
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун, зохицуулагч Л.Дашмягмаржав нарын ажиллах томилгооны хугацаа дуусгавар болжээ.
Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний тухай хуулийн 8.3 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайд Н.Учрал захирамж гарган Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг, тус хорооны орон тооны зохицуулагчаар Б.Амарсанааг, орон тооны бус зохицуулагчаар Б.Ерэн-Өлзий нарыг тус тус хоёр жилийн хугацаатай томиллоо.





















































