Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга

2026-7-25
0
ЖИРГЭХ

Урин цаг, намар цаг ирж байгаа нь хэдий сайхан ч харшилтай хүмүүсийн хувьд эсрэгээрээ гадаад орчноосоо өөрийгөө тусгаарлах шаардлага тулгардаг. Харшлын улмаас найтаах, хамар битүүрэх, нүд загатнах гэх мэт шинж тэмдгүүд таны тэвчээрийг барж байгаа бол дараах аргууд харшлаа намдаахад тань туслах болно.

    1.  Гэртээ байгаа харшил хөдөлгөгч зүйлсээс сал

Та цэвэрлэгээ хийхийг үзэн яддаг байлаа ч харшлаа намдаахыг хүсэж байгаа бол гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж, тоос шорооноосоо салж, гэрийн тэжээмэл амьтадаа цэвэр байлгах хэрэгтэй. Ингэснээр тоос шороо, нүдэнд үл үзэгдэх тоосонцороос хамгаалж харшил хөдөлгөх хүчин зүйлсийн нөлөөг бууруулдаг. Мөн уксус нь цонхны тавцан, чийглэг газарт мөөгөнцөр үүсэхээс сэргийлдэг тул хөвөнд шингээж эдгээр газруудыг хөнгөхөн арчихад гэмгүй. 

    2. Хамраа цэвэр байлгах

Халуун зунаар байнга масктай явна гэдэг тийм ч амар биш. Гэтэл харшилтай хүмүүс бага зэргийн тоос шороо, цэцэгт ургамал үнэрлэх төдийд л хамар нь бүтүүрч, нүд нь улайж, зогсоо зайгүй найтаах нь өөрт төдийгүй эргэн тойрны хүмүүст таагүй мэдрэмж төрүүлдэг . Харин ийм үед хүнсний содыг бүлээн усанд уусгаж хамраараа сорж ариутгал хийх нь үр дүнтэй аргуудын нэг юм. 

   3. Цай уух 

Гистамин болон түүнтэй төстэй бодисууд харшлын хариу урвал эхэлсэн үед цусанд их хэмжээгээр орж ирдэг. Yүний улмаас судас өргөсөж, нарийн судаснаас шингэн ялгарч улмаар хамар битvvрч, нус гойжин, найтааж эхэлдэг. Харин ногоон цай болон балжингарав цэцгийн хандтай цай нь гистамины ялгарлыг бууруулж, дархлааг дэмждэг тул харшлын үед уухад тустай. Гэхдээ эдгээр төрлийн цайны ургамлаас харшилтай бол хэрэглэхээс зайлсхийгээрэй. 

   4. Дархлаа сулруулдаг хоол хүнснээс татгалзах

Ямар төрлийн харшилтай вэ гэдгээс шалтгаалж хориглох хоол хүнснүүд бий. Тухайлбал, шарилжийн харшилтай бол наранцэцэгийн самар, зөгийн бал, мандарин, тарвас, амтат гуа, айраг, гүүний саам помидор зэргээр татгалзах хэрэгтэй. Ургамалын харшилтай бол киви, тоор, кофе, какао зэргийг хэрэглэхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Нийтлэг утгаараа харшилтай хүмүүст сүү сүүн бүтээгдэхүүн, түүхий хоол, элсэн чихэр ихээхэн халгаатай. Мөн зайрмаг харшлын үеэр жинхэнэ "дайсан" болж хувирна. Гэлээ ч энэ нь эдгээр хүнснээс байнга татгалзана гэсэн үг биш бөгөөд харшил идэвхждэг улиралд хязгаарлавал зохилтой.   

    5. Дархлааг дэмжигч хүнсний бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх

Харшилтай хүмүүст ногоон вандуй үнэнч найз л гэсэн үг. Мөн төрөл бүрийн жимс, жимсгэнэ нь биеийн дархлаа, үрэвслийн эсрэг хариу үйлдлийг тэнцвэржүүлэхэд тусалдаг. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсий ногоонууд элдэв химийн бодис, пестицидтэй байх магадлалтай тул сайтар угааж хэрэглэж байгаарай. Мөн ханаагүй тосны хүчил агуулсан (омега 3) хоол хүнс болох цагаан загас, сардина, салмон загасны тос, чиа үр, маалингын үр зэргийг хоол хүнсэндээ түлхүү хэрэглээрэй. Түүнчлэн цагаан будаа сонгохоос илүү бор будаа идэх нь харшлын эсрэг тэмцэхэд тустай. Халуун ногоонд дуртай бол сармис, базил, тунхуу (horseradish), лаврын навч, цагаан перец хэрэглэх нь тохиромжтой.

   6. Шингэн зүйл сайн уух

Харшлын үед ус уух нь таны бодож байгаагаас ч илүү чухал үүрэгтэй. Тиймээс өдөр тутамдаа хангалтай хэмжээний шингэн уухын зэрэгцээ байгаа орчноо тогтмол чийгшүүүлж байгаарай. Уух усандаа нимбэг, нимбэгний шүүс хийсэн ч болно.   

    7. Цэгэн массаж хийх

Бохир гараар дамжуулж элдэв харшлын нян хамар руугаа оруулахыг хүсээгүй л бол массаж хийхээсээ өмнө гараа сайтар угаах хэрэгтэй. Гар, нүүрний тусгай цэгүүдэд өөр хүнээр эсвэл өөртэй ч массаж хийх боломжтой. 

    8. Уламжлалт анагаах ухааны аргуудыг турших

Харшлын үед янз бүрийн хүчтэй эм ууснаас төрөл бүрийн улажлалт аргыг хэрэглэвэл илүү үр дүнтэй. Тухайлбал, Хятадын зүү төөнүүр, ургамлын гаралтай эмчилгээг олон улсад түгээмэл ашигладаг. Хамгийн гол нь харшлын үед дур мэдэн хүмүүсийн ам дамжсан яриагаар эмчилгээ хийхгүй байхыг сануулж байна. Ямар ч үед мэргэжлийн эмчид хандаж, оношоо бүрэн тодруулсны дараа арга хэмжээ аваарай. Харин амьдралын хэв маяг, хоололт, орчин зэрэг өөрөөс шалтгаалах зүйлсийг төвөгшөөлгүй баримталж дадах нь чухал билээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэнэ
Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
50 нас хүрч буй ЭРДЭНЭТ хотын түүх ЭГЭЛ зоны түүх
Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэнэ
    34 мин
  • Paramount компани Warner Bros. Discovery-г худалдан авах хэлцлийг 2027 он хүртэл хойшлуулав
    45 мин
  • Ливерпүүлийн экс дасгалжуулагч Юрген Клопп германы шигшээ багийг сэргээн босгох ажилдаа орлоо
    55 мин
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
    1 цаг 2 мин
  • 50 нас хүрч буй ЭРДЭНЭТ хотын түүх ЭГЭЛ зоны түүх
    1 цаг 8 мин
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
    19 цаг 26 мин
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
    19 цаг 31 мин
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
    19 цаг 53 мин
  • Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
    20 цаг 27 мин
  • Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлана
    20 цаг 39 мин
  • Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна
    21 цаг 8 мин
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    21 цаг 23 мин
  • “Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
    21 цаг 27 мин
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
    22 цаг 49 мин
  • Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
    22 цаг 56 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    23 цаг 42 мин
  • Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
    Өчигдөр 12 цаг 20 мин
  • Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
    Өчигдөр 11 цаг 23 мин
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Английн хөлбөмбөгийн домог Кевин Киган 75 насандаа таалал төгслөө
24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК