Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдөр буюу есдүгээр сарын 12-ны өдрөөс улс даяар эхлээд буй. Тэгвэл тус дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах аж. Ингэхдээ харьяа газрынхаа Эрүүл мэндийн төвд хандана уу гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
- 6 сараас 6 хүртэлх насны хүүхдүүд
- 65-аас дээш насны ахмадууд
- 14-36 долоо хоногтой жирэмсэн эмэгтэйчүүд
- Архаг хууч өвчтэй хүмүүс
- Эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтан
- Хүүхдийн байгууллагын багш нар