
Нийслэлийн Баянзүрх дүүргийн шашны төвүүдийн тэргүүн уулзалт семинар зохион байгуулжээ. Дүүргийн засаг даргатай хамтарсан уг уулзалтаар Төр, сүм хийдийн харилцааны тухай Монгол улсын хуулийн хүрээнд холбогдох журам, тогтоол, шийдвэрийн талаар ярилцсан байна. Тухайлбал, нийслэлээс шашны байгууллагатай хамтран ажиллах, цагдаагийн байгууллагын хяналт шалгалт, ИТХ-ын 89 тоот захирам зэргийг хөнджээ. Нийслэл хотын 1.2 сая хүнд нийтдээ 228 шашны байгууллага байгаа нь байж болох хэмжээнээс хэтэрсэн хэмээн хуралд оролцогчид хэлж байв. Тиймээс нийслэлийн ИТХ-аас шашны харилцаа, багууллагын талаар хууль гаргах тухай хүсэлт, саналыг төрийн тэргүүнд хүргүүлнэ гэлээ. Мөн шашны байгууллагууд нэг нь нөгөөдөө жишээ болохуйц үйл ажиллагаа явуулах нь чухал гэсэн санал гарч байв. Манайд буддын шашнаас гадна христ, мусульман шашны урсгал ихээр дэлгэрчээ. Тухайлбал христийн сүм 153 байгаа бол сламын шашинтны хоёр газар байгаа гэнэ. Харин үлдсэн хэсэг нь буддын шашны байгууллага бололтой. Үүний дунд эрт дээр үеэс тахин, шүтэж ирсэн газрууд ч цөөнгүй байгаа аж. Нийслэлийн бүх сүм хийдийн 31.1 хувь буюу хамгийн олон/71/ байгууллага Баянзүрх дүүрэгт байдаг гэнэ.