Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Сүндэръяа: Хөгжим бүжгийн балетын ангид шалгуулахад Б.Жамъяандагва багш намайг “Бүжигчин болохгүй, харин маш сайн багш болно” гэж байсан

Нийтлэлч: Д.Батчулуун 2022-1-17
0
ЖИРГЭХ

Бүтэнбаярын Сүндэръяа...Сүнээ...УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын өдүүлж байсан бэлгийн дарамт, ёс бус хүчирхийллийн эсрэг ил гарч ирэн тэмцэн буй шүгэл үлээгч түүнийг уншигч Тантай уулзуулъя. Гэхдээ энэ удаа зөвхөн “Sunee’s Ballet”-ын үүсгэн байгуулагч, балетын багш Б.Сүндэръяа гэдэг хувь хүн талаас нь ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе.

-Баярлалаа, та бүхэнд ч мөн өдрийн мэнд хүргэе.

-Сүнээ гэхээр уншигчид андахгүй мэдэх байх. Аан, нөгөө Анандбазар гишүүнтэй тэмцдэг шүгэл үлээгч, эсвэл аан, Төрийн айлчлалд явдаг балетын багш гээд олон янзаар хүлээж авах байх. Бид энэ удаа Тантай ярилцахдаа балетын багш Сүнээг онцлохыг зорьж байгаа?

-За.

-Та уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Бүтэнбаярын Сүндэръяа гэдэг. Би СУИС-ийг бүжгийн багш, бүжигчин мэргэжлээр 2015 онд төгссөн. Сурах явцдаа театрт дадлага хийн бүжиглэж, давхар сургуулиа дүүргэсэн. Оюутан байхдаа олон газар цагаар багшилдаг байлаа. Иймд зориглоод өөрийнхөө сургалтын төвийг нээсэн. Одоо манайх ес дэх жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

-Та балетаар хэдэн наснаасаа эхэлж хичээллэсэн бэ?

-Зургаан настайгаасаа балетаар хичээллэж эхэлсэн.

-Гэр бүлийнхэн тань нөлөөлсөн үү? Бага насны хүүхдэд ар гэрийнхэн нь хүчтэй нөлөө үзүүлдэг шүү дээ.

-Балетаас өмнө уран гимнастикаар хичээллэдэг байлаа. Балетаар хичээллэхэд гэр бүлийнхэн минь нөлөөлөөгүй. Миний хүсэл, сонирхол байсан юм.

-Та “Sunee’s ballet” сургалтын төвөө оюутан байхдаа нээсэн гэсэн. Өөрийн гэсэн сургалтын төвөө нээх санаа хэрхэн төрөв? Оюутан байсан гэхээр хэдэн онд нээсэн юм бэ?

-Сургуульд сурч байх хугацаандаа асрамжийн газрын хүүхдүүдэд очиж балет заадаг байлаа. Тэгэх хугацаандаа туршлагажиж, хүүхдүүдтэй харилцаж сурсан. Үүний дараа өөрийн сургалтын төвөө нээе хэмээн төлөвлөөд 2013 онд нээсэн. Манай аав барилга барьдаг хүн. Аавынхаа хоосон объект дээр засвар хийж, сургалтын төвөө нээж байлаа. Намайг анх балет заана гэхэд хүмүүс доог тохуу хийдэг байсан. Гэхдээ би тийм хэл амыг тоодоггүй. Би сургалтын төвөө нээхдээ бизнес хийе гэж нээж байгаагүй л дээ. Харин яваандаа бизнесийн ухаан сууж эхэлсэн. Манай сургалтын төв маш олон сурагчтай. Коронавирусын үед ч хүүхэд цөөрч байгаагүй. Зайсан дахь салбараа гэхэд л хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрөөр нээж байлаа. Бусад хүмүүс мөнгө хайж, зээл авч бизнесээ эхлүүлдэг бол миний хувьд элсэлт аваад, хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрөөр нээсэн.

-Анх хэдэн сурагчтай сургалтаа эхэлж байв? Маркетинг хийж байсан уу?

-Миний хамгийн анхны шавь англи охин байсан. Би англи хэл мэдэхгүй. Мөн яаж заахаа ч сайн мэдэхгүй анхандаа хэцүү байсан. Анх ганцхан хүүхдэд, ганцаарчилсан сургалт ордог байлаа. Гэхдээ хажуугаар нь асрамжийн газрын хүүхдүүддээ зааж байсан л даа. Маркетинг сурталчилгаа хийж байгаагүй.

-Яагаад асрамжийн газрын хүүхдүүдийг сонгож балет үнэгүй заах болсон юм бэ?

-Багаасаа эцэг эхийн хайрыг дутуу үзэж өсөж буй хүүхдүүд хэцүү шүү дээ. Яагаад ч юм би тийм хүүхдүүдэд тусална гэж боддог байсан юм. Гэхдээ мөнгөтэй баян болж байж л хүмүүст тусална гэж боддог байлаа. Харин тусалъя гэсэн сэтгэл байхад заавал мөнгөтэй, баян байх шаардлагагүй юм билээ. Оюутан болоод өөрийн чадвараа ашиглаж хүүхдүүдэд заая гэж шийдсэн. Харин яг хаана, ямар хүүхдүүдэд балет зааж эхлэх вэ гэдгээ мэдэхгүй байлаа. Тэгээд 1900-1950 руу залгаж асуугаад дөрвөн асрамжийн газрын дугаарыг авч байсан. Тэгээд холбогдсон. Хоёр асрамжийн төв нь мөнгөөр л туслахгүй бол балет тийм чухал биш ээ гэсэн. Аргагүй ээ, бас тийм зүйл байдаг. Харин “Эрдэм” төвийнхөн намайг маш сайхнаар хүлээж авсан. Бид одоо хүртэл холбоотой байдаг. Тухайн үед би санхүүгийн эрх чөлөөнд хүрээгүй, машин ч үгүй л байсан. Ханын материал хүртэл автобусаар очиж, хичээлээ заадаг байлаа. Одоо хүртэл шавь нарыгаа бүх зүйл дээр дэмждэг.

-Балетаар хичээллэхэд тохиромжтой нас гэж бий юү? Аль болох багаасаа хичээллэх сайн гэсэн яриа байдаг шүү дээ.

-Гурван наснаас дээш насны хүүхдүүдийг авдаг. Насанд хүрэгчдийн ангид 65 настай эгч явдаг. Тиймээс хэн бүхэнд нээлттэй. Хүүхдийн хүмүүжил 3-6 насанд 50-70 хувь тогтдог гэсэн судалгаа байдаг. Гурван насанд юу сурч байна, ямар боловсрол эзэмшиж байна гэдэг хамгийн чухал. Залуу эцэг эхчүүд маш хэрсүү болсон байна. Хүүхдүүдээ бүх зүйлд сургадаг, завгүй байлгадаг болжээ. Гурван настай хүүхдүүд юм сурахгүй байгаа юм шиг боловч тархиндаа тогтоогоод авсан байдаг. Түүнийгээ гэртээ очоод давтдаг.  Хүүхэд суурь ухаанаа 3-6 насандаа авдаг учраас энэ насанд хүүхдэдээ анхаарал хандуулах нь маш чухал.

-Балет хүнд ямар өөрчлөлт авчирдаг вэ? Энэ урлаг юугаараа онцлог юм бэ, Таны хувьд?

-Миний амьдралд балет маш олон талаар сайнаар нөлөөлсөн. Би маш их бэрхшээл туулаад явж байгаа. Энэ бүхэнд балет надад тэвчээр хатуужил гэдгийг суулгаж өгсөн гэж боддог. Мөн гоо зүйн мэдрэмжтэй болгодог. Ажиглаад байхад хүүхдүүд буруу гишгэлттэй болчихсон байдаг. Эцэг эхээс өв тэгш бие заяасан боловч амьдралын буруу хэвшлээсээ болоод тийм байдалд хүрдэг. Хүүхдүүдийн өмсөж буй гутал хүртэл нөлөөлдөг. Бойтгон гутал, гэрийн зөөлөн углааш өмсөх хэрэггүй.

-Гаднын улс орнуудтай харьцуулбал манай улс ямар арга техник, заах арга зүйгээр балет заадаг вэ? Гаднын орнуудаас ялгаа бий юү?

-Ялгаатай. Би оюутан байх хугацаандаа гадаад руу сургалт солилцоогоор их явдаг байлаа. Солонгост очиж сурахад Солонгос багшаасаа их зүйл сурсан. Алдаа хийх бүрдээ багш загнах байхдаа гэж айна.  Гэтэл надаас биш өөрөөсөө алдаа хайж, надтай ярилцдаг байсан. Энэ нь надад гэнэтийн санагдаж байсан. Учир нь манай багш нар Орос школоор хатуу дэглэмээр сургадаг. Монголдоо ирээд Солонгос улсын сургалтыг хооронд нь харьцуулж эхэлсэн. Тэгснээрээ тэрслүү оюутан болсон доо. Тэгээд л СУИС-ийг хоёр жил улирч байсан юм. Дипломоо гуйж биш, гуядаж авна гээд л хичээлээ дахин дахин үзэж зургаан жилээр сургуулиа төгссөн.

-Балет тэсвэр тэвчээр, хатуужил шаарддаг урлаг шүү дээ. Энэ тухайд?

-Миний хувьд уран гимнастикаар хичээллэдэг байсан учир суурьтай. Харин балетын үндсэн дасгалуудаа цээжлэхэд хэцүү байсан. Балетын урлаг бол тэсвэр тэвчээр шаарддаг. Хүүхдүүд балетаар удаан хичээллэх тусам биеэ эмх цэгцтэй авч яваад сурчихдаг. Сургалтынхаа хүүхдүүдэд “хичээл орохын өмнө болон тарахдаа ёсолж мэндлээрэй, газтай ундаа битгий уугаарай, суухдаа зөв суугаарай, найзууд чинь буруу сууж байвал зааж өгөөрэй” гээд зааж өгөхөд хүүхдүүд багаасаа хэрсүү болчихдог. Би гадуур явахдаа хүүхдийн хөлийг хараад, балетаар хичээллэдэг үү, ардын урлагаар хичээллэдэг эсэхийг таньж чаддаг. Балетын хүүхдүүд бусад хүүхдүүдээс ялгарч чаддаг.

-Та ер нь яагаад багшлахаар дурлах болсон юм бэ?

- Хөгжим бүжгийн бүжгийн ангид ээжийн найзууд хүүхдүүдээ бүртгүүлсэн юм билээ. Би тав, зургаан настай л байсан. Б.Жамъяандагва багш дээр шалгуулахад би ганцаараа тэнцээгүй. Тухайн үед Б.Жамъяандагва багш “Энэ хүүхэд бүжигчин болохгүй, харин маш сайн багш болно” гэж хэлж байсан. Тэнцээгүй учир уран гимнастикийн анги руу орсон. Мөн намайг оюутан байхад Сонгодог урлагийн хичээлийг Б.Жамъяандагва багш хичээл зааж байсан юм. Тэр үед багштай уулзаад “Багш аа, та надад тэгж хэлж байсан, би бүжигчин болох гээд бүжигчний ангид ороод ирсэн” гэтэл багш “Мөрөөдлийнхөө төлөө тэмцэж байгаа чинь сайн байна. Гэхдээ чи сайн бүжигчин болохгүй” гэж билээ. Би ангийхныгаа бодвол цээж өргөнтэй. Цээж өргөнтэй учир том биетэй харагддаг. Сүүлд нь үнэхээр бүжигчин болж чадахгүйгээ ойлгосон л доо. Тиймээс багшлах арга зүйд суралцах хэрэгтэй болсон. Мөн бизнес хийх ёстой юм байна гэдгээ эрт ойлгосон. Залуучуудад хэлэхэд өөрийнхөө зам мөрийг ойлгох хэрэгтэй. Багш бүхэн Б.Жамъяандагва багш шиг үнэнийг хэлдэг байгаасай гэж боддог.

-Шавь нарынхаа бэлэглэсэн захидал, бэлгүүдийг цуглуулдаг тухай 2019 оны ярилцлагадаа дурдсан байсан. Тэрхүү захидлын тоо одоо улам нэмэгдсэн байх?

-Тийм. Шавь нар маань хичээлдээ ирэхдээ сэтгэлийн үгээ бичээд, хамгийн хайртай тоглоомоо хүртэл авчирдаг. Захидлууд, дүрс бичлэгүүд нь надад хадгалаатай байдаг. “Би та нарыг хөгшин зөнөг болохоор харуулна аа” гээд хадгалж байгаа. Би шавь нарынхаа ертөнцөд дахин нэг ертөнц болчих байгаа юм  л даа. Намайг хичээлээ орохгүй бол хүүхдүүд минь хүлээгээд байж байдаг. Тиймээс ядаж хичээлээ заахгүй ч гэсэн хүүхдүүддээ харагдаад байж байх хэрэгтэй болж байгаа юм.

-Ахлах бүлгийн хүүхдүүдийн хувцас ижилхэн харагдлаа. Хувцсаа жигдэлсэнд учир бий юү?

-Ялгаварлан гадуурхалт гаргахгүйн тулд хувцсаа жигдэлсэн. Манай төвд ингээд харахад анзаарагдахгүй ч асрамжийн газрын хүүхдүүд олон бий. Мөн олны танил, УИХ-ын гишүүдийн хүүхдүүд ч ирдэг. Өөр өөрийн амьдралтай, өөр өөрийн ертөнцтэй хүүхдүүд. Миний шавь нар гаднаасаа харахад ялгагдахгүй, бас дотоод ертөнц нь ч эвдрээгүй хүүхдүүд байгаа. Боломжтой амьдралтай айлын хүүхэд гээд бусдаас өөр араншин манай хүүхдүүд гаргадаггүй.

-Анх Pointe shoes дээр зогсож, бэлтгэл хийх мэдрэмжээ санадаг уу, хэцүү юү?

-Анх бол хэцүү. Одоо тэр гутал дээр бүжиглэж чадахгүй. Ойр зуурын дасгалаа бол хийчихнэ. Цус гартлаа их бэлтгэл хийсэн дээ. Манай багш хатуужил суулгах гээд хүндээс хөнгөн рүү явчихвал зүгээр гэж бодсон юм шиг байгаа юм. Зөөлөвч хийлгэхгүйгээр шууд модон дээр нь бэлтгэлээ хийдэг байсан. Одоо манай өсвөрийн ангийнхан энэ гутал дээр дасгалаа хийж байгаа. Хэцүү ч гэсэн хөл маш цэгцтэй болдог.

-Сүүлийн үед эрэгтэй хүүхдүүд балетаар хичээллэх нь ихэссэн шүү дээ. Танай сургалтын төвд хичээллэж буй эрэгтэй хүүхдүүд бий юү?

-Манайд эрэгтэй хүүхдүүд ганц хоёроороо ирээд явчихдаг. Манайд эмэгтэй хүүхдүүд олон байдаг учир ичээд явчихдаг юм шиг байгаа юм. Харин Д.Алтанхуяг ах дээр эрэгтэй хүүхдүүд их байдаг юм билээ.

-Балетаар хичээллэхэд хоолны дэглэм барьдаг уу?

-Тийм, барьдаг. Мэргэжлийн бүжигчин бол зайлшгүй дэглэм барина. Багшлаад ирэхээр сүртэй дэглэм барихгүй л дээ. Гэхдээ зургаан цаг дасгал хийхээр дэглэм барилтгүй байдаг. Хүүхдүүддээ бол дэглэм бариулдаггүй.

-Балетын урлагаар зөвхөн бүжигчин болох биш гоо зүйд суралцах, төлөвших, чөлөөт цагаа зөв өнгөрөөх үүднээс хичээллэдэг болсон юм шиг санагддаг...

-Яг тийм. Эцэг эхчүүд хүүхдүүдээ авчрахдаа “Бүжигчин болгох зорилго байхгүй, харин гоо зүйд суралцаж, эмх цэгцтэй алхдаг болоосой гэсэн үүднээс явуулж байгаа юм. Тиймээс хүнд дасгалаар битгий шахаарай” гэж ирдэг.  Цэвэр балетын хичээлийг заахад балетыг хүүхэд сурахгүй. Насанд хүрэгчид мөн адил.

-Балетаар хичээллэхэд нас оройтсон гэж боддог хүмүүс олон бий. Та тэдгээр хүмүүст юу гэж хэлмээр байна?

-“Би балетаар хичээллэхэд оройтчихсон уу” гэж асууж ирдэг маш олон хүн байдаг. Балетаар хичээллэхэд оройтно гэж байхгүй. Үүнийг л хэлмээр байна. Манай сургалтад 65 настай эгч явдаг.

-Ярилцсанд баярлалаа, Таны ажилд амжилт хүсье

-Баярлалаа

Д.Батчулуун

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу?
    7 мин
  • "Netflix"-ийн үүсгэн байгуулагч Рийд Хастингс бүтээсэн зүйлээ бүр мөсөн орхино
    36 мин
  • Зуун жил ганцаардсан хүн
    46 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: 2014 онд өөр одны аймагт дэлхийтэй төстэй гараг илрүүлжээ
    1 цаг 15 мин
  • Улаанбурхан өвчнөөр 78 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    1 цаг 23 мин
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
    1 цаг 41 мин
  • УИХ: Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэнэ
    2 цаг 1 мин
  • ӨНӨӨДӨР: “Хүндэтгэл” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно
    2 цаг 5 мин
  • Олон нийтийн цагдаа нарыг скүүтер, мопедод хяналт тавих чиглэлээр сургалтад хамрууллаа
    2 цаг 14 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзав
    2 цаг 46 мин
  • Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
    3 цаг 9 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    3 цаг 19 мин
  • УИХ-ын гишүүн О.Номинчимэг ОУ-ын Парламентын Холбооны хаврын ээлжит ассемблейд оролцож байна
    16 цаг 58 мин
  • Нийслэлийн хэмжээнд хог хаягдал тээвэрлэх гэрээг цахим хэлбэрт шилжүүллээ
    18 цаг 14 мин
  • “Монгол Улс, ОХУ, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиролцов
    18 цаг 16 мин
  • Улаанбурхан өвчнөөр 78 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    19 цаг 19 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    19 цаг 44 мин
  • Бага тойруугийн 86 байршилд 185 албан хаагч скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавьж ажиллана
    19 цаг 51 мин
  • О.Цогтгэрэл: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах дүгнэлт гаргах нь ард түмний төлөөллийн мандатыг улс төрийн шүүхээр шийдвэрлэх боломжийг нээж байна
    20 цаг 10 мин
  • УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
    21 цаг 28 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног" арга хэмжээ болно
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК