Дархан-Уул аймагт хэрээ олноор үхжээ. Эх сурвалжийн мэдээллээр шинэ
Дарханд байрлах Оросын элчин сайдын яамны хажууд болон шинэ хороолол,
Дархан их дэлгүүр, Монгол банк, театрын ойролцоо хэрээнүүд үхсэн байна.
Нутгийн иргэд өчигдөр 16.30 цагийн орчимд аймгийнхаа Онцгой байдлын
хэлтэст дуудлага өгсөн аж.

Дархан-Уул аймагт хэрээ олноор үхжээ. Эх сурвалжийн мэдээллээр шинэ Дарханд байрлах Оросын элчин сайдын яамны хажууд болон шинэ хороолол, Дархан их дэлгүүр, Монгол банк, театрын ойролцоо хэрээнүүд үхсэн байна. Нутгийн иргэд өчигдөр 16.30 цагийн орчимд аймгийнхаа Онцгой байдлын хэлтэст дуудлага өгсөн аж.
Энэ талаар Онцгой хэлтсийн жижүүрээс тодруулахад "Тиим дуудлага ирээгүй байна" гэсэн юм. Харин иргэдийн таамаглаж буйгаар шувууд дэлбэрсэн гурилын үйлдвэрийн будааг идсэнээс болж хордсон байж болзошгүй гэнэ. Нутгийн иргэд "Өчигдөр шувууд олноор үхсэн байхыг харсан. Нэг биш хэд хэдээрээ үхсэн байсан" гэлээ.