
Отгонцэцэг 2000 онд АНУ-ын Тайзны жүжигчдийн холбоонд гишүүнээр элсэж 20 гаруй нэр хүндтэй шоу, кино, зар сурталчилгаа, тоглолтод оролцжээ. Эдгээрийн дунд алдарт дуучин Бритни Спирсийн шоунд оролцсон нь анхаарал татав.
Отгонцэцэг уран нугараад зогсохгүй хичээл зааж, энэ чиглэлийн уралдаан, тэмцээнүүдэд шүүгчээр ажилладаг байна.
Тэрбээр 2008 оны олимпод оролцсон АНУ-ын синхрон сэлэлтийн багийг бэлдэхэд багшилсан байна. Мөн Las Vegas Ice Center, Sophia Isadora академи, Циркийн урлагийн сургууль зэрэг америкийн нэр хүндтэй газруудад багшилжээ. Отгонцэцэгийн бичлэгийг энд дарж үзнэ үү.
Монголын сонгодог уран нугараачдын 1984 оны бичлэг. Уран нугараач Норовсамбуу, Отгонцэцэг нар.




