
Цагдаагийн байгууллагаас иргэдээс ирүүлсэн дуудлага, мэдээллийн дагуу нийт 1,998 дуудлага, мэдээлэл бүртгэн авч, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлжээ.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллээс:
- Зөрчлийн шинжтэй – 763
- Гэмт хэргийн шинжтэй – 92
- Залилах гэмт хэрэг – 8
- Хулгайлах гэмт хэрэг – 11
- Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл – 71
- Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон – 58
- Эрүүлжүүлсэн – 92
- Шуурхай илрүүлсэн – 1
- Нөхөн илрүүлсэн – 15 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Түүнчлэн цагдаагийн байгууллагаас өмнө үйлдэгдсэн 15 хэргийг нөхөн илрүүлж, хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу үргэлжлүүлэн ажиллаж байна.

















































