Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?

2025-12-16
0
ЖИРГЭХ

"Эрдэнэс Монгол” нэгдлийн захирал С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилох улс төрийн шийдвэр гарчээ. Одоо хуулийн дагуу албажуулах процесс хийгдэх гэж байна. Ер нь бол С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгч болно гэсэн үг.

Энд нэг ойлгомжгүй зүйл байна. “Эрдэнэс Монгол” нэгдэлд алт, мөнгө, зэс, нүүрс болон бусад ашигт малтмалын түүхий эдийг хайх, олборлох, баяжуулах, боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нийт 31 хуулийн этгээд, төслийн нэгж харьяалагддаг. Тэдгээрийг олон улсын жишгийн дагуу Түлш, эрчим хүчний групп, Зэс, металлын групп болон Дэд бүтэц, логистикийн группт хуваарилж үйл ажиллагааг нь удирдан чиглүүлж байна.  Мөн “Багануур” ХК, “Гашуун сухайт авто зам” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, “Мон Атом” ХХК, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, “Эрдэнэс Критикал Минерал” ТӨҮГ, “Цемент Шохой” ТӨХК, “Шивээ Овоо” ХК, “Эрдэнэс Алт Ресурс” ХХК, “Эрдэнэс Ашид” ХХК, “Эрдэнэс Баянбогд” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс ҮТП” ХХК, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ гэсэн 16 охин компанийг бүтнээр болон хугаслаж хувь эзэмшдэг. Монголын хамаг мөнгөн урсгалыг баздаг. Эдгээр компани шударга, ашигтай ажиллавал Монгол Улс өнөөдрийнх шиг өлөн зэлмүүн амьдрахгүй. Харамсалтай нь бүгдэд нь хулгай нүүрлэсэн. Хамгийн их хулгайтай нь , “Эрдэнэс Тавантолгой” ХК.

Тэр нь салдаггүй. Ийм нэгдлийн захирлаар Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт 2022 оны 11 дүгээр сарын 30-нд томилогдсон. Өөрөөр хэлбэл нүүрсний хулгайн дуулиан дэгдэхээс хэдхэн хоногийн өмнө энэ ажилд очсон. Тэрээр түүнээс хойш 3 жил гаруйн хугацаанд “Эрдэнэс Монгол” нэгдлийг удирдлаа. Гээд ажил, ашиг нь сайжирсангүй. Нөгөө л хулгай нь яригдсаар… Хамгийн сүүлд 2025 оны 9 дүгээр сарын 30-нд Г.Занданшатар “Бид “Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосны үр дүнд наймдугаар сарын байдлаар борлуулалтын орлого 1.6, биржийн тээвэр 1.5, экспорт 1.2, үр ашиг нь 3, орлого 1.3, олборлолт 1.1 дахин өссөн. Энэ бүхэн тэнд бугшсан байсан хулгайтай тэмцсэний үр дүн. Энэ бүхний үр дүнд эдийн засаг 5.7 хувь болж өсөж, валютын нөөц 5.7 тэрбум ам.долларт нэмэгдэж эерэг үзүүлэлт гарсан. Тэнд нүүрсний хулгайн маш олон арга хэлбэрүүд ил болсон.

Бүгдийг нотолгоо баримттайгаар АТГ-т шилжүүлсэн. Нийт нэг их наяд төгрөгөөр барьж байгуулсан үйлдвэрийг 18 км цаана яагаад байгуулав. Энэ хооронд 1.5 сая төгрөгөөр тээвэр хийдэг байсныг онцгой дэглэм тогтоосноор 400 мянган төгрөг болгож буулгасан. Бид 7 дугаар сарын 19-ний өдөр "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн уурхай дээр очиж ажиллахад олон арван хулгайн тухай ярьж байсан. Бүгдийг нь таслан зогсоож, АТГ-т шилжүүлсэн. Ийм хол газар нүүрс баяжуулах үйлдвэрээ барьчхаад Бортээг гэдэг уурхайн аман дээр баяжуулах үйлдвэр барьчхаад ашиглалтад оруулдаггүй. Тээвэрлэлт нь асар өндөр өртөгтэй буюу 280 тэрбум төгрөгөөр конверын шугам барьж дуустал нь нэг их наяд төгрөгийн үйлдвэр үр ашиггүй байсан. Хэрвээ энэ үйлдвэр ашиглалтад орсон бол 44 их наядаас их орлогыг Монгол Улсад оруулах байлаа. Гэвч энэ үйлдвэр бараг ажиллахгүй сул зогсож байна.

Ийм үрэлгэн замбараагүй байдал үүсгэсэн. Ийм учраас бидний зүгээс нүүрсний хулгайтай тэмцэж, улсын төсөвтэй хамт Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах УИХ-ын тогтоолын төслийг төсөвтэй хамт УИХ-д өргөн барьсан” гэж мэдэгдсэн. Ингээд С.Наранцогт шийтгүүлмээр шуугианы эзэн болсон. Ялангуяа Ерөнхий сайд Г.Занданшатарын яриад байсан УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн холбоотой гэх Бор тээгийн орд түүний бүрэн хяналтад байсан. Лав 2022 оны сүүлчээс хойш С.Наранцогт мэдэж байсан гэсэн үг. Тийм байтал С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлж байна. Тэгэхээр Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн болж таарсан уу. Ер нь С.Наранцогтыг хариуцаж байх үеийн ганц “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь асуудлууд ч биш бусад охин компани дахь хулгай, бүтэлгүйтлүүд нь шил дараалан дэлгэгдсээр байна. Тийм байтал дэвшүүлээд авч явж байх юм. Монголын алт, зэс, нүүрсний бор авдрыг аятайхан манаж чадаагүй захирал Монголбанканд очоод мөнгөний бодлого барьж барах уу?

О.Наранмандах

0
ЖИРГЭХ
Санал болгох
1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
Х.Бат-Эрдэнийн 74 тэрбум, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Afraid Anthony (51.89.194.81)
    HIRE A FASTEST CYBER RECOVERY EXPERT TO RECOVER YOUR LOST OR STOLEN BITCOIN/ETH/USDT/ THE HACKANGELS I simply want to share my story about THE HACKANGELS RECOVERY EXPERT. To all of you out there. One has to be careful. A lot of scammers are out there taking money from innocent traders. I was a victim of these crypto scammers. They made me lose my hard earned funds. The best thing that happened to me this year was seeing an article about THE HACKANGELS RECOVERY EXPERT. A professional hacker and private investigator. I invested $954,300 in a cryptocurrency platform and it turned out to be a scam and I had no idea how to get my money back until I reached out to a recovery company called THE HACKANGELS RECOVERY EXPERT. I explained my situation to them. I was shocked to hear that they had recovered all of my stolen cryptocurrency in just 48 hours. I said that I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. To anyone who may find themselves in a similar unfortunate situation. I highly recommend THE HACKANGELS RECOVERY EXPERT. Quickly reach out to them on their hotline: WhatsApp: (+1(520)200-2320 Email: support@thehackangels.com Web: www.thehackangels.com If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK. They’re super helpful and really know their stuff! Don’t hesitate to reach out if you need help.
    2025 оны 12 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
    5 цаг 57 мин
  • Хатуу түлшний 52,749 тонн нөөц бүрдүүллээ
    12 цаг 10 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    13 цаг 28 мин
  • Эрдэмтэд хаягдал хуванцрыг хүнсэнд хэрэглэх боломжтой шинэ технологи бүтээжээ
    15 цаг 22 мин
  • Хятад гаралтай Америк эмэгтэй Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин-тэгийн хүүг тагнасан хэргээр баривчлагджээ
    15 цаг 51 мин
  • Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
    15 цаг 52 мин
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
    16 цаг 0 мин
  • Монголын спортын салбарт шинэчлэл шаардагдаж байна
    16 цаг 20 мин
  • NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
    16 цаг 36 мин
  • Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийг унтраажээ
    16 цаг 45 мин
  • АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ШИНЭ ҮЕИЙН МАНЛАЙЛАЛ ЭХЭЛЛЭЭ
    17 цаг 7 мин
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
    17 цаг 24 мин
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
    17 цаг 36 мин
  • Марвел хар арьст супер баатруудад ач холбогдол өгөхгүй байгаа нь шүтэн бишрэгчдийнх нь дургүйцлийг хүргэж байна
    18 цаг 21 мин
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
    18 цаг 30 мин
  • Монголд дэгдээд байгаа гоц халдварт ГОДРОН өвчний талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    18 цаг 38 мин
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
    18 цаг 51 мин
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
    19 цаг 8 мин
  • ӨНӨӨДӨР: ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийнэ
    19 цаг 38 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    19 цаг 42 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК