Сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор
“Сарын шилдэг тамирчин”-г Монголын Үндэсний Олимпийн Хорооноос
тодруулдаг. Энэ уламжлал дагуу өнгөрсөн сарын сарын шилдэг тамирчнаар
мэргэжлийн сумогийн озэки Какүрюү М.Ананд тодорсон байна.

Сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин”-г Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тодруулдаг. Энэ уламжлал дагуу өнгөрсөн сарын сарын шилдэг тамирчнаар мэргэжлийн сумогийн озэки Какүрюү М.Ананд тодорсон байна. Энэ нь сүмогийн тамирчин сарын шилдэг болсон анхны тохиолдол юм.
Озэки Какүрюү М.Ананд өнгөрсөн сард Осака хотноо болсон Харү башёд 13-2 амжилтаар аваргын төлөө сүүлчийн өдөр хүртэл тэмцэж, Монгол Улсаас тодорсон дөрөв дэх озэки болсон бахдам амжилтыг үзүүлсэн. Какүрюү М.Ананд үзэгч, хөгжөөн дэмжигчдийн санал болох онлайн санал асуулгыг болон комиссын гишүүдын санал асуулгаас нийт 45 хувийн саналыг цуглуулж аж.