БАРИМТ 1
Хүний хөдөлмөрийг хууль бус, шударга бус нөхцөлд ашиглаж, зохих цалин хөлс, амралт, эрхийг нь зөрчихийг хөдөлмөрийн мөлжлөг гэнэ.
БАРИМТ 2
Хөдөлмөрийн гэрээгээ заавал унш. Ажил эхлэхээс өмнө гэрээг бүрэн уншиж, ойлгоогүй зүйлээ асууж тодруул.
БАРИМТ 3
Амлалт биш, бичгээр баталгаажуул. Цалин, ажлын цаг, урамшуулал зэрэг бүх нөхцөл гэрээнд туссан байх ёстой.
БАРИМТ 4
Цалингаа хугацаанд нь авах эрхтэй. Цалин олгох хугацаа, хэмжээ нь гэрээнд тодорхой бичигдсэн байна.
БАРИМТ 5
Илүү цагийн хөлс авах эрхтэй. Хуульд заасан нөхцөлд илүү цагаар ажилласан бол нэмэгдэл хөлс авах ёстой.
БАРИМТ 6
Амрах эрх бол үндсэн эрх. Өдрийн завсарлага, долоо хоногийн амралт, ээлжийн амралтыг эдлэх эрхтэй.
БАРИМТ 7
Иргэний үнэмлэх, паспортоо ажил олгогчид бүү хадгалуул. Хувийн бичиг баримтыг хүчээр авч үлдэх нь хууль бус байж болно.
БАРИМТ 8
Аюулгүй ажлын орчин шаардах эрхтэй. Ажил олгогч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах үүрэгтэй.
БАРИМТ 9
Хүчээр ажиллуулахыг зөвшөөрөх хэрэггүй. Айлган сүрдүүлэх, дарамтлах замаар ажиллуулах нь хөдөлмөрийн мөлжлөгийн шинж юм.
БАРИМТ 10
Ялгаварлан гадуурхахыг хүлээн зөвшөөрөх шаардлагагүй. Нас, хүйс, хөгжлийн бэрхшээл, шашин, үндэс угсаа зэрэг шалтгаанаар ялгаварлах ёсгүй
БАРИМТ 11
Бэлгийн дарамт бол хууль бус. Хүсээгүй үг, үйлдэл, дарамтыг тэвчих шаардлагагүй.
БАРИМТ 12
Ажилд орохын тулд мөнгө төлөхөөс болгоомжил. "Баталгаа", "зуучлалын хураамж" нэрээр үндэслэлгүй мөнгө нэхвэл эрсдэлтэй.
БАРИМТ 13
Хэт өндөр цалин амласан заруудыг нягтал. Бодит бус санал нь залилан эсвэл мөлжлөгтэй холбоотой байж болно.
БАРИМТ 14
Ажлын байрны мэдээллийг шалга. Байгууллагын хаяг, холбоо барих мэдээлэл, үйл ажиллагааг урьдчилан судал.
БАРИМТ 15
Өөрийн хувийн мэдээллийг хамгаал. Банкны нууц үг, цахим хаягийн код зэрэг мэдээллээ бусдад бүү өг.
БАРИМТ 16
Ажлын цагийг мэдэж ав. Өдөрт болон долоо хоногт ажиллах цаг, амралтын зохицуулалтыг тодорхой ойлго.
БАРИМТ 17
Асуухаас бүү санаа зов. Эргэлзээтэй зүйл гарвал удирдлага эсвэл хүний нөөцөөс тайлбар авах нь зөв.
БАРИМТ 18
Баримтаа хадгал. Гэрээ, цалингийн баримт, ажлын хуваарь, чухал харилцааг хадгалж бай.
БАРИМТ 19
Эрхээ мэддэг хүн өөрийгөө хамгаалж чадна. Хөдөлмөрийн хууль болон байгууллагын дотоод журмыг танилц.
БАРИМТ 20
Зөрчил гарвал мэдээл. Дарамт, мөлжлөг, аюултай нөхцөл байвал холбогдох удирдлага эсвэл эрх бүхий байгууллагад ханд.
БАРИМТ 21
Хүндэтгэлтэй, аюулгүй ажлын байр бол таны эрх. Ажилтан бүр шударга цалин, аюулгүй орчин, хүний эрхээ хүндлүүлэн ажиллах эрхтэй.
БАРИМТ 22
Туршилтын хугацаанд ч таны эрх хамгаалагдана. Туршилтын хугацаанд ажиллаж байгаа ч хөдөлмөрийн гэрээ, цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдлын эрх тань хэвээр үйлчилнэ.
БАРИМТ 23
Ажил олгогчтой харилцахдаа баримт үлдээж бай. Чухал тохиролцоо, үүрэг даалгавар, хүсэлтээ аль болох бичгээр (имэйл, албан мессеж гэх мэт) баталгаажуулж хэвшээрэй.
БАРИМТ 24
"Үгүй" гэж хэлэх эрхтэй. Таны хөдөлмөрийн гэрээнд заагаагүй, хууль зөрчсөн эсвэл эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэлтэй ажил үүргийг үндэслэлтэйгээр татгалзах эрх танд бий.



















































