
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөх ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг албан тушаалаас нь чөлөөлж буйгаа мэдэгдсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл бид танд 1990 оноос өнөөг хүртэол ямар эрхмүүд уг албан тушаалыг хашиж байсныг онцолж байна.
Монгол Улсын ХЗДХ-ийн сайдын эрхэм үүргийг 1990–2026 онд нийт 15 Ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацаанд 19 өөр хүн Хууль зүй, дотоод хэргийн сайдын албыг хашиж байжээ. Үүнээс Ц.Нямдорж гурван удаа, Ж.Амарсанаа хоёр удаа, Б.Энхбаяр хоёр удаа сайдаар ажилласан байна.
1990–2008 оны үед яамны нэр “Хууль зүйн яам”, “Хууль зүй, дотоод хэргийн яам” гэх мэтээр бүтэц, нэршил нь өөрчлөгдөж байсан тул доорх жагсаалтад тухайн үеийн албан тушаалын нэрийг өнөөгийн ХЗДХ-ийн салбарын дарааллаар нэгтгэн үзүүлэв.
Жүгнээгийн Амарсанаа — 1990–1992 — Д.Бямбасүрэнгийн Засгийн газар
Намжилын Лувсанжав — 1992–1996 — П.Жасрайн Засгийн газар
Жүгнээгийн Амарсанаа — 1996–1998 — М.Энхсайханы Засгийн газар
Даваагийн Ганболд — 1998–2000 — Р.Амаржаргалын Засгийн газар
Цэндийн Нямдорж — 2000–2005 — Н.Энхбаярын Засгийн газар
Сүхбаатарын Батболд — 2005–2006 — Ц.Элбэгдоржийн Засгийн газар
Дамдины Одбаяр — 2006–2007 — М.Энхболдын Засгийн газар
Цэндийн Мөнх-Оргил — 2007–2008 — С.Баярын Засгийн газар
Цэндийн Нямдорж — 2008–2012 — С.Баяр, С.Батболдын Засгийн газар
Хишигдэмбэрэлийн Тэмүүжин — 2012–2014 — Н.Алтанхуягийн Засгийн газар
Дашдоржийн Дорлигжав — 2014–2016 — Ч.Сайханбилэгийн Засгийн газар
Сандагийн Бямбацогт — 2016–2017 — Ж.Эрдэнэбатын Засгийн газар
Цэндийн Нямдорж — 2017–2020 — У.Хүрэлсүхийн Засгийн газар
Хишгээ Нямбаатар — 2020–2023 — Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар
Баттөмөрийн Энхбаяр — 2023–2024 — Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар
Оюунсайханы Алтангэрэл — 2024.07–2025.06 — Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар
Лувсанцэрэнгийн Мөнхбаатар — 2025.06–2025.10 — Г.Занданшатарын Засгийн газар
Баттөмөрийн Энхбаяр — 2025.10–2026.04 — Г.Занданшатарын Засгийн газар
Сүхбаатарын Амарсайхан — 2026.04–одоог хүртэл — Г.Занданшатарын Засгийн газар
Л.Баяр





















































