
Үндэсний бичиг соёл, номын өдрүүд буюу 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна. Ном, уншлагыг эрхэмлэн дээдлэх энэхүү уламжлалт арга хэмжээ энэ сарын 18-20-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй баярын өдрүүдээр уншигчид шинэ ном, бүтээлтэй танилцахаас гадна зохиолч, яруу найрагчидтай уулзаж, сонирхсон номоо гарын үсэгтэйгээр авах боломжтой.
Мөн номын үзэсгэлэн, худалдаа, шинэ бүтээлийн нээлт, уран бичлэгийн үзүүлбэрээс гадна хүүхэд, залуусын оролцоог нэмэгдүүлэх олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдана.
Ном бол мэдлэгийн хөтөч, үндэсний бичиг соёл бол бидний үнэт өв.
Тиймээс энэ өдрүүдэд номын ертөнцөөр аялж, шинэ бүтээлтэй танилцан, зохиолч уншигчдын халуун дотно уулзалтад нэгдэхийг урьж байна.
















































