Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл

2026-7-22
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Монгол Улсын Ерөнхийлөгч У.ХҮРЭЛСҮХ: Хоёр улсын төрийн тэргүүн нэг жилийн хугацаанд харилцан төрийн айлчлал хийж буй нь найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөөх Та бидний хүсэл эрмэлзлийн тод илэрхийлэл юм.

ЭШЛЭЛ 2

Энэ удаагийн айлчлал нь манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 34 жилийн хугацаанд эрхэм Ерөнхийлөгч Таны манай улсад хийж буй хоёр дахь төрийн айлчлал бөгөөд харилцаа, хамтын ажиллагааны  нэгэн шинэ хуудсыг нээсэн, онцгой ач холбогдолтой түүхэн айлчлал гэдгийг  онцлон тэмдэглэж байна.

ЭШЛЭЛ 3

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны манай улсад хийж буй энэ удаагийн төрийн айлчлалаар худалдаа, эдийн засаг, боловсрол, залуучууд, спорт, аялал жуулчлал, геологи, ашигт малтмал, байгаль орчин, аж үйлдвэр зэрэг салбар, чиглэлээр хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа.

ЭШЛЭЛ 4

 “Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл” гаргалаа.

ЭШЛЭЛ 5

Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир, Тажикистан Улсаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, хөвөн даавуун бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр тохиролцлоо.

ЭШЛЭЛ 6

Айлчлалын хүрээнд Монгол, Тажикистаны бизнес форум зохион байгуулсан нь бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагаа, хэлхээ холбоог улам бүр бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

ЭШЛЭЛ 7

Хоёр улсын зах зээлд бараа бүтээгдэхүүн харилцан нийлүүлэхэд хувь нэмэр оруулах Монгол, Тажикистаны Бизнесийн зөвлөл байгуулах саналыг сайшаан дэмжиж байна.

ЭШЛЭЛ 8

“Чингис хаан” үндэсний музей, Тажикистаны Үндэсний музей хооронд түүх, соёлын хосгүй өвд хамаарах эх сурвалж, баримт дурсгалыг судлан тогтоох, соёлын биет бус өвийн судалгаа хийх, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохирлоо.

ЭШЛЭЛ 9

Усан цахилгаан станцын арвин туршлагатай Тажикистан Улсын туршлагаас суралцаж, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.  

ЭШЛЭЛ 10

Манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд бие биеэ харилцан дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотоллоо.

ЭШЛЭЛ 11

Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг онцлон тэмдэглэж, өндрөөр үнэлж байна.

ЭШЛЭЛ 12

Энэ айлчлалаар бидний хэлэлцэж, тохиролцсон ажлууд Монгол, Тажикистаны хөгжил цэцэглэлт, ард түмнүүд хоорондын найрамдал, нөхөрлөл, сайн сайхны төлөө биеллээ олж, харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна.

ЭШЛЭЛ 13

Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон: Бид найрсаг Монгол Улстай найрамдалт харилцаагаа улам бүр бэхжүүлэх болон харилцан сонирхсон бүх асуудлаар хамтран ажиллахад онцгой ач холбогдол өгч байна.  

ЭШЛЭЛ 14

Албан ёсны яриа хэлэлцээ үр дүнтэй боллоо. Хоёр улсын харилцааны үндсийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурсныг сайшаан тэмдэглэж байна. Хэлэлцээний үеэр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, шинэ чиглэл, механизмыг тодорхойлоход онцгой анхаарлаа.

ЭШЛЭЛ 15

Худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах шаардлагатай гэдэгт санал нэгдлээ.

ЭШЛЭЛ 16

Энэ чиглэлээр хийж байгаа чухал алхмын нэг нь хоёр улсын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн хамтарсан бизнес форум юм. Энэ форум болон  Засгийн газар хоорондын комиссын хуралдаан нь худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

ЭШЛЭЛ 17

Соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх чухал үндэс суурь гэдэгт санал нэгдлээ. Шинжлэх ухаан, боловсрол, соёл, хүмүүнлэг, залуучуудын бодлого, аялал жуулчлал, биеийн тамир, спорт болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх сонирхлоо харилцан нотоллоо.

ЭШЛЭЛ 18

Соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байна.

ЭШЛЭЛ 19

Саяхан манай улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2027-2036 оныг “Ирээдүй хойч үеийн төлөө энх тайвныг бэхжүүлэх 10 жил болгон зарлах тухай” тогтоолыг баталсан билээ. Энэ санаачилгыг манай бусад түнш орон, түүний дотор Монгол Улс дэмжсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

ЭШЛЭЛ 20

Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох асуудал нь хэлэлцээний анхаарлын төвд байлаа.

ЭШЛЭЛ 21

Ирэх сард Улаанбаатар хотноо болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хурлыг манай улс дэмжиж байна. Энэ хурлыг байгаль орчныг хамгаалах салбар дахь даян дэлхийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ хэмээн үзэж, Монгол Улсын хүчин чармайлтыг өндөр үнэлж байна.

ЭШЛЭЛ 22

Олон улсын тавцанд, тэр дундаа манай улсын зүгээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэвшүүлдэг санаачилгуудыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улстай тууштай хамтран ажиллахад бэлэн байна.

ЭШЛЭЛ 23

Монголын найрсаг ард түмэнд энх тайван, тогтвортой байдал, сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе. Миний анд нөхөр, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Таны улсынхаа хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг өндөр үнэлж байгаагаа илэрхийлье.

ЭШЛЭЛ 24

Үзэсгэлэнт сайхан Монгол Улсын хөгжилтэй дахин танилцаж, сайхан сэтгэгдэл төрснөө онцлон тэмдэглэе. 17 жилийн өмнө ирж байсантай харьцуулахад Монгол Улс, Улаанбаатар хот хөгжин цэцэглэж байгаа нь илт байна.

image

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нарын өгсөн мэдээллээс онцлох 24 эшлэлийг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
    19 мин
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
    1 цаг 14 мин
  • Буддын шашны судар, эртний Энэтхэгийн домогт хүртэл дурдагддаг "Манго" жимсний өдөр
    1 цаг 18 мин
  • Зеленский Украины армийн ерөнхий командлагчийг халж, оронд нь шинэ үеийн генералыг томиллоо
    1 цаг 41 мин
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
    1 цаг 43 мин
  • Ганц нүдтэй нисгэгчийн дэлхийг ганцаараа тойроод ирсэн түүхэн өдөр
    1 цаг 46 мин
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    1 цаг 54 мин
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
    2 цаг 0 мин
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
    2 цаг 19 мин
  • Дэлхийн хамгийн хүчирхэг паспортуудыг нэрлэв: Сингапур тэргүүлж, АНУ 10 дугаарт оржээ
    2 цаг 19 мин
  • ӨНӨӨДӨР: Нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний хагас жилийн үзүүлэлт танилцуулна
    2 цаг 24 мин
  • Өнөөдөр дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
    2 цаг 51 мин
  • Улсын хилээр орсон гадаадын зорчигчид өмнөх оны мөн үеэс 25.7 хувиар өсжээ
    18 цаг 34 мин
  • Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа
    19 цаг 56 мин
  • Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно
    20 цаг 22 мин
  • “Очирдара” бренд Таобаогоос цүнх бөөндсөн үү?
    20 цаг 34 мин
  • ӨМӨЗО-ы аялал жуулчлалын 36 дахь удаагийн наймдугаар сарыг дуустал үргэлжилнэ
    21 цаг 3 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүлжээ
    21 цаг 9 мин
  • Трамп Канадын бараанд 50 хувийн татвар ногдуулж, худалдааны шинэ дайн өдөөлөө
    21 цаг 42 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд 911 дуудлага мэдээлэл иржээ
    22 цаг 14 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК