
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай холбоотой дайн ойрын хугацаанд дуусаж магадгүй гэсэн байр суурь илэрхийлжээ. Гэвч Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж, бүс нутгийн аюулгүй байдал болон газрын тосны нийлүүлэлтэд эрсдэл үүссээр байна.
Трамп есдүгээр сарын 16-нд сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө дайн дуусах шатандаа орж магадгүй гэж найдаж байгаагаа хэлсэн байна. Мөн Иран хэлэлцээр байгуулах хүсэлтээ илэрхийлсэн гэж мэдэгджээ. Гэхдээ талууд эцсийн тохиролцоонд хүрсэн эсэх талаар баталгаатай мэдээлэл гараагүй байна.
Үүний зэрэгцээ Йемений Хути бүлэглэл болон Саудын Арабын хоорондох мөргөлдөөн хурцдаж байгаа тухай мэдээлжээ. Ираны дэмжлэгтэй Хути бүлэглэл Саудын Арабын нутаг дэвсгэр рүү нисгэгчгүй онгоц, пуужингаар халдсан гэх мэдээлэл гарсан бол Саудынын тал Йеменд цохилт өгч байгаа аж.
Мөн Саудын Арабын газрын тос дамжуулах East-West хоолойд халдлага гарсан нь эрчим хүчний нийлүүлэлтэд эрсдэл үүсгэжээ. Улаан тэнгис болон Баб-эль-Мандебийн хоолой нь олон улсын худалдаа, газрын тос тээвэрлэлтийн чухал замд тооцогддог.
Мөргөлдөөний улмаас Йеменд хүмүүнлэгийн нөхцөл байдал хүндэрч, олон мянган иргэн орон гэрээ орхин дүрвэсэн байна. Ийнхүү Трамп дайныг дуусгах боломжийн талаар найдвар илэрхийлсэн ч бүс нутагт зөрчил үргэлжилж, тогтвортой энх тайванд хүрэх эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Л.Баяр























































