
Зуны олимпийн энэ жилийн наадмыг зохион байгуулах бэлтгэлээ хангасан
Британий Засгийн газар олимпийн аваргуудаа мөнгөөр шагнахгүй гэж
мэдэгдлээ. Тэд шилдгүүдийн амжилтыг мөнгөөр үнэлэх нь олимпийн медалийн
тавцанд гаргах хөдөлгүүр болж чадахгүй хэмээн үзжээ. "Зүрх зориг,
сэтгэл, тэмүүлэл,

Зуны олимпийн энэ жилийн наадмыг зохион байгуулах бэлтгэлээ хангасан Британий Засгийн газар олимпийн аваргуудаа мөнгөөр шагнахгүй гэж мэдэгдлээ. Тэд шилдгүүдийн амжилтыг мөнгөөр үнэлэх нь олимпийн медалийн тавцанд гаргах хөдөлгүүр болж чадахгүй хэмээн үзжээ. "Зүрх зориг, сэтгэл, тэмүүлэл, үүрэг хариуцлага л тэднийг хүч оруулж, дэлхийн бөмбөрцөг дээрх хамгийн агуу спортын талбарт эх орноо төлөөлж буй нь тэдний хувьд эрхэм хүндэтгэл болж буй" гэсэн аж. Гэтэл олимпт оролцох тамирчид арилжааны чанартай нэгэн гэрээ байгуулсан гэнэ. "Рояаль Малл" хэмээх шуудангийн компани тамирчдыг олимпийн аварга болвол 10 мянган фунт стерлингийн шагнал олгох гэрээ байгуулжээ. Мөн тамирчдын зурагтай марк худалдаанд гаргахаар гэрээнд заасан байна.