Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Баясгалан улс төрд үйлчлэх нь үү, Үндсэн хуульд үйлчлэх нь үү, харъя!

2026-5-26
0
ЖИРГЭХ

“Манаачийг хэн манах вэ” гэсэн хэлц бий. Манах ёстой газраасаа манаач нь өөрөө хулгай хийгээд байвал жинхэнэ хулгайчаасаа ч хорлонтой. Гэтэл Үндсэн хуулийн Цэц өнөөдөр ийм байдалд орчихоод байх шиг ээ. Монголчуудын нийгмийн гэрээ болсон Үндсэн хуулийг манах ёстой Цэц нь өөрөө хуулийн хулгай руу орчихлоо гэсэн хардлага, сэрдлэг нийгэмд газар аваад удлаа.  

Улс төрийн хүрээнийхэн Цэцийн гаргах шийдвэрийг урьдчилан барим тавим батлан ярьж чаддаг боллоо. Спорт дээр тоглолт наймаалцана гэдэг шиг Цэц дээр шийдвэр захиалдаг болчихсон юм биш биз дээ!

“Лхагвын тойм” ярилцлагын хөтлөгч сэтгүүлч Г.Лхагвадорж тун ноцтой мэдээллийг сошиал сүлжээгээрээ олон нийтэд өглөө. Шүүхийн хонгил гэдэг зүйл дахин бий болж болзошгүй байгаа байдлыг тэр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн томилгоотой холбон тайлбарлахдаа, энэ ажиллагаанд улстөрчдийн гар хөл болсон Үндсэн хуулийн Цэц гол дүр болж байгааг онцолсон байна лээ. Учрыг ухвал түүний үг үнэн байх магадлалтай байна. Яагаад гэвэл энэ сарын 27-нд буюу маргааш Үндсэн хуулийн Цэц Их суудлын хуралдаанаа зарлажээ. Энэхүү хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэсэн заалтын “… зөвхөн нэг удаа …” гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх юм байна. Эндээс л нөгөө Үндсэн хуулийн Цэц улстөрчдийн захиалгаар үйлчилдэг гэдэг хардлага гараад байгаа юм.

Улсын дээд шүүхийн одоогийн Ерөнхий шүүгч Дамдины Ганзориг 2020 оны зургаадугаар сарын 2-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 77 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдон ажиллаж байгаа. Түүний бүрэн эрхийн хугацаа ирэх сарын 2-нд дуусна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Шүүхийн тухай хуулиар дахин томилогдох боломжгүй юм. Гэтэл цаг хугацааны хувьд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахын өмнөхөн Үндсэн хуулийн Цэц энэ асуудлыг авч хэлэлцэж, Ерөнхий шүүгчийг дахин томилох хуулийн гарц нээж өгөх гэж байгаа нь ямар тохиол вэ?

Улс төрийн хүрээнийхний ярьж буйгаар энэ нь үнэндээ санамсаргүй тохиолдол гэхээс илүүтэй санаатай хэрэгжүүлж буй улс төрийн тохироо гэх. УИХ дахь сөрөг хүчний бүлэг ч энэ асуудлыг анхаарлын төвдөө авч, өчигдөр болсон бүлгийн хурлын үеэр АН-ын дарга О.Цогтгэрэл УИХ-ын дарга С.Бямбацогтод шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Тэрээр “Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг зургаан жилээр нэг удаа томилдог байсныг зургаан жилээр томилж болох асуудлаар Цэцийн Их суудлын хуралдаан болох гэж байна. Үүнийг улс төрийн захилгын үйл явдал гэж АН-ын бүлэг үзэж байна. Өнгөрсөн жилээс хойш хийсэн томилгоонуудыг харахад бүгдийг нь улираан томилсон. Улсын ерөнхий прокурор, АТГ-ын даргыг улираан томилсон. Одоо дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг улираан томилох үйл явц өрнөж байна. Хуульд байхгүй заалтыг тайлбарлаж, давуу байдал олгож байна гэж үзэж байна. Тэр тусмаа Цэц өөрөө улс төрийн захиалгын байгууллага болж хувирсан байж болзошгүй олон, олон шийдвэр гарсан. Тэр тусмаа Цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа дууссан, нэг гишүүн нь чөлөөлөгдсөн байна. Хугацаа нь дууссан Цэцийн даргыг чөлөөлөх, хоёр гишүүний асуудлыг УИХ-д яаралтай оруулж ирэх шаардлагыг УИХ-ын дарга С.Бямбацогтод хүргүүлнэ. Хуулийн хүрээнд маргаангүй Цэцийн даргатай болох хүртэл Цэц дээр гаргаж байгаа шийдвэрүүдийг зогсоох шаардлагатай” гэж мэдэгдэв.

Сэтгүүлчдийн хардаж байгаа, сөрөг хүчний бүлгийн шаардаж байгаа зэргээс үзэхэд Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр аль эрт “захиалгын” дагуу гарчихсан бололтой. Гэтэл Үндсэн хуулийг манах ёстой манаач нь ийм байдалд орчихсон болохоор иргэд олон нийт одоо юунд итгэж, юунд найдах вэ?

Ер нь хэзээ Цэц ийм болчихов оо. Дээр нь Үндсэн хууль, хөх тэнгэр хоёр л байдаг гэгддэг Цэцийн нэр хүнд нийгэмд шалдаа буутлаа унасан нь ч, улс төрийн захиалгаар ажилладаг боллоо гэх шүүмжлэл газар авсан нь ч Цэцийн дарга Г.Баясгалан гэдэг хүнтэй шууд холбоотой. Энэ хүний бүрэн эрхийн хугацаа нь дуусаад бүтэн нэг жил болох гэж байна. Гэтэл орны гишүүнийг томилохгүй байгаа нь улстөрчид өөрсдийнх нь “захиалгаар ажилладаг” хүнтэй байх гэснийх гэх яриа Төрийн ордонд тэнүүчлээд удаж байна. Дээр нь Г.Баясгалангийн албан тушаалтайгаа үлдэх гэсэн ашиг сонирхлын зөрчил нь, магадгүй ёс зүйн ноцтой алдаа гаргасан хэрнээ ажлаа үргэлжлүүлж хийх гэсэн хүсэл шунал нь Цэцийн шийдвэрт нөлөөлөөд байгаа юм биш биз гэсэн хардлагыг төрүүлж буй хэрэг. Мэдээж энэ бүхнийг барим тавим баталж чадахгүй ч, хардах эрх хэн бүхэнд бий. Ажлын байрандаа архидан согтуурдаг Г.Баясгалангийн үед Цэц хэтэрхий дампуу ажиллаж, хүний эрхийг бус, хэсэг хүмүүсийн эрхийг л хамгаалж байна гэж шүүмжлэх хүн маш олон байгаа. Арай ч ийм байсангүй гэж халаглах хүмүүс ч цөөнгүй бий.

     Хэрэв Шүүхийн тухай хуулийн заалтыг Цэц хүчингүй болгоод, тэр дагуу нь одоогийн Ерөнхий шүүгч улиран томилогдвол Цэц Үндсэн хуульд захирагдах бус, улс төрийн дэмжлэг үзүүлдэг, улмаар бусдын нөлөөнд автдаг гэсэн олны үг батлагдах нь. Цэц хуульд захирагдаж байна уу, хүнд захирагдаж байна уу гэдгийг харахад ердөө ганцхан хоног хүлээхэд болох нь. Хуульд бус, хүнд захирагдаж байвал Г.Баясгалангийн үед Цэц дампуурсандаа гэх үг бодитоор батлагдаж, Үндсэн хуулийн Цэцийн түүхэнд тэр өөрийн нэрийг их л муухайгаар үлдээх нь дээ. Г.Баясгаланг Үндсэн хуульд үйлчлэх нь үү, улс төрд үйлчлэх нь үү гэдгийг маргааш болох Их суудлын хуралдаанаас харах л үлдэх шив!

Л.Бат

0
ЖИРГЭХ
Санал болгох
1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
Х.Бат-Эрдэнийн 74 тэрбум, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Уншигч (66.181.183.21)
    Улсын Их Хурал өөрөө хуулиа хэрэгжүүлэхгүй байхад Монгол Улсад хууль хэрэгжүүлдэг газар байна гэж байх уу
    2026 оны 05 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    5 цаг 54 мин
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
    6 цаг 53 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    6 цаг 55 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
    6 цаг 59 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    7 цаг 5 мин
  • Зээлийн санхүүжилт хүссэн Улаанбаатар хотын аж ахуйн нэгжүүдийн төслүүдэд нарийвчилсан үнэлгээ хийж байна
    Өчигдөр 16 цаг 45 мин
  • Доналд Трамп Нобелийн энх тайвны шагнал хүртэж чадах уу?
    Өчигдөр 15 цаг 41 мин
  • Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна
    Өчигдөр 15 цаг 19 мин
  • Ой, хээрийн 2 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна
    Өчигдөр 13 цаг 39 мин
  • "Галзуу баян Азиуд" киноны дараагийн анги олон ангит хэлбэрээр олны хүртээл болно
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
    Өчигдөр 12 цаг 22 мин
  • Нью-Йорк хотод цагаачлалын албаныхан Доминикан эрэгтэйг бууджээ
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
    Өчигдөр 11 цаг 48 мин
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэгүүд намрын аялал, зугаалга хийхгүй байхыг зөвлөж байна
    Өчигдөр 10 цаг 43 мин
  • Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
    Өчигдөр 10 цаг 32 мин
  • ФОТО: “Дүүжин замын тээвэр” арванхоёдугаар сарын 15-наас иргэдээ зорчуулах төлөвлөгөөтэй байна
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
    Өчигдөр 10 цаг 11 мин
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК