Ховд аймгаас сонгогдсон, энэ жил ч хуучин тойргоосоо нэр дэвшихээр зэхэж
байгаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл сонгуулийн сурталчилгаагаа Хөшөөтийн
уурхайгаар хийж эхэлжээ.

Ховд аймгаас сонгогдсон, энэ жил ч хуучин тойргоосоо нэр дэвшихээр зэхэж байгаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл сонгуулийн сурталчилгаагаа Хөшөөтийн уурхайгаар хийж эхэлжээ. Нүүрсний чанараараа Таван толгойгоос ч илүү гарах энэ уурхайг гадныханд хувааж өгөхийн оронд стратегийн ордын тоонд оруулъя гэсэн санал сүүлийн үед эрчимжээд байгаа. Ховдын иргэд ч үүнийг хүсч байгаагаа удаа дараа илэрхийлэх болсон юм. Тэгвэл УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ойр ойрхон тойрогтоо очихын зэрэгцээ Хөшөөтийн уурхайг стратегийн орд болгох асуудлыг чухалчлан, өнөөдөр Засгийн газарт хандан албан тоот явуулсан. Тэрбээр Хөшөөтийн уурхайн ашиглалт, уг ордыг түшиглэж баригдах нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, авто замын зэрэг төслүүдийн явцын талаар бодитой мэдээлэл, судалгаа гаргахыг Засгийн газраас хүссэн байна.
Д.Дэмбэрэл дарга үүндээ орон нутгийн байгууллага, иргэдийн саналыг авахыг хүссэн нь Ховдын сонгогчдыг татах нэг арга гэж эх сурвалжууд хэлж байна. 2012 оны сонгуулиар түүнээс гадна С.Бямбацогт, Р.Амаржаргал гээд нэлээн олон хүн Ховдын мандатын төлөө өрсөлдөхөөр төлөвлөж байгаа юм.