Сүүлийн үед цахим орчинд хиймэл оюун ухаан ашиглан 1980-аад оны өнгө төрх, уур амьсгалыг шингээсэн зураг бүтээж, өөрийн хөрөг зургаа тухайн үеийн хэв маягт оруулан нийтлэх хандлага дэлгэрч байна. Энэ нь 1980-аад оны Монголын амьдралыг өгүүлэх “Овгор” уран сайхны киноны сэдэвтэй ч мөн адил нийцэж байгаа юм.
“Овгор кино” нь “Хан хуур” пикчерсийн бүтээл бөгөөд 1980-аад оны Монгол орны ахуй амьдрал, хүний мөн чанар, хүч чадал, нөхөрлөл, сонголтын үнэ цэнийг өгүүлэх юм. Кинонд С.Болд-Эрдэнэ, С.Ариунбямба, Ц.Цэрэнболд, Г.Эрхэмбаяр нар хамтран тоглосон бөгөөд 2026 оны аравдугаар 8-наас олны хүртээл болгохоор төлөвлөжээ. Мөн киноныхоо нээлтийн арга хэмжээг 1980-аад оноор аялуулахаар зохион байгуулах аж.
Киноны үйл явдал 1980-аад онд өрнөх бөгөөд тухайн үеийн амьдралын өнгө төрхөөс гадна эрчүүдийн нөхөрлөл, хүн чанар, “Эр хүн гэж хэн бэ” гэх асуултыг хөндөх аж.




Ийнхүү сошиал хэрэглэгчид AI-ийн тусламжтайгаар өнгөрсөн цагийн дүрслэл бүтээж, өөрсдийн зургаа 1980-аад оны уур амьсгалтайгаар “сэргээж” байна. “1980 Овгор” нэрээр нэгдэн, өөрийн зургаа оруулж туршиж болох бөгөөд дээрх зургуудын тайлбар хэсэг дэх промптыг ашиглах боломжтой юм.
Ингэснээр өөрийн хөргийг тухайн үеийн киноны постер, киноны кадрын өнгө аястай төстэй уран сайхны дүрслэл болгон хувиргах боломжтой. “Овгор” киноны анхны тизер постер ч хэдийнэ цацагдаж, “Хүч чадал, хүн чанараас эхэлнэ” гэсэн гол санааг онцолсон байна.
1980-аад оноор “эргэн аялсан” олны танил эрхмүүдийн гэрэл зургаас хүргэе.




































































