Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Жонон” эмнэлгийн эмч О.Пүрэвсүрэн: Хөөсөөр шүршүүлж, тамхины цогоор түлүүлсэн муур анх эмэгтэй хүнээс айдаг байсан

Нийтлэлч: Т.Мөнхжаргал 2022-2-09
0
ЖИРГЭХ

Өсвөр насны нэгэн охин муурын зулзагыг барилгын хөөсөөр шүршиж, тамхины цогоор түлж байгаа бичлэгээ өөрийн цахим хуудсаар түгээсэн сэтгэл хирдхийлгэсэн явдал хэдхэн хоногийн өмнө болсон. Хүчирхийлэлд өртсөн муурын зулзагыг олсон хүн “Foster meow Mongolia” хуудсанд хандсанаар “Сонор” мал эмнэлэг анхан шатны эмчилгээ хийж өгчээ. Биеийн 80 хувь нь мөөгөнцөртсөн гэсэн оноштой муурын зулзагыг нэгдүгээр сарын 21-нээс “Жонон” мал эмнэлэг хүлээн авч, өнөөдрийг хүртэл эмчилж байгаа юм. Цахим сүлжээгээр Хөөсмаа нэр аваад байсан муурын зулзагыг “Жонон” эмнэлгийн эмчлэгч эмч нар нь Ардын баатар гэж дуудах болжээ. Өдөр хоногоор бие нь сайжирч байгаа ч Ардын баатар эмэгтэй хүнээс бишүүрхдэг, айж цочдог нь хэвээр аж. Муурыг эмчлэгч, “Жонон” мал эмнэлгийн их эмч О.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.


-Цахим сүлжээнд Хөөсмаа нэртэй болоод байсан муурын зулзага энд ирээд Ардын баатар нэртэй болжээ. Одоо биеийн байдал нь хэр байгаа вэ, ямар эмчилгээ хийлгэж байгаа вэ?

-Ирснээ бодвол биеийн байдал нь хамаагүй дээрдсэн. Анх ирэхдээ аймхай, буланд л шигддэг, эмэгтэй хүнээс их айдаг, харахаараа чичрээд биеэ хураачихдаг байсан. Харин эрэгтэй хүнээс айх нь арай гайгүй байсан. Одоо тэр үеэ бодвол эмч нартаа овоо дасаж байгаа. Гэхдээ гаднын хүнээс айдаг хэвээрээ. Мөөгөнцрийн эсрэг эмчилгээ хийж байгаа.

-Мөөгөнцөртсөнөөс өөр ямар нэгэн бэртэл гэмтэл гайгүй юү?

-Бүх үзлэг хийсэн. Дотор эрхтэн ямар нэг шарх бэртэл байхгүй. Аливаа амьтан мөөгөнцөртөхөд тэр нь маш жижиг талбай хамарч байсан ч багадаа л 14 хоногийн эмчилгээ хийгддэг. Гэтэл энэ маань биеийнх нь 80 хувь мөөгөнцөртсөн ирсэн. Мөөгөнцрийг эмчлэхгүй удвал дотор эрхтэнд нөлөөлдөг. Тийм учраас аль болох хурдан хугацаанд эрүүлжүүлэхийн тулд эм өгч, тарьж байгаа.

-Хоол, эмчилгээндээ хэр байна вэ?

-Анхандаа хоолоо сайн идэж чадахгүй байсан. Одоо бол хоолоо сайн иддэг, эмчилгээндээ ч сайн. Эм, тариагаа маш сайн хийлгэдэг болохоор бие нь хурдан дээрдэж байгаа. Нялх амьтан болохоор бидэнд, эмч нартаа эрхэлнэ. Дасаж эхэлж байгаа болохоор хааяа хөөрхөн зүггүйтнэ. Торон дотроо зүгээр байхгүй л болоод байна. Анх ирж байх үеэ бодвол хөөрхөн болоод л байгаа.

-Энэ зулзага хэдэн сартай вэ, үүлдрийг нь тодорхойлсон уу?

-Ердөө гурван сар гаруйхантай, эм зулзага. Street mix муурын зулзага.

-Эмчилгээ хэзээ бүрэн дуусч, муурын зулзага эдгэрэх бол?

-Бидний зүгээс хугацаа хэлэхэд хэцүү. Мөөгөнцөр маш удаан эдгэдэг өвчин. Ялангуяа ийм их хэмжээний мөөгөнцөртэй муур багадаа л хоёроос гурван сар эмчлүүлэх шаардлагатай. Удаан хугацааны эмчилгээ хийнэ.

-Танай эмнэлэгт өмнө нь ийм их мөөгөнцөртсөн амьтан ирж байсан уу?

-Ер нь ховор доо. Гудамжны муурнууд мөөгөнцөртөх нь элбэг ч, ийм тохиолдол байгаагүй.

-Танай эмнэлгийн байнгын асаргаанд байдаг, гэр оронгүй, эзэнгүй амьтан байдаг уу? Сүүлийн үед ачаалал хэр байна?

-Манай эмнэлэгт байнгын эмчилгээ хийлгэдэг 20 орчим амьтан байгаа. Ихэнх нь эзэнтэй, гэр оронгүй хоёр гурван муур, нохой л байдаг.

-Тантай уулзах гээд хүлээх хэсэгхэн хоромд ачаалал ихтэй ажилладаг шиг санагдлаа. Ер нь хэр ачаалалтай байдаг вэ?

-Баярын дараа ачаалал эрс ихэсдэг. Баяр ёслолын үеэр эзэд нь анхаарлаа сулруулдаг, амьтад нь юу ч хамаагүй иддэгээс болоод хордлогод орсон тэжээвэр амьтад их ирж байна. Мөн хүйтний улиралд ханиад томуу ихэсдэг.

-Нэг үеэ бодвол монголчууд амьтадтай зөв харьцаж, тэжээж сурч байна. Гэсэн ч Ардын баатарт тохиолдсон шиг зүйл мэр сэр гарах юм...

-Монголчуудын дийлэнх нь амьтдыг хайрлаж, зөв тэжээж, зөв харьцаж чаддаг гэж боддог. Өөрөө хоёр гурван мууртай хэрнээ л гудамжнаас муур аваад тэжээгээд, хооллож ундлаад байдаг хүмүүс ч бий. Бас хүний өссөн орчин, сэтгэл зүй нөлөөлдөг байх. Янз бүрийн үйлдэл гаргадаг хүмүүс ч байна. Гэхдээ тэд маш цөөхөн гэдэгт итгэж байна. Яг өөртэйгөө адил амьд амь гэж хандвал хүмүүсээс тийм хэрцгий үйлдэл гарахгүй л байх. Ардын баатарыг анх манай эмнэлэгт авчирсан “Foster meow Mongolia” хуудасныхантай та хэд холбогдоорой. Амьтдад хайртай мундаг залуус байдаг шүү.

...О.Пүрэвсүрэн эмчийн зөвлөснөөр “Жонон” эмнэлгээс буцах замдаа Ардын баатрыг хариуцаж байгаа “Foster meow Mongolia” хуудасны админ О.Одбаяртай холбогдлоо. Энэ группынхэн алга болсон, олдсон амьтадыг асрах, үрчлүүлэх зэргээр үйлчилгээ үзүүлдэг сайн дурын нэгдэл юм. Энэ группынхэн бол амьтдыг энэрэх сэтгэлээр нэгдсэн хувь хүмүүс. Өвчтэй, асаргаатай амьтадаа боломж бололцоогоороо гэртээ байлгаж, эдгэрэхээр нь үрчлүүлдэг гэнэ. Группын гишүүд дотор хамгийн багадаа таван муур гэртээ хардаг хүн байдаг бол, дээд талдаа 11 мууртай хүн ч байгаа. Ардын баатрын талаар “Foster meow Mongolia” хуудасны админ О.Одбаяр “Мөөгөнцөр маш хурдан халдварладаг өвчин учир дараагийн амьтадаа авах боломжгүй болно гээд эхний үзүүлсэн эмнэлэг аваагүй. Тэгээд “Жонон” мал эмнэлэгт хандсан. Одоо муурын зулзагын биеийн байдал нь хамаагүй дээрдсэн. Гэхдээ эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай байгаа. Эмчилгээний төлбөр өндөр, өдрийн 55,000 төгрөг. Сайхан сэтгэлт амьтанд хайртай хүмүүсийн хандиваар өнөөдрийг хүртэл эмчилгээг нь таслахгүй хийлгэсэн. Цаашдаа эмнэлэгт эмчлүүлэх боломж хомс болж байна. Гэртээ асрах төлөвлөгөөтэй байгаа. Үрчилж авъя гэсэн хүмүүс холбогдсон ч эхлээд муурын зулзагаа эрүүл саруул болгох нь чухал байна. Тиймээс эрүүл болсных нь дараа шинэ эзэнд нь үрчлүүлнэ гэж төлөвлөж байгаа. Хөөсөнцрөөр шүршүүлж, хүчирхийлэлд өртсөн муурын зулзагын эмчилгээнд хандив өргөсөн бүх хүнд талархал илэрхийлье” гэв.

Т.Мөнхжаргал

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    7 цаг 56 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    12 цаг 59 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    14 цаг 28 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    14 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    15 цаг 6 мин
  • Хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтаар боолчлолын түүхэн шударга бус явдлын асуудлыг хэлэлцэнэ
    15 цаг 26 мин
  • Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
    15 цаг 41 мин
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
    16 цаг 19 мин
  • Бэлгийн мөлжлөг, хүний наймааны хэргээр ах дүү гурван Александрт тус бүр 30 жилийн хорих ял оноожээ
    16 цаг 33 мин
  • "The MongolZ" өнөөдөр ОХУ-ын "Nemiga Gaming" багтай үлдэх үгүйгээ шийдэх тоглолт хийнэ
    16 цаг 45 мин
  • Харь улсууд халаглав, харин Монголчууд...
    16 цаг 56 мин
  • Луис Энрике болон Ханси Флик: Аваргуудын лигийн шилдэг дасгалжуулагчдын дуэль
    16 цаг 57 мин
  • Өнөөдөр Монголын ДОЛООН бүсгүй ДАШТ-ий дэвжээнд гарна
    17 цаг 0 мин
  • Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй
    17 цаг 26 мин
  • Үйл явдал: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах хэлэлцүүлэг болно
    17 цаг 29 мин
  • 41 настай Тамаваши Б.Мөнх-Оргил дээд зиндаанд эргэн ирлээ
    17 цаг 29 мин
  • Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ
    17 цаг 31 мин
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
    Уржигдар 17 цаг 41 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    Уржигдар 14 цаг 32 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    Уржигдар 14 цаг 10 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК