БАРИМТ 1
Анх 2009 онд дебүтээ хийж байсан “Т-АРА” хамтлагийн бүрэлдэхүүнд хэд хэдэн өөрчлөлтүүд орсоор одоогийн байдлаар Эунжон (Eunjung), Жиёон (Jiyeon), Күри (Qri), болон Хёомин (Hyomin) гэх дөрвөн гишүүнээс бүрдэж байна.
БАРИМТ 2
Т-АРА хамтлаг 2009 оны 7-р сарын 29-нд “Lies” гэх дуугаараа дебүтээ хийж К-попын ертөнцөд албан ёсоор нэгдэж байсан. Дууг сонсох холбоос: Lies.
БАРИМТ 3
Т-АРА хамтлаг анх таван гишүүний бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд дебүтээ хийхээсээ өмнө тэд гурван жилийн турш хамтдаа шаргуу бэлтгэл хийсэн байдаг.
БАРИМТ 4
Т-АРА гэх нэрний утга нь англи хэлний “Tiara” буюу хатдын зүүдэг титэм гэх үгнээс гаралтай. Энэ нь тэдний дуу хөгжмийн салбарын хатан хаад болох зорилгыг нь илэрхийлдэг.
БАРИМТ 5
2009 оны 9-р сард T-АРА хамтлаг Supernova хамтлагтай хамтран “TTL (Time to Love)” дууг гаргасан бөгөөд энэ нь тэдний анхны #1 хит болсон байна. Энэ хамтын бүтээл нь хоёр хамтлагийн хоорондын нягт хамтын ажиллагааг харуулдаг. Дууг сонсох холбоос: Time to Love
БАРИМТ 6
Т-АРА хамтлагийн 2011 онд гаргасан “Roly-Poly” гэх дуу нь маш их амжилтыг дагуулсан ба уг дуу нь 4 сая гаруй удаа таталт хийгдсэнээр БСНУ-ын түүхэн дэх хамгийн их борлуулагдсан дижитал синглүүдийн нэгээр бичигдэх болсон. Уг дуу нь одоо хүртэл олон улсын хэмжээнд алдартай хэвээр. Дууг сонсох холбоос: Roly Poly
БАРИМТ 7
Т-АРА хамтлаг зөвхөн БНСУ-аас төдийгүй, Япон, Хятад гэх Ази тивийн олон оронд алдартай бөгөөд тэдний хийсэн бүх тоглолтууд дүүрэн үзэгчидтэй болж өндөрлөдөг. Азийн орнууд дундаа Хятад улс дахь Т-АРА-гийн үнэнч дэмжигчид маш олон.
БАРИМТ 8
Хамтлагийн гишүүн Хёомин нь үнэхээр загварлаг нэгэн ба түүнийг К-поп ертөнцийн загварын тренд тогтоогч гэж хүртэл нэрлэдэг.
БАРИМТ 9
Хёомин нь Японд загвар зохион бүтээгчийн сургуульд хүртэл суралцаж байсан нэгэн юм.
БАРИМТ 10
Японд тэдний Bo Peep Bo Peep дуу нь Oricon чартад 1-р байранд орсон анхны Солонгосын охидын хамтлагийн дуу болсон. Дууг сонсох холбоос: Bo Peep Bo Peep. Уг дууны муурын бүжиг Солонгос, Японд томоохон моод болж байв.
БАРИМТ 11
“Bo Peep Bo Peep” дуу нь 2009 онд Music Bank болон Inkigayo шоунд “Triple Crown” шагналыг хүртсэн анхны дуу болжээ. Энэ нь хамтлагийн амжилтын эхлэл болсон юм.
БАРИМТ 12
Жиёон бол хамтлагийн хамгийн залуу гишүүн бөгөөд Dream High 2, Soul гэх мэт олон кинонд тоглосон маш алдартай жүжигчин.
БАРИМТ 13
Kүри хамгийн удаан хугацаанд хамтлагийн ахлагчийн үүргийг гүйцэтгэсэн гишүүн бөгөөд тайзан дээр биеэ зөв авч явах, тайван байх, мөн хөгжилтэй зан чанраараа фенүүддээ танигдсан.
БАРИМТ 14
Т-АРА хамтлаг нь багийн ахлагчаа үргэлж сольж, бүх гишүүдэд багийн ахлагч байх үүргийг ижил түвшинд хуваарилдаг тогтолцоотой.
БАРИМТ 15
2012 онд T-ara хамтлаг "T-ara Shake" нэртэй гар утасны тоглоомыг гаргасан бөгөөд энэ нь олон нийтийн дунд ихээхэн амжилт олсон байна. Тоглоом нь T-АРА-ийн дуунуудыг ашиглан бусад тоглогчидтой харилцах боломжтой байсан юм.
БАРИМТ 16
Күри нь 2018 онд загвар дизайны сонирхолтой болж, 2021 онд өөрийн “Qriel” нэртэй гоёл чимэглэлийн брэндийг үүсгэсэн байна. Түүний энэ алхам нь түүний олон талт авьяасыг харуулж байна.
БАРИМТ 17
T-АРА нь Cry Cry болон Day by Day зэрэг богино кино хэлбэрийн клип хийж үзсэн анхны K-pop хамтлагуудын нэг. Холбоосууд: Cry Cry, Day by Day.
БАРИМТ 18
Эунжон жью-жицү, таэквондо зэргээр хичээллэж байсан спортлог нэгэн. Тайзан дээр үнэхээр их эрч хүчтэй байж чаддаг нэгэн. Хёомин хоол хийхдээ сайн бөгөөд хамтлагийн “жижиг ээж” гэгддэг. Бас өөрийн гэсэн брэндтэй байсан.
БАРИМТ 19
T-АРА нь “K-поп-ын second generation” буюу 2-р үеийн охидын хамтлагуудын хамгийн чухал төлөөлөгчдийн нэг. Уг хамтлагийн оргил үе нь 2011-2012 оны хооронд өрнөсөн. Тэдний Roly-Poly дуунд зориулсан 1980-аад оны ретро хувцаслалтыг бусад хамтлагууд хүртэл дуурайж байв.
БАРИМТ 20
T-АРА 2012 онд Солонгосын түүхэнд охидын хамтлагуудаас хамгийн их орлого олсон хамтлаг болж байв. “Sugar Free” бол EDM урсгалыг K-поп-д хүчтэй авчирсан анхны том дууны нэг. Олон DJ нар түүнийг remix хийсэн. Дууг сонсох холбоос: Sugar Free.
БАРИМТ 21
Жиёон 2011 онд Dream High 2 кинонд тоглохдоо сургуулийн дүрэмт хувцасны стилийг шинэчилсэн. Олон охид түүнийг дуурайж үс, хувцсаа өөрчилсөн байдаг.
БАРИМТ 22
Хамтлагийн өмнөх гишүүн Соёон (Soyeon) бол хамгийн хүчтэй хоолойтой гишүүн байсан бөгөөд фенүүд нь түүнийг “Main Vocal Queen” гэж дууддаг байсан.
БАРИМТ 23
Хёомин саяхан гэрлэснийхээ дараа оффист дадлага хийнэ хэмээн мэдэгджээ. Тэрбээр компанийн ID карт болон лаптоптой зургаа өөрийн сошиалд хуваалцсан нь фэнүүдэд асар төсөөлөшгүй, шинэ үеийн дүр төрхийг нь харуулсан үйл явдал байв.
БАРИМТ 24
2014 онд цацагдаж байсан “Number 9” дуу нь тус хамтлагийн Youtuby дээрх анхны 100 сая үзэлттэй уран бүтээл болсон. Одоогоор уг дуу 106 сая хандалттай байна. Дууг сонсох холбоос: Number 9.
Сэтгэгдэл (1)