"Ливерпүүл" урьд шөнө "Ивүүд Парк"-д зочлон тоглож "Блэкберн"-ийг 3:2
харьцаагаар буулган авлаа. Энэ үдэш Далглиш довтолгооны шугамдаа Каррол,
Беллами, Родригез гэсэн бүрэлдэхүүнийг гаргасан бөгөөд "Хотон
шувуунууд" тоглолтын эхнээс довтолж тоглосон нь үр дүнгээ өгч 12, 16
дахь минутанд Макси Родригез гоолдон дубль хийж тэргүүлж эхэлсэн.

"Ливерпүүл" урьд шөнө "Ивүүд Парк"-д зочлон тоглож "Блэкберн"-ийг 3:2 харьцаагаар буулган авлаа. Энэ үдэш Далглиш довтолгооны шугамдаа Каррол, Беллами, Родригез гэсэн бүрэлдэхүүнийг гаргасан бөгөөд "Хотон шувуунууд" тоглолтын эхнээс довтолж тоглосон нь үр дүнгээ өгч 12, 16 дахь минутанд Макси Родригез гоолдон дубль хийж тэргүүлж эхэлсэн. Гэвч "Ливерпүүл"-ийн хаалгач улаан хуудас хүртдэг уламжлал энэ удаад ч гэсэн давтагдаж, Пепе Рейнагийн улаан хуудасны улмаас гараанд гарч буй 2-р хаалгач Дони 25 дахь минутад "Блэкберн"-ий Хойлетт дээр алдаа гарган мөн л улаан хуудас хүртэж, талбайг чөлөөлсөн бөгөөд оронд нь 3 дахь хаалгач Жонес сэлгэгдэж орж ирсэн. Үүнээс хойш "Блэкберн"-ий довтолгоо ширүүсч 36, 61 дэх минутуудад Аегбени дубль хийсэн бөгөөд 60 дахь минутад Жонес мөн л алдаа гарган шар хуудас хүртсэн бөгөөд эздэд торгууль цохих боломж олгосон юм. Үүнийг Аегбени алдалгүй ашиглаж тоог тэнцүүлсэн юм. Харин тоглолт дуусах мөчтэй уралдан энэ улиралд гоол гэдэг зүйлийг тун цөөхөн үзэж буй довтлогч Энди Кэррол Аггерийн дамжуулалтыг мөргөж гоолдон багтаа хэрэгтэй байгаа хожлыг авчирлаа.