БНЭУ-ын Онцгой татвар, гаалийн төв зөвлөлийн дарга С.К.Гоел, Гонконг дахь гаалийн консул П.Н.Пандей тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад энэ сарын 12-14-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийх гэж байна. Айлчлалын үеэр Хоёр улсын Гаалийн байгууллагын асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах юм байна.
Б.Чимэг