
Уулзалт, ярилцлаганд тус газрын хяналтын прокурор Ж.Нарантуяа “Банк, санхүү,эдийн засгийн чиглэлийн гэмт хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа, түүнд анхаарах асуудал”, сэдвээр Сум дундын шүүхийн шүүгч С.Цэрэнханд Эрүүгийн хэргийн нотлох баримт, түүнийг цуглуулах, бэхжүүлэх ажиллагаанд анхаарах асуудал сэдвээр тус тус мэдээлэл хийж, санал солилцжээ.
Дээрхи төрлийн. гэмт хэргүүд нь ээдрээ төвөгтэй, олон үйлдэлтэй, учруулсан хохирол их, олон холбогдогчтой зэрэг тохиолдолд хэргийн анхдагч санхүүгийн баримтуудад үзлэг хийх, ач холбогдол бүхий баримтыг хэрэгт бэхжүүлэх, санхүүгийн шинжээчийн дүгнэлтийг заавал гаргуулах, БША-нд оролцогчдоос гаргасан хүсэлт, гомдолд анхааралтай хандаж, тэдний эрхийг хангасны үндсэн дээр хэргийг шийдвэрлэдэг байх зэрэгт шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нараас онцгой анхаарал хандуулж ажиллах нь чухал гэсэн дүгнэлт хийж, цаашид энэ чиглэлээр мэргэжиж ажиллах нь зүйтэй гэж үзжээ.
Б.Чимэг