БАРИМТ 1
Түүнийг Мөнхбаярын Өсөхбаяр гэдэг.
БАРИМТ 2
Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул.
БАРИМТ 3
Эв Монгол клуб, Загварлаг Шоп ХХК-ийн нэр дээрээс барилдаж байна.
БАРИМТ 4
2023 онд өөрийн төрсөн нутаг Батсүмбэр сумандаа үзүүрлэж Сумын начин болсон. Тухайн жилээ Төв аймгийн Эрдэнэсант суманд мөн л үзүүр булааж цолоо баталжээ.
БАРИМТ 5
2024 онд Батсүмбэр сумандаа дахин үзүүрлэж хоёр дахь удаагаа Сумын начин гэх цолыг баталсан өвөрмөц түүхтэй бөх.
БАРИМТ 6
Улмаар энэ оны Зуунмод сумын баяр наадамд түрүүлж Сумын заан цолыг хүртсэн. Хоёр өдрийн дараа төрсөн нутагтаа түрүүлж Сумын заан цолоо баталжээ.
БАРИМТ 7
Тэрбээр анх Монгол бөхийн өргөөнд шөвгөрсөн нь 2022 он. Нийтийн монгол бөхийн барилдаанд тэр тав давж байв.
БАРИМТ 8
2023 оны Цолгүй залуу бөхчүүдийн барилдаанд тэр дөрөв давжээ. Тухайн жилээ сумын заануудын ээлжит барилдаанд тав давж байсан.
БАРИМТ 9
Энэ онд түүний барилдааны амжилт огцом өссөн гэж хэлж болно. Тэрбээр энэ оны Цагаан сарын баярт зориулсан Сумын заануудын барилдаанд найм давж дунд шөвөгт шалгарсан. Тэгэхдээ түрүү бөх, одоогийн Аймгийн арслан Б.Цагаанбандид өвдөг шорооджээ.
БАРИМТ 10
Энэ оны есдүгээр сард болсон Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд тэр ес даван үзүүр булаасан.
БАРИМТ 11
Улмаар тэр 11, 12 дугаар сарын сумын заануудын ээлжит барилдаанд дараалан түрүүлж өөрийгөө ямархуу чансаатай хүчтэн гэдгээ харууллаа.
БАРИМТ 12
Тэрбээр өнөө жил Төв аймгийн баяр наадамд нэгийн даваанд Улсын начин Б.Бадам-Очирыг, хоёрын даваанд Улсын харцага Ө.Даваабаатарыг өвдөг шороодуулж, гурвын даваанд Аймгийн арслан Л.Энхтүвшинд тахим өгчээ.

















































Сэтгэгдэл (28)