БСШУ-ны сайд Ё.Отгобаяр өнөөдөр Бээжин хотод болох Монголын соёлын
өдрүүдийн нээлтэнд оролцохоор мордож байна. Энэ үеэр ЮНЕСКО-д
бүртгүүлсэн Монголын соёлын өвийг танилцуулж, тоглолт зохион байгуулах
аж. Ё.Отгонбаяр сайд Бээжин хотод хоёр хоноод Лондон хотыг зорино.

БСШУ-ны сайд Ё.Отгобаяр өнөөдөр Бээжин хотод болох Монголын соёлын өдрүүдийн нээлтэнд оролцохоор мордож байна. Энэ үеэр ЮНЕСКО-д бүртгүүлсэн Монголын соёлын өвийг танилцуулж, тоглолт зохион байгуулах аж. Ё.Отгонбаяр сайд Бээжин хотод хоёр хоноод Лондон хотыг зорино. Тэрбээр Кэмбрижийн их сургуультай хамтран ажиллах гарын үсэг зурахаар төлөвлөсөн байна. Мөн үүний хажуугаар 4-р сарын 14-нд буюу бямба гарагт Лондон хотод болох Чингис хааны хөшөөний нээлтэнд оролцоно. Энэ хөшөөг Буриадын уран барималч Даши Намдаков бүтээсэн бөгөөд Лондон хотын “Хайд” цогцолборын гантиг нуман хаалганы ойролцоо байрлах юм. Чингисийн хааны хөшөө нь морин туурайнаас малгайн орой хүртэл нийт 1.5 метр өндөртэй аж.