
Он гарсаар Хэнтий аймагт 327 иргэн ажилд зуучлуулсан байна. Гэхдээ
эхний улиралд 365 сул чөлөөтэй ажлын байрны захиалга ирүүлсэн аж. Ажил
олгогч 37 байгууллага, иргэдээс дээрх тооны ажлын байрны захиалга ирсэн
байна. Нийтдээ 1320 иргэн хөдөлмөр эрхлэх хүсэлтээ илэрхийлж аймгийн

Он гарсаар Хэнтий аймагт 327 иргэн ажилд зуучлуулсан байна. Гэхдээ эхний улиралд 365 сул чөлөөтэй ажлын байрны захиалга ирүүлсэн аж. Ажил олгогч 37 байгууллага, иргэдээс дээрх тооны ажлын байрны захиалга ирсэн байна. Нийтдээ 1320 иргэн хөдөлмөр эрхлэх хүсэлтээ илэрхийлж аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн албанд ханджээ. Ажилд орсон хүмүүсийн ихэнх нь уул уурхайн компаний жолооч, сургалтын менежер, эмч, сувилагч, нягтлан, тогооч, худалдагч, тэсэлгээчин, өрмийн ажилтан, туслан ажилтан зэрэг байлаа. Одоо барилгын засал чимэглэлчин, шаварчин, өрлөгчин нийт 150 иргэн, хамгаалалтын ажилтан 7-8 хүний ажлын байрны захиалга иржээ. Тус аймагт бүртгэлтэй ажилгүйчүүдийг насны бүлгээр авч үзвэл 70% нь ид хөдөлмөрийн буюу 25-44 насныхан, 30% нь магистр, дээд боловсролтой хүмүүс байгаа юм.