УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж байна. Энэ үеэр Сангийн сайд З.Мэндсайхан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Төсвийн 30 хувийг уул уурхай бүрдүүлж байгаа. Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа шүү дээ. Өөр эдийн засаг байхгүй байгаа. Өөр ямар экспорт хийгээд орлого олж байгаа юм бэ. Та мэдсээр байж юу яриад байгаа юм. Л.Гантөмөр гишүүн та өнөөдөр гэнэт сэрсэн юм шиг өөр юм яриад байх юм. Нүүрсээ 20 саяаас 90 сая болтол нь экспортлоод явж байна" гэв.




















































