
2025 он хуучран улирах цаг айсуй. Оны босгон дээр бид та бүхэнд энэ онд биднийг уй гунигт автуулан хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн Монгол алдартнуудыг онцолж байна.
Б.Долгион - 1956-2025

Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, сэтгүүлч, хөтлөгч, продюсер, Урлагийн гавьяат зүтгэлтэн, "Инээмсэглэл" хамтлагийн гишүүн Балчинжавын Долгион. Тэрээр 1956 онд Улаанбаатар хотод төржээ. Түүний эцэг Балчинжав нь малчин ардын гэр бүлд төрж өссөн, сэхээтэн хүн байв.
1962 онд түүний эцэг Балчинжав томилолтоор ЗХУ-д явахад тэрээр Москвад дунд сургуулийн 1-р ангид элсэн орж сурч байжээ. Б.Долгион тавдугаар ангиасаа гитар хөгжимтэй нөхөрлөсөн гэдэг. Сургуульд байхдаа сэтгүүлч болох хүсэлтэй байсан тэрээр сэтгүүлч болж цаг заваараа хөгжим хөөсөөр сүүлдээ хөгжмийн ертөнцөд бүрэн орсон гэж нэгэн ярилцлагадаа дурссан байдаг. Тэрээр
- “Урин хавар ирлээ” дуу хамгийн анхны уран бүтээл /Үг Балчинжав, ая Б.Долгион-1974 он/
- “Зүрхний үг”,
- “Эх үрсийн элбэрэл”,
- “Сэхүүн салхи”,
- “Ганцхан чамдаа”,
- “Инээмтгий хүн”,
- “Хүрээ хүүхнүүд”,
- “Зуны дурлал”,
- “Учралын блюз”,
- “Хослон дуулъя”,
- “Цасан үлгэр”,
- “Намрын гуниг” зэрэг 200 гаруй дууны аяыг зохиожээ.
Ц.Энхманлай - 1959-2025

Алдарт "Харанга" хамтлагийн гоцлол гитарчин Цэндсүрэнгийн Энхманлай энэ оны тавдугаар сарын 07-нд таалал төгссөн билээ. 1956 оны есдүгээр сарын 27-нд Улаанбаатарт төрсөн тэрбээр "Харанга" хамтлагийнхнаас анх удаа гавьяат жүжигчин цолыг хүртсэн, Монгол Улсын Төрийн шагналт дуучин байв. 1974 онд анх уран бүтээлийн замналаа эхэлж Ногоон гэрэл хамтлагт гитарчнаар орж, Я. Одсүрэнтэй хамт тоглодог байсан. 1977-78 онд Айзам хамтлагт бөмбөрчнөөр тоглож байв. 1978 онд цэрэгт татагдаж Соёмбо хамтлагт орж 1986 он хүртэл хүчин зүтгэжээ. Соёмбо хамтлагт Ц. Чулуунбат, Н. Пүрэвдаш, Х. Лхагвасүрэн нартай танилцсан байна. 1986 онд циркэд гитарчнаар орж "Цирк Эстрад" хамтлагийг байгуулан тоглож байв.
Б.Оргил-Эрдэнэ

"Ice Top" хамтлагийн үүсгэн байгуулагч, реппер Б.Оргил-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сард Малайз улсад таалал төгссөн юм. Тэрбээр хамтлагаа 1998 онд байгуулагдснаасаа хойш нийт 250 гаруй уран бүтээлийг сонсогчдодоо хүргэсэн тус хамтлагийн нэгэн тод од байлаа. “Eyescool” нэрээр олонд танигдсан түүнийг эх нутагт нь тайван хөдөөлүүлсэн.
Д.Ганхуяг - 1976 -2025

Доржпаламын Ганхуяг нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, үндэсний бөхийн улсын арслан цолтой бөх, мөн Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны лигийн "Генералууд" багийн бүрэлдэхүүнд тоглож байсан сагсан бөмбөгч байв. 2008 оны Улсын баяр наадмын түрүү бөх билээ.
Үндэсний бөх
- 2000 онд 5 давж улсын начин болжээ
- 2002 онд 5 давж "Өсөх идэр" чимэг хүртэв
- 2005 онд 5 давж "Улам нэмэх" чимэг хүртлээ
- 2006 онд 5 давж "Хурдан шаламгай" чимэг хүртжээ
- 2008 онд 9 давж түрүүлэн улсын арслан цол хүртэв
- 2009 онд 8 даван үзүүрлэж, "Үлэмж бадрах" чимэг хүртсэн
- 2010 онд 5 давж шөвгөрчээ
- 2011 онд 5 давж шөвгөрчээ
Чөлөөт бөх - Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, "Монгол говь" олон улсын тэмцээний аварга, улсын аварга, оюутны дэлхийн аваргын мөнгөн медальт. Олон улсын хэмжээний мастер.
- Сонгомол бөх - Зүүн Азийн наадмын мөнгөн медаль хүртсэн.
- Жүдо - Дэлхийн АШТ-ий 7-р байрын шагнал (2009)
- Самбо - Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт
- Сонирхогчдын сүмо - Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль (2006, үнэмлэхүй жин, Осака, Япон) хүртсэн.
- Кураш - Дэлхийн аварга
- Сагсан бөмбөг - Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны лигийн Генералууд багт төвийн тоглогчийн байрлалд тоглодог байв.
П.Очирбат - 1942-2025

Пунсалмаагийн Очирбат 1942 оны 1-р сарын 23-нд буюу Морин жилийн өвлийн адаг сарын шинийн наймны өдөр Завхан аймгийн Түдэвтэй сумын Бунхантын хэмээх газар төрсөн. Монголын улс төрийн зүтгэлтэн, Монгол улсын анхны Ерөнхийлөгч байв. Ерөнхийлөгчөөр ажиллаж байх 1992-1997 оны хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрийг цөмийн зэвсгээс ангид бүс болгох тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганд (1992 он) зарлан мэдэгдсэнийг баталгаажуулж, энэ саналыг цөмийн зэвсэгтэй, НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн байнгын гишүүн гүрнүүд дэмжиж, манай статусыг хүндэтгэхээ албан ёсоор илэрхийлсэн нь Монгол Улсын хувьд аюулгүй байдлаа улс төрийн аргаар бататгах чухал алхам болсон юм.
Д.Пүрэвсүрэн 1929-2025

Д.Пүрэвсүрэн 1929 онд Бүгд Найрамдах Монгол Улсын Богдхан аймгийн Булган-Уулын хошуу одоогийн Булган аймгийн Булган суманд төрсөн. Пүрэвсүрэнгийн аав малчин, анчин Дашбалдан эхнэрээ бага наснаасаа нас барсны дараа түүнийг ганцаараа өсгөжээ. Пүрэвсүрэн 8 настайдаа Булган аймгийн сайн дурын уран бүтээлчдийн клубт элсэж, тухайн үеийн алдартай "Өргөмөл сувд" жүжигт ядуу лам хүүгийн дүрд тоглосон.
1942 оны 3-р сарын 16-нд 13 настайдаа Дотоод хэргийн яамны Хилийн цэргийн чуулгад дуучнаар элссэн. Тэрээр хурдан ахиц дэвшил гаргаж, 1945 онд хоёрдугаар зэрэглэлийн дуучнаар шалгарч, 1947 онд дунд зэргийн цэргийн офицер цол хүртжээ.
Монголын дуурийн дуучин, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын гоцлол дуучин , Монголын хилийн харуулын цэргийн офицер, Монголын жүжгийн урлагийн өндөр нэр хүндтэй зүтгэлтэн байв. Тэрээр 2024 онд Монгол Улсын Ардын жүжигчин, 1961 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртсэн.
Б.Ганхүү - 1953-2025

Бямбаагийн Ганхүү нь 1953 онд Ховд аймгийн Чандмань суманд 1953 онд төржээ. Тэрээр багш, жүжигчин нэгэн байв. Олонч дүрээ дэлгэцийн уран бүтээлд мөнхөлсөн. Тодруулбал,
2017 онд Хазаар цэцэгсийн дуулал МОАК Туслах дүрд
2020 онд Сүүдэрт ургасан цэцэг МУСК
2019 онд Соёлын довтолгоо МУСК
2016 онд 6 дахь хүсэл МУСК
2016 онд Ороолон МУСК
2015 онд Тоглож болохгүй нас МУСК
2015 онд Маш нууц МУСК
2015 онд Хамтдаа МОАК
2015 онд Надад итгээч МУСК
2014 онд Зүрхээр наадагч МУСК
2014 онд Ус дээшээ урсдаг МОАК
2012 онд Тнгри МУСК
2011 онд Нэг хоёрын гурав аа МУСК
2009 онд Буруу эргэлт МУСК
2008 онд Сайн уу, амьдрал минь МУСК
2004 онд Уулын Төмөр МУСК
2003 онд Амьдрал ОАК
2001 онд Бидний найзын дурлал МУСК
2001 онд Зүрхэнд шивнэсэн үг МУСК
1978 онд Их замын эхэнд МУСК
Гавьяа шагнал - Хөдөлмөрийн Гавъяаны Улаан Тугийн Одон (2013) Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан (1998) Боловсролын Тэргүүний Ажилтан
290 буюу М.Төгөлдөр - 2000-2025

М.Төгөлдөр нь 2000 оны гуравдугаар сарын 28-нд Их Британийн Лондон хотод мэндэлжээ. 2017 онд физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай нийслэлийн 11 дүгээр дунд сургуулийг төгсөж, 2023 онд Санхүү, эдийн засгийн их сургуулийг амжилттай дүүргэсэн юм.
Тэрбээр 16 настайгаасаа шүлэг, дууны үг бичиж эхэлсэн бөгөөд “Be my summer”, “Back in the business”, “Чихрийн баглаа”, “Улаанбаатар гунигтай”, “Хөнгөн” гэх зэрэг дуунуудаараа залуусын эчнээ танил болж, 29 дуутай “0” цомгоо сонсогчдод хүргэж байлаа.
290 нь уран бүтээлчээс гадна “Noiton” брэнд болон “Yasha” хувцасны брэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, продюсер, мөн “Har maf” рекордсын артист байв.
П.Энхмөнх - 1985-2025

Төв аймгийн Баян сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Пунцагбалжирын Энхмөнх 1985 оны намар Төв аймагт төрсөн. Тэрээр удсынхаа тав дахь үеийн уяач байв. Түүний уяач удсын түүх удмын уяачдын түүх Лувсанчойндон, Түвдэнчоймбол гэдэг хоёр хөгшнөөс эхлэлтэй. 1992 оны зун Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат Гэсэрваань, Гарамжав Манлай нар хэдэн нөхдийнхөө хамтаар ММСУХ-ны суурийг тавьж байв.
Л.Баяр



















































