БАРИМТ 1
Түүнийг Эдди Жо Уильямс гэдэг.
БАРИМТ 2
1990 оны зургадугаар сарын 30-нд төрсөн. 35 настай.
БАРИМТ 3
Уильямс Өмнөд Австралийн Самоа улсад төрсөн. Тэрбээр Австрали руу регби тоглохоор нүүсэн гэдэг.
БАРИМТ 4
Тэрбээр Австралийн хамгийн хүчтэй хүнээр 2017, 2018 онд хоёр удаа шалгарсан бөгөөд Дэлхийн хамгийн хүчтэй хүн тэмцээнд дөрвөн удаа (2019, 2023, 2024, 2025) оролцож байжээ.
БАРИМТ 5
2025 онд анх удаа "Дэлхийн хамгийн хүчтэй хүн" тэмцээний финалд шалгарсан байдаг. Уг тэмцээнд тэр 10-р байр эзэлж, "Hercules Hold"-ын дэлхийн дээд амжилтыг тогтоосон бөгөөд 350 фунт жинтэй хоёр баганыг 1 минут 22 секундын турш барьжээ.
БАРИМТ 6
Тэр бол дуучин, бүжигчин, жүжигчин юм.
БАРИМТ 7
Тэрбээр мөн 2019 оны 10 дугаар сард "Australia's Got Talent", "America's Got Talent: Champions 2 " шоунд оролцож байсан. Өмнөд Солонгосын " Физик: Ази" реалити шоунд оролцсоноор түүний нэр алдар даруй өсөж байгаа.
БАРИМТ 8
Түүний биеийн өндөр 193 см, биеийн жин 190 кг.
БАРИМТ 9
Эдди Уильямс хагас цагаар хүчний бэлтгэл хийж, үлдсэн хугацаанд нь аутизмтай хүүхдүүдийн төлөө сайн дурын ажилд оролцдог.
БАРИМТ 10
Эхнэр, хоёр хүү, нэг охины хамт аж төрдөг.
БАРИМТ 11
Түүний охин аутизмтай төрсөн. Энэ тухайгаа тэр "Миний бага охин Айла дауны синдромтой. Бурхан тэнгэр биднийг ивээж дауны синдромтой охин илгээсэн юм. Түүнийг хайрлаж чадна гэж бурхан бидэнд итгэсэнд талархаж явдаг" хэмээн ярьжээ.
БАРИМТ 12
Түүнийг хүмүүс гаднаа ширүүн харагддагч эелдэг, сайхан сэтгэлтэй, зөөлөн хүн гэдэг.












































