Өнгөрсөн бямба гарагт Төв аймагт судалгааны ажлаар явж байсан дөрвөн хүн
автозамын осолд орж гурав нь нас барсан тухай мэдээлэл хэвлэлүүдээр
цацагдаад байгаа. Тэднийг МАН-ын дэргэдэх сургалт, судалгааны Нийгмийн
ардчилал хүрээлэнгийн захиалгаар судалгаа хийхээр явж байсан хэмээн
мэдээлж байгаа юм.

Өнгөрсөн бямба гарагт Төв аймагт судалгааны ажлаар явж байсан дөрвөн хүн автозамын осолд орж гурав нь нас барсан тухай мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаад байгаа. Тэднийг МАН-ын дэргэдэх сургалт, судалгааны Нийгмийн ардчилал хүрээлэнгийн захиалгаар судалгаа хийхээр явж байсан хэмээн мэдээлж байгаа юм. Харин 24tsag.mn-д эх сурвалжийн хэлснээр осолд орсон хүмүүс МАН-ын биш өөр нэгэн төрийн бус байгууллагын захиалгаар судалгаа хийж байсан аж. Машинд МУИС-ын Улс төр судлалын тэнхмийн багш, докторантур, оюутан гэсэн гурван хүнээс гадна Батлан хамгаалахын их сургуулийн нэг багш явж байжээ. Тэдний хоёр нь газар дээрээ нас барсан бол нэг нь эмнэлэгт очоод нас барсан байна. Харин амьд үлдсэн нэг хүн нь МУИС-ын багш гэж эх сурвалж мэдээлээ. Ослын шалтгааныг хурд хэтрүүлснээс үүдсэн гэж тайлбарлаж байгаа юм.
Дээрх харамсалтай ослыг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд МАН-тай холбож, улс төржүүлэх хандлага бий болоод байгаа тул МАН-ын зүгээс маргааш мэдэгдэл гаргахаар болжээ.