Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Бат-Эрдэнийн 74 тэрбум, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

2026-9-21
0
ЖИРГЭХ

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баянгэгддэг байсан “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ, “Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат нартоп найдваргүй зээлдэгчид, толгой өртнүүд болоод удлаа. Тэд олон жилийн өмнө Хөгжлийн банкнаасзуу зуун тэрбум төгрөг зээлдэж аваад өнөөг хүртэл төлөөгүй байна.

Тодруулбал, “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ “Монгол Улсын 120 суманд хуурай сүүний үйлдвэр барина. Үүнээс эхний ээлжид 60 үйлдвэрийг байгуулна” гээд хамаарал бүхий “Монгол драй милк” ХХК-иараа Хөгжлийн банкнаас 2017 онд жилийн 13.44 хувийн хүүтэйгээр 14 964 970 ам.долларыг зургаан жилийн хугацаатайгаар зээлсэн. Гэвч өнөөдөр “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ хуурай сүүний үйлдвэрийн төслөө огт хэрэгжүүлээгүй байна. “Хуурай сүүний 60 үйлдвэр байгуулахаас долоон үйлдвэрийгтаван суманд байгуулсан” гэх боловч  үйлдвэрлэл явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжүүд Монгол Улсад орж ирээгүй аж. Тэрээр 2022 оны зургадугаар сарын 13-ныг хүртэл зээлээсээ 1 005 879 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 2.9 орчим төгрөг төлөөд түүнээс хойш төлөхөө больжээ. Зээлийн хугацаа нь 2880 гаруй хоног буюу 7.9 орчим жилээр хэтрээд байна. Тиймээс шүүхийн шийдвэрээр Х.Бат-Эрдэнийг 74 002 181 476 төгрөг төлүүлэхээр болоод байгаа юм.

Х.Бат-Эрдэнэ “Монгол драй милк” ХХК-иа 2016 оны наймдугаар сарын 12-нд байгуулаад ердөө жилийн дараа Хөгжлийн банкнаас дээрх зээлийг авсан байдаг. Тус компанийг Л.Ганцэцэг 100 хувь эзэмшдэг. Хамт үүсгэн байгуулсан Э.Эрдэнэбилэг 2017 онд зээл авсны дараахан хувь эзэмшигчдийн жагсаалтаас хасагдаж, 2022 оноос хойш Л.Ганцэцэг эзэмших болсон. Х.Бат-Эрдэнэ уг зээлийг авахдаа 9.7 тэрбумаар үнэлэгдсэн үйлчилгээний үл хөдлөх нэгийг, 1.1 тэрбумаар үнэлсэн газар гурвыг, 34.6 тэрбумаар үнэлэгдсэн нүүрсний лиценз нэгийг, 500 саяар үнэлсэн тоосгоны лиценз нэгийг, 16.1 тэрбумын үнэтэй ИББХ тоног төхөөрөмж, нийт 63.1 тэрбумын үнэлгээтэй, зээлийн дүнгийн 74 хувьтай тэнцэх барьцаа хөрөнгийг тавьжээ. Гэсэн хэдий ч Хөгжлийн банк төлүүлэх гэж, Х.Бат-Эрдэнэ төлөлгүй гүрийх байдлаар2019 оноос хойш “муур хулгана” болж, шүүх-шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дунд асуудал нь бөмбөрсөөр өнөөг хүрсэн байх юм. Хөгжлийн банкнаас зээлийг төлүүлэх, барьцаалсан нүүрсний лицензийг өр төлбөрт нь тооцож 2019 оны есдүгээр сарын 23-нд нэхэмжлэл гаргасан байна. Уг лиценз нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг дэвсгэрт байрладаг Хашаатын цавын хүрэн нүүрсний ордынх юм. Үүнийг Хөгжлийн банк руу шилжүүлэх эсэх маргаан 2023 оны аравдугаар сарын 5 гэхэд дуусаж, “Лицензийг өр төлбөрт тооцон шилжүүлсүгэй” гэсэн гурван шатны шүүхийн эцсийн шийд гарчээ. Гэтэл 2021-2022 онд уг лицензийг барьцаалуулагч нь “Скай меридиан” ХХК-д “Меланж” ХХК-ийн лицензийг хоёр хуваагаад шилжүүлчихсэн байна. “Меланж” ХХК-ийн нэр дээрх ашиглалтын лицензтэй нүүрсний ордын борлуулалтаас зээлийн төлбөрт 58.4 төгрөгийг төлүүлэхээр 2022 онд дөрвөн талт гэрээ, хэлцлийг хийсэн байна. Гэвч талууд үүргээ биелүүлэлгүй уг гэрээ хэрэгжилгүй өнгөрчээ. Цаашлаад, 2025 оны нэгдүгээр сараас Хашаатын цавын хүрэн нүүрсний ордын уурхайн үнэлгээтэй маргаан эхэлж, шүүх хурал нь ирэх сарын 16-ны хүртэл хойшлоод байна. Улмаар, ШШГЕГ-аас 2024 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эрчимжүүлж барьцааны дөрвөн тооны хөрөнгийг албан дуудлага худалдаагаар оруулжээ. Гэсэн ч борлогдоогүй байна. Эсвэл барьцаа хөрөнгийн “жинхэнэ эзэн” гарч ирээд дуудлага худалдааг хойшлуулах хүсэлт гаргаад гацаадаг байна. Гэхдээ 2026 оны тавдугаар сарын 6-нд дээрх лицензээс бусад барьцаа хөрөнгөд холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаар болсон. Товчхондоо, “Алтай констракшн”-ийн захирал Х.Бат-Эрдэнийн 74 тэрбумын өрт төлбөрийн асуудлын шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширч, гол барьцаатай холбоотой маргаан үүссэн байдалтай байна.

“Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат “Жилд 150 мянган м.куб бетон эдлэл буюу 5000 айлын орон сууц, түүнтэй дүйцэхүйц сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёл-олон нийтийн барилга байгууламжийн хавтанг үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр байгуулах “Байшин үйлдвэрлэх комбинат буюу БҮК-1” төсөл хэрэгжүүлье” гээд 2013 онд жилийн 8.76 хувийн хүүтэй 14 сая ам.долларыг найман жилийн хугацаатай, 2014 онд жилийн 7.81 хувийн хүүтэй 13 047 124 еврог таван жилийн хугацаатай, 2015 онд жилийн 8.76 хувийн хүүтэй есөн сая ам.долларыг долоон жилийн хугацаатайгаар тус тус “Эрэл” ХХК-ийнхаа нэр дээр зээлжээ. Өдгөө “Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбаттай холбогдох 173 888 671 221 төгрөгийн зээл, хүүгийн төлбөрийн үлдэгдэл байна. Зээлийн хугацаа нь хэтрээд 12 жил болж байгаа аж. Тэрээр 2017 оны долдугаар сарын 5-ныг хшртэл 718 856 ам.доллар, 7 565 евро, тухайн үеийн ханшаар нийт 1 253 667 776 төгрөг төлөөд дахиж төлөлт хийгээгүй байна. Өдгөө “Эрэл” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Д.Сэргэлэн, өдөр тутмын үйл ажиллагааг Э.Жаргалан удирдаж, бодлогын шийдвэрийг ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат гаргадаг. Төслийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг ухахад, “БҮК-1” үйлдвэр нь 2017 онд ашиглалтад орсон ч эргэлтийн хөрөнгөгүй, захиалгагүй учир зогсонги байдалд орсон. ЗГХЭГ-аас 2019 онд ажлын хэсэг гарч ажиллаад “67:33-аар хамтраад явъя” гэсэн санал гаргасан ч дэмжигдээгүй, мөн 2024 онд НЗДТГ-т “90:10-аар хамтаръя” гэдэг санал тавиад хүлээж аваагүй байна. Б.Эрдэнэбат барьцаанд 42.9 тэрбумаар үнэлсэн “БҮК-1” үйлдвэрийн үл хөдлөх хөрөнгө, газар тоног төхөөрөмж зэрэг таван зүйл тавьжээ. Гэвч энэ нь хангалтгүй бөгөөд маапаантай нь илэрчээ. Үйлдвэрийн гаднах түүхий эдийн агуулах, зам талбайн газрууд нь өөр банкны барьцаанд байдаг. “Барьцаа хөрөнгийг дуудлага худалдаанд оруулъя” гэсэн хүсэлтийг ШШГЕГ-т тавиад зохион байгуулсан ч хэн ч дуудлага худалдаанд оролцоогүй зэргээр Хөгжлийн банкнаас өр төлбөрийг барагдуулахаар ажиллаж байгаа ч тодорхой үр дүнд хүрээгүй л байна. Тус банкнаас 2020 оны аравдугаар сарын 16-нд 154.4 тэрбум, улмаар 2023 оын хоёрлугаар сарын 10, 2023 оны тавдугаар сарын 12, 2023 оны зургадугаар сарын 29 гэж хүү, алдагдал зэргээр нэхэмжлэлийн дүн өссөөр 173.9 тэрбум төгрөгт хүрчээ. Ер нь бол, “Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбатын өр төлбөрийн асуудал “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнийнхтэй адилхан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширч, гол барьцаатай холбоотой гацаа маргаан үүсээд байгаа аж.

Гэтэл тэдний Хөгжлийн банканд учруулсан өр төлбөрийн хохирлыг татвар төлөгчид нуруундаа үүрч байна. Тодруулбал, Хөгжлийн банкны чанаргүй, найдваргүй зээлийн хохирлыг эцсийн дүндээ Монгол Улсын төр буюу татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжүүд хариуцаж төлдөг. Учир нь тус банк нь 100 хувь төрийн өмчит банк юм. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк гадаад зах зээлээс бонд болон зээл хэлбэрээр хөрөнгө татан төвлөрүүлдэг. Хэрэв зээл авсан хувийн компаниуд мөнгөө төлөхгүй чанаргүй зээл болговол гадаад өрийг Хөгжлийн банк өөрийн хөрөнгөөр, эсвэл Засгийн газар улсын төсвөөстөлж барагдуулдаг. Энэ нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн татварын мөнгөөр төлдөг.Тиймээс Х.Бат-Эрдэнийн 74 тэрбум, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчдийн мөнгөөр төлж байгаа гэсэн үг.

Улс төр хөшигний ард

Б.Гарьд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Х.Бат-Эрдэнийн 74 тэрбум, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    4 мин
  • Х.Бат-Эрдэнийн 74 тэрбум, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
    13 мин
  • АНУ-ын бизнес эрхлэгчид Ковидынхоос ч том хямралтай нүүр тулж байна
    22 мин
  • Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орлоо
    30 мин
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
    32 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар 8 иргэний амь насыг авран хамгааллаа
    1 цаг 9 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 1998 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    1 цаг 21 мин
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
    1 цаг 36 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 36 мин
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
    1 цаг 38 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    1 цаг 47 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    23 цаг 38 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
    23 цаг 43 мин
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
    23 цаг 48 мин
  • "Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
    23 цаг 55 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    23 цаг 56 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    23 цаг 57 мин
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    Уржигдар 10 цаг 44 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    Уржигдар 10 цаг 36 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    Уржигдар 10 цаг 34 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК