Энэ өдрүүдэд Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын тэмцээн Буянт-Ухаа спорт ордонд зохиогдож байна.

Энэ өдрүүдэд Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын тэмцээн Буянт-Ухаа спорт ордонд зохиогдож байна. Өнөөдөр Монгол Тайландын тоглолт 15 цагаас эхлэнэ. Энэ тоглолт нь манай улсын багийн анхны тоглолт юм. Тэмцээнд Азийн таван орны баг тамирчид өрсөлдөж байна. Дашрамд дуулгахад, Буянт-Ухаа спорт ордон руу автобусаар үнэгүй үйлчилнэ.
Онцгой анхаарах зүйл: 4 дүгээр сарын 10-наас 14-ны өдрүүдэд бүх автобус "Буянт-Ухаа" спорт цогцолбор дээр 15:00, 18:00 цагт, 15-ны өдөр 13:00, 16:00 цагт очсон байх. Тоглолт дууссаны дараа хөгжөөн дэмжигчдийг анх авсан цэгүүдэд хүргэж өгөх.