
Баянгол дүүрэгт 2026 онд гэр хорооллын зургаан хороог дамнасан үерийн далан дагасан 4 км урт, 3 метр өргөн дугуйн замыг тавих юм. Эхний 500 метр дугуйн замын хучилтын ажлыг хийж дууссан бөгөөд дугуйн зам тавих ажил үргэлжилж байна. Уг дугуйн зам тавих ажил хийж дууссаны дараа гэрэлтүүлэг болон орчны тохижилтын ажлуудыг хийнэ.



























































