
Уг төхөөрөмж нь 180 градусын өнцгөөр хардаг бөгөөд газар, цонх болон байшингийн дээвэр дээрх гамма цацрагийн хэмжээг тодорхойлдог аж.
Мэргэжилтнүүд шинэ төхөөрөмжөө Фүкүшима мужид туршихад одоо хэрэглэж байгаа дозиметрийг бодвол шинэ багаж нь цацраг идэвхт бодист хордсон газар орныг илүү шинжилсэн байна. Камерыг нэвтрэхэд хэцүү газрууд дахь цацрагийн түвшинг тогтооход ашиглах гэнэ.
Сонирхуулахад инженерүүд анхлан уг технологийг сансар дахь рентген туяаг ажиглах зориулалттай "ASTRO-H" гэдэг хиймэл дагуулд зориулан бүтээж байгаад Япон улс цунами болон газар хөдлөлтөд өртсөний дараа "JAXA" агентлагийн инженерүүд гамма цацрагийг тодорхойлдог камерыг шинэчлэхээр шийдсэн байна.