Өнөөдөр зүүн зүгийн нутгаар үүлшиж, нутгийн
зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар
үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр,
зүүн зүгийн нутгаар түр зуур секундэд 12-14 метр хүрч шороон шуурга
шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын саваар 5-10
градус, Алтайн өвөр говиор 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус
дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 10-12 градус дулаан байна.