
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дуусахад тав хоног үлдээд
байна. Энэ жил шалгалтад орох ёстой хүмүүсийн 70 гаруй хувь буюу 35 000
гаруй элсэгч бүртгүүлээд байгаа гэнэ. 76 хоног үргэлжлэх бүртгэлийг ирэх
Даваа гаригийн 18 цагт албан ёсоор хааж 24 цагийн турш онлайнаар
бүртгэх ажил дуусах юм. Үлдсэн хэдхэн хоногт Боловсролын үнэлгээний төв
уртасгасан цагаар

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дуусахад тав хоног үлдээд байна. Энэ жил шалгалтад орох ёстой хүмүүсийн 70 гаруй хувь буюу 35 000 гаруй элсэгч бүртгүүлээд байгаа гэнэ. 76 хоног үргэлжлэх бүртгэлийг ирэх Даваа гаригийн 18 цагт албан ёсоор хааж 24 цагийн турш онлайнаар бүртгэх ажил дуусах юм. Үлдсэн хэдхэн хоногт Боловсролын үнэлгээний төв уртасгасан цагаар ажлын өдрүүдэд оройн 20 цаг хүртэл, амралтын өдөр 17 цаг хүртэл ажиллана. Мөн ЭЕШ-ыг БСШУ-ны сайдын баталсан хуваарийн дагуу явуулахаар болсон. Тодруулбал, зургадугаар сарын 8-нд орос хэл, хими, англи хэлний шалгалт авна. Зургадугаар сарын 9-нд Монголын түүх, биологи, монгол хэл, математикийн шалгалттай. Сүүлийн өдөр буюу 10-нд газар зүй, нийгмийн тухай мэдлэг, физикийн шалгалттай.