Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголчуудаа, жорлонгийн хувьсгал эхлүүлцгээе!

Нийтлэлч: Г.Нацаг-Эрдэнэ 2020-2-10
0
ЖИРГЭХ

“2035 он гэхэд 50 сая иргэнээ ядуурлаас бүрэн гаргана” гэж БНХАУ-ын дарга Ши Жинпин Коммунист намын XIX их хурлын үеэр мэдэгдсэн билээ.

Хятадын өнцөг булан бүрээс ирсэн 2,300 гаруй төлөөлөгч болон олон улсын 3,000 гаруй сэтгүүлчийн өмнө түүний хэлсэн энэхүү үг дэлхий дахинд шуугиан тарьсан юм. Арга ч үгүй биз. Дэлхийн улс орнуудын эдийн засаг саарсан энэ цаг үед 50 сая иргэнийг ядуурлаас гаргана гэдэг тийм ч амар ажил биш. Гэхдээ энэ үг, энэ бодлого, энэ амлалт зөвхөн хятад улсад л хэрэгжих боломжтой. Тийм болоод ч Ши Жиньпин ийнхүү ам бардам хэлсэн биз ээ. Хятадын төр засгаас хэрэгжүүлэх хэтийн бодлого бүртээ ядуурлыг бууруулах арга замыг тусгасан байдаг. Ингэхдээ тухайн бүс нутгийн онцлогт тохируулж, ямар арга замаар, яаж хэрэгжүүлэхээ нарийн төлөвлөдөг байна. Энэ төлөвлөгөөний эхний жагсаалтад аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх байв. Тиймдээ ч салбарын үндсэн тулах цэг болох “нойлийн өрөө” хувьсгалыг 2015 оноос эхлүүлж, улмаар 2017 оноос эрчимжүүлэхээ мэдэгдсэн юм. Үүнийх нь ачаар Хятадын дотоодын аялал жуулчлал нэмэгдээд зогсохгүй гаднын аялагчдыг эрхгүй татах үндэс болсон гэж хэлж болно. Тэгвэл манай улсын аялал жуулчлалын салбар ямар өнгө төрх, уур амьсгалтай байна вэ.

Бидэнд гаднын иргэдийн амыг ангайлгаж, нүдийг бүлтийлгэж, чихийг сортойлгох үзэсгэлэнтэй байгаль, өв дамжиж ирсэн уламжлал бий. Гэхдээ үүнийгээ бусдад сурталчлах мэргэжлийн нэгдсэн зохион байгуулалт байхгүй нь үнэн юм. Хамгийн наад зах нь гэхэд хүний өдөр тутмын хэрэглээ болох ариун цэврийн өрөөний стандарт бидэнд алга. Яах вэ, орос ах нарыг дагаж паартай байшинд амьдрах болсноор ариун цэврийн өрөө гэдгийг мэдэрсэн болохоос биш эрт дээр үеэсээ л “байгаль нойлтой” найзалж ирсэн.
Гэтэл аль муухайгаар нь дууддаг хятадууд бүх нийтээрээ жорлонгийн хувьсгалд нэгдэж, ариун цэврийг өндөр төвшинд сахидаг болчхоод байхад монголчууд бид өнөөг хүртэл “байгаль" нойлтой найзалж буй нь харамсалтай.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИХ ГОЛ ХЭРЭГСЭЛ БУЮУ “ОО” АРГА ХЭМЖЭЭ

Манай улсад ирэх жуулчдын тоо жилээс жилд нэмэгдсээр буй. Гэхдээ ирсэн гийчдийн олонх нь “Аялал жуулчлалын бүс газруудад ариун цэврийн газар байгуулаагүй нь хамгийн бүдүүлэг, бас өөрсдийгөө хүндлээгүй хэрэг юм" гэж ил, далд хэлбэрээр хэлдэг.

Жишээлбэл, “Халтар царайт” киноны Санта, Тонигийн дүрээр монголчуудад танигдсан Жижи Занчетта, Antonio Gonzalez нар манай улсад зочлох үеэрээ “Найрамдал” олон улсын хүүхдийн зуслан дахь ил жорлонг хараад “Муурын жижигхэн байшин” гэж “өхөөрдсөн” байдаг.

Тэд эх нутагтаа буцсан. Очсон даруйдаа Венесуэлийн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Монголчууд халуун, дулаан, элгэмсүү ард түмэн. Гэхдээ тэдэнд нэг л асуудал бий. Энэ нь ядуурал биш. Харин ариун цэврийн асуудал. Тэд ил бие засдаг юм билээ” гэж хэлсэн нь тухайн үедээ шуугиан тарьж байв. Энэ бол бидний мэдэх жүжигчдийн амнаас унасан гашуудлын үг. Тэдний цаана гашуун үг унагааж, харамссан олон эрхэм бий. Тэгвэл урд хөршид ч гэсэн ийм асуудал байсан уу гэвэл байсан. Гэхдээ 2015 оноос өмнө шүү дээ. Тиймээс л БНХАУ-ын дарга Ши Жинпин аялал жуулчлалыг хөгжүүлэх, амьдралын чанарыг сайжруулахтай холбоотой жорлонгийн хувьсгалаа үргэлжлүүлэх болсноо 2017 онд зарласан юм. Жорлонгийн хувьсгал Хятадад ийнхүү өрнөснөөр орчин үеийн болон 68 мянган нийтийн жорлон суурилуулах ажилд 20 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Гэсэн хэдий ч үүнийгээ хангалтгүй гэж үзэж хөтөлбөрийг гурван жилээр сунгаж, дахин 47 мянган шинэ жорлон барих, 17 мянган хуучин жорлонг тохижуулах зорилт дэвшүүлжээ.

Энэ бүхэн нь нэг талаас харахад иргэдийн чанартай амьдралыг дэмжиж буй ч нөгөө талаасаа аялал жуулчлалыг дэмжихэд шууд чиглэж буй нь ойлгомжтой. Манай улс ч гэсэн аялал жуулчлалыг дэмжье гэвэл нүхэн жорлонгоосоо салж, тэдний сайн туршлагыг бага боловч хэрэгжүүлэх нь зүйтэй юм.

ЭЛСЭН ТАСАРХАЙ ДАХЬ ЖОРЛОН

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос дөрвөн зүгт аялал жуулчлалын үндсэн маршрут бий бөгөөд эдгээрийг дагасан улсын чанартай автозам дагуух хоолны газрууд олноор бий болсон. Тэдгээрээс хамгийн эхний жишээ нь, нийслэлээс 300-гаад километрийн зайд байрлах Элсэн тасархайн цогцолборт газар. Энэ нь Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сумын нутгийг дамнан Батхаан уулын баруун талаас эхэлж, Хөгнө хаан уулын баруун талаар сунаж тогтсон 80 километр орчим урт элсэн манхан. Автозам элсэн манханг хоёр хувааснаар өмнөд хэсэг нь Монгол элс, хойд хэсэг нь Хөгнө, Тарнын элс гэж нэрлэгдэх болсон юм. Тарнын галын нөлөөгөөр тогтсон элсний чийгэнд бургас, хайлаас, яргай зэрэг бутлаг ургамал ургадаг байна. Харин хойд талд нь Хөгнө хаан хэмээх хадат уул, урд талд нь Их Монгол хэмээх Монгол орны хүйс цэгийг баримжаалах уул оршино. Элсэн толгод нь Тарнын голын эх болох Шарлин, Жаргалант голуудын бэлчир, Их Монгол уулын орчимд хамгийн ергөн буюу 9-10 километр тархсан байдаг. Их Монгол элс нь ургамлаар хагас бэхлэгдсэн учир нүүлт хөдөлгөөн харьцангуй бага боловч сүүлийн жилүүдэд малын бэлчээр болгон ашиглаж, даац хэтрүүлснээс нүүн шилжих болжээ.

Эндээс үзвэл, цөлжилт явагдах эрсдэлтэй газар нутгийн тоонд багтаж буй бөгөөд дагаад арчлалт, хамгаалалт нэн шаардлагатай юм. Гэтэл дотоод, гадаадын жуулчдын саатах дуртай эл газар өдгөө “элсэн жорлон” болж хувирчээ. Тус газарт очиход бие засах ариун цэврийн газар байхгүй учир аялагчид элсэн манхан дунд бие засч, түүнийгээ элсээр булдаг нь нууц биш. Гэсэн атал Өвөрхангай аймгийн нутгийн удирдлага болон Элсэн тасархай орчимд өрхийн бизнес эрхэлж буй айлуудын нэгээхэн нь ч үүнд санаа зовдоггүй. Тус газарт хоолны гэр ажиллуулдаг бүсгүйгээс цэвэрлэгээ хийдэг эсэхийг тодруулахад “Долоо хоногт нэг удаа ойр орчмыг нь цэвэрлэдэг. Хог ачих машин сард нэг удаа ирвэл их юм. Тиймээс хуримтлагдсан хогийг шатаадаг” гэв. “Бичил бизнес эрхэлдэг айлууд нийлж боловсон жорлон байгуулж болдоггүй юм уу" гэж асуухад “Энд хэдэн жил хоолны гэр ажиллуулахаа мэдэхгүй байж тэгж мөнгө үрэх хэрэг байна уу" гэсэн.

НАРИЙНТЭЭЛ ДЭХ “БАЙГАЛЬ НОЙЛ”

Хоолны газар дагасан нүхэн жорлон болж хувирсан дараагийн газар нь иргэдийн хэлж дадсанчлан Нарийнтээл, Улаанбаатар хотоос 500 гаруй километрийн орчимд байрлах тус газар нь Өвөрхангай аймгийн нутагт багтдаг. Тэнд 50 орчим өрх хоолны газар, дэн буудал ажиллуулаад 10 гаруй жилийн нүүр үзсэн.

Элсэн тасархайг бодвол суурьшиж, тохижоод удсан ч мөн л нүхэн жорлонгоос салаагүй өдийг хүрсэн юм. Хоолны газрын урдхан хоёр модон жорлон бий. Нэг нь он удаан жилийг ардаа үдсэн, нөгөө нь дөрвөн жилийн өмнө байгуулсан нийтийн бие засах газар маягийн жорлон. Гэсэн ч үнэр, ялаа батганаас эхлээд бохир завааныг хэлэх юм биш. Зам зуур саатаж, хооллох гэсэн иргэдийн олонх нь ‘‘байгаль нойлтой” найзалж байгаа харагдсан. Хэрэглэсэн ариун цэврийн цаас, ялгадсаар дүүрсэн хөндийд салхи ширүүн салхилбал эхүүн үнэр ханхийх юу ч биш. Бохирдсон хөрсний усаар гийчдийг хооллож, ундлах нь эрүүл ахуйн чанар, стандарт хангахгүй байлтай. Гэтэл аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан үүнийг нь жишим ч тоодоггүй байна. Энэ газраар зургаан жилийн хугацаанд 10 гаруй удаа саатаж үзсэн ч Нарийнтээлийн байр байдал огт өөрчлөгдсөнгүй. Ядаж гар угаах угаалтуур нэгийг ч байрлуулсангүй. Хоолны газар, дэн буудал ажиллуулдаг эмэгтэйгээс “Боловсон нойл байгуулах боломж байдаггүй юм уу. Нутгийн захиргааныхан ийм зүйл ярьсан уу" гэж асуухад “Модон жорлонд ариутгалын бодис цацдаг. Хогны машин барагтай ирдэггүй учир хогоо шатаадаг. Хоол зарсан орлого амьжиргаанд арай гэж хүрдэг. Боловсон нойл байгуулъя гэвэл эндэхийн иргэд дургүйцэх байх. Уг нь нутгийн удирдлагууд энүүгээр саатдаг юм билээ. Гэхдээ юу ч хэлдэггүй шүү дээ “ гэв.

Монгол Улсын баруун аймаг руу зорчих автозам дагуух хоёрхон газрын ариун цэврийн 00-ын нөхцөл байдал ийм байна. Үүний цаана дөрвөн зүг, найман зовхист эл асуудал бодитоор тулгамдаж буй. Тэр бүгдэд ариун цэврийн өрөөний асуудал тулгамдаж буйг иргэн бүр мэддэг. Хараад халагладаг. Гэсэн атал юу ч хийлгүй өнөөг хүрэв. Хамгийн эмгэнэлтэй нь орон нутгаас УИХ-д сонгогдсон болон дагаад төрийн өндөр албан тушаалд томилогдсон томчууд тойргийн сонгогчидтойгоо уулзах, албан болон амин хувийн томилолтоор хөдөө орон нутгийг зорих нь цөөнгүй. Тэд очсон газар бүртээ ямар хурал цуглаан зохион байгуулж, хэнтэй уулзсан гээд алхам бүрээ сурталчилж буй харагддаг. Ингээд зогсохгүй “Иргэдийн амьжиргааг дээшлүүлэхийн тулд аялал жуулчлалаар дамжуулж бизнесийг дэмжих хэрэгтэй" гэж ярих нь олон. Гэсэн атлаа зам дагуух ард иргэдийн эрүүл амьдралын хэмнэл цаашлаад аялал жуулчлалыг дэмжихэд шууд нөлөөлөх ариун цэврийн газрын асуудлыг нэг ч удаа хөндсөнгүй. Тиймээс л ядаж энэ асуудлаа шийдээд өгөөч гэж нутгийн удирдлагууд болон салбар хариуцсан сайд нараас хүсэх байна. Хэрвээ, бид урд хөршийн сайн жишээг тусгаж, хэрэгжүүлж чадвал наанадаж өөрсдийн эрүүл мэнд, цаанадаж бөмбөрцгийн шившиг болохоос аврагдах юм даа.

Г.Нацаг-Эрдэнэ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • PGL Masters Bucharest 2026: Аваргын төлөө өрсөлдөх шилдэг таван баг
    10 цаг 17 мин
  • ХХБ-НЫ СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ДУУСЛАА
    10 цаг 42 мин
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    14 цаг 18 мин
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
    Уржигдар 09 цаг 30 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ямар ч антибиотикийг орлох, ядаргааг ЯЛАГЧ сармичтай шөл хийх жор
    Уржигдар 09 цаг 20 мин
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 10 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэрч, ялимгүй цас орох төлөвтэй байна
    Уржигдар 08 цаг 00 мин
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
    2026-10-16
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
    2026-10-16
  • С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя
    2026-10-16
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
    2026-10-16
  • НЕБ-ын 146-р сургууль орчмын 556м авто замыг дүүргийн төсвөөр шинээр тавьж байна
    2026-10-16
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    2026-10-16
  • Жүжигчин Имран Ханыг эсэргүүцлийн жагсаалд оролцсоных нь төлөө Энэтхэгээс хөөлөө
    2026-10-16
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
    2026-10-16
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
    2026-10-16
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
    2026-10-16
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    2026-10-16
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
    2026-10-16
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ​​​​​​​ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Монголын жүдочид ДАШТ-ээс нэг хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 93 орноос 16 дугаарт жагслаа
  • Б.Мөнгөнзул Монголын найм дахь эмэгтэй шатрын их мастер боллоо
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
24 баримт
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК