нэр бүхий гурван хурандаад бригадын генерал олгосон явал эцэстээ хуулиа зөрчдөг, хууль сахин биелүүлдэггүй Ерөнхийлөгч гэх нэрийг зүүхэд хүргээд байна. Асуудлыг сийрүүлбэл, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар нарт бригадын генерал цол олгох зарлигийг Ерөнхийлөгч гаргаж, мөрдэс, цолыг нь өчигдөр гардуулсан билээ. Генерал мөрдэстэнгүүд гурваар нэмэгдсэн нь сайхан явдал ч гэлээ энэ үйл явдал иргэдийг тэр дундаа зэвсэгт хүчин, цагдаагийн алба хаагчдыг хооронд багагүй талцуулаад авав.

Маргааны эхлэх цэг нь Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржавт бригадын генерал цол олгосноос эхлэлтэй.

Учир нь Цагдаагийн албаны тухай хуулийн 73.1.1-т зааснаар цагдаагийн дээд цол нь цагдаагийн генерал, цагдаагийн дэслэгч генерал, цагдаагийн хошууч генерал гэж заажээ.

Тэр дундаа тус хуулийн 73.3-д цагдаагийн төв байгууллагын дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга цагдаагийн дээд цолтой байх бөгөөд нийслэлийн цагдаагийн байгууллагын дарга, цагдаагийн алба хаагч бэлтгэх чиг үүрэг бүхий дээд боловсролын сургалтын байгууллагын даргад цагдаагийн дээд цол олгож болно гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт, бригадын генерал С.Баатаржав нь 2017 оны аравдугаар сараас эхлэн Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоод цэргийн командлагчаар томилогдон ажиллаж байна. Ингээд тооцвол энэ үеэс Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу цагдаагийн генерал, цагдаагийн дэслэгч генерал, цагдаагийн хошууч генерал гурвын аль нэгийг хэдийн хүртсэн байх ёстой байсан гэсэн үг. Үүнийг нь мэдээж Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаад олгосон байх ёстой байсан байгаа юм. Гэтэл яагаад ч юм бэ, Ерөнхийлөгч Х.Баттулга Цагдаагийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангалгүй хоёр жил гаруй болсны дараа гэв гэнэт бригадын генерал цол олгосон нь энэ. Угтаа бол дээр хэлсэнчлэн хууль л хууль.

Хуульд цагдаагийн дээд цол нь цагдаагийн генерал, цагдаагийн дэслэгч, цагдаагийн хошууч генерал байна гэж заасан юм бол Ерөнхийлөгч эдгээрээс нэгийг нь олгох ёстой байсан.

Гэтэл Ерөнхийлөгчийн гаргасан зарлиг нь тус хуулийн хоёрын хоёр заалтыг ийнхүү зөрчсөн, эсвэл хуульд нийцэхгүй байдлаар ашигласан болж таарах гээд байна. Үүнийгээ төрийн тэргүүн мэдээгүй юү, эсвэл "Би Ерөнхийлөгч" гэдэг утгаараа том толгойлсон уу, бүү мэд.

Чухамдаа бол хөх тэнгэрийн дээр хууль оршиж, хуулийн дор төр оршдог нь үнэн.

Гэтэл улсын тэргүүн нь энэ мэтчилэн хуулиа өөрийн гараар зөрчөөд байвал хуулийг даган биелүүлэх этгээд олдоно гэж үү.

Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар буруутгагдаж байгаа этгээдийн тайлбарыг сонсох ёстой гэсэн утга бүхий заалт байдаг. Ерөнхийлөгчийн өмнөөс өөрийг нь өмөөрөх гээд үзвэл, Цагдаагийн ерөнхий газрын дарга нь Дотоодын цэргийн командлагчаар ажилладаг гэхээр бригадын цол олгоход нэг их буруудахгүй. Гэхдээ, гэхдээ шүү. Түрүүн хэлсэнчлэн хууль бол хууль. Хэн нэгэн улстөрч, эсвэл улс төрийн бүлэглэл Ерөнхийлөгчийн эл үйлдэл дээр дөрөөлж, буруу шийдвэр гаргалаа гээд Үндсэн хуулийн цэцэд хандвал “хуульд нийцэхгүй байна” гэсэн дүгнэлт гарах эрсдэл маш ойрхон. Энэ үед хэн хохирох бэ.

Яахав, Ерөнхийлөгчийн нэр хүнд жаахан унах л байх.

Хамгийн гол нь мөрөөрөө ажлаа хийгээд, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваа цагдаагийн алба хаагч хохирно. Бригдын генерал цол олгосон нь хуульд нийцэхгүй үйлдэл гэдэг шийд гарвал мөрдэсээ хураалгахаас өөр замгүй. Алдаагаа засах гэж байна гээд дахиад генерал цол олголтой биш. Ийм л чөтгөрийн тойргийн эхлэлийг Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр эхлүүлчихлээ. Харамсалтай нь, энэ тойрогт нь хэн нэгэн улстөрч биш төрдөө зүтгэж яваа энгийн нэг мөрдэстөнгүүд өртөж буй нь харуусмаар.

Цаг хугацааны тооллыг эргэн нэг харваас, цагдаагийн байгууллагад цагдаагийн байгууллагыг толгойлж байхдаа “бригадын” генерал цол хүртсэн хүн С.Баатаржаваас өөр байхгүй болов уу.

Г.Нацаг-Эрдэнэ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    13 цаг 6 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    13 цаг 30 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    13 цаг 33 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    13 цаг 45 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    13 цаг 52 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    15 цаг 59 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    16 цаг 13 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    19 цаг 15 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    19 цаг 38 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    19 цаг 55 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    19 цаг 58 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    20 цаг 13 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    20 цаг 21 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    20 цаг 33 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    21 цаг 2 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    21 цаг 14 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    21 цаг 22 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    21 цаг 33 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Уржигдар 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Уржигдар 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК