Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Тэтгэврийн даатгалын шимтгэлийн
нэрийн дансны тухай хууль болон Газрын тосны тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах зэрэг нийт 18 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль болон Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг нийт 18 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Энэ дунд Сангийн сайд Ц.Дашдорж газрын тусгай хэрэгцээнд авах тухай, НХХ-ийн сайд Т.Ганди гадаадаас ажиллах хүч авах тухай асуудлуудыг хэлэцүүлэхээр бэлтгэсэн байна. Мөн өнөөдрийн хуралд ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай "Ногоон хувьсгал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2011 онд хийсэн ажил, ”Чацаргана” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар танилцуулна. Харин ЭБЭХ-ний сайд Д.Зоригт бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцын тухай Засгийн газрын гишүүдэд танилцуулах юм байна.