зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН хоёр сонгуулийг зэрэг явуулах боломжтой тухай саналаа дахин хүргүүллээ

2012-4-11
0
ЖИРГЭХ
УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг зэрэг явуулах эсэх талаар эрх баригч хоёр нам санал зөрөлдөөнтэй байгаа билээ.
   УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг зэрэг явуулах эсэх талаар эрх баригч хоёр нам санал зөрөлдөөнтэй байгаа билээ. Намрын чуулганы төгсгөлд АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг "УИХ-ын хэмжээнд тохиролцох боломжгүй, нөөц дууссан" гэж хэлж байсан. Харин сүүлийн хэдэн өдөр эрчимтэй ярилцаж, гацаанаас гарах арга замыг хэлэлцэж байгаа юм. Өнөөдөр АН-ын гишүүд ерөнхий сайд С.Батболдод УИХ-ын болон орон нутгийн хурлын сонгуулийг хамт явуулах бүрэн боломжтой талаар санал хүргүүлжээ. Үүнд:

Нэг. Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацааны тухайд:


   Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн 8.2-д Орон нутгийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь  Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр байх бөгөөд энэхүү заалтыг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр УИХ-аас баталсан. Энэ зохицуулалтыг 2008 оны орон нутгийн сонгуулиар сонгогдсон бүх шатны иргэдийн хурлын төлөөлөгчид болон тэднийг сонгосон сонгогчид тодорхой мэдэж байсан. Мөн энэ хуулийг батлахад тухайн Улсын Их Хуралд олонхийг бүрдүүлж байсан МАН-аас сонгогдсон гишүүд идэвхтэй оролцсон. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 3-д “Аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж заасан нь бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхэд бус зөвхөн аймаг, нийслэлийн төлөөлөгчдийн хуралд хамаатай болох тул Үндсэн хууль зөрчсөн гэж үзэхэд учир дутагдалтай юм. Түүнчлэн хоёр сонгуулийг хамтатган явуулснаар сонгуулиас сонгуульд буурч буй сонгогчдын ирцийг нэмэгдүүлж төрийн эрх барих дээд болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын легитим шинжийг бэхжүүлж нэр хүндийг өсгөхөд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Хоёр. Сонгогч саналын олон хуудастай ажиллах тухайд:

   Хоёр сонгуулийг хамтатган явуулснаар санал тоолох машинаар саналыг тоолох боломжтой бөгөөд ингэснээр тус тусдаа олон саналын хуудсаар бус харин нэг саналын хуудсан дээр Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийн төлөө санал өгөх боломжтой. Монгол Улсын иргэд бичиг үсэгт тайлагдсан 98,7 хувийн үзүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг оронд тооцогддог бөгөөд иргэд сонгогчид саналын хуудас бөглөхдөө бичиг үсэг мэдэхгүй, боловсролын түвшин хүрэхгүй гэдэг үндэслэл байж болохгүй юм.

Гурав. Санал авах байранд ачаалал үүсэх, сонгогчийн санал өгөх хугацааг уртасгахын тухайд:

   Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн  13.2-д “Нэг хэсэг нь суманд 2000 хүртэл, аймгийн төвд 2500 хүртэл, нийслэлийн дүүрэгт 3000 хүртэл сонгогчтой байна” гэж заасны дагуу нэг хэсэг дээрх сонгогчийн тоог заавал энэ тоонд хүргэхгүйгээр буюу санал авч дуусах хугацааг 20:00 цагт ачаалал үүсгэхгүйгээр тооцож
•    хэсгийн тоог хүн ам шигүү суурьшсан нийслэл, аймгийн төвүүдэд нэмэх;
•    нэгж хэсэг дэх санал тоолох төхөөрөмжийн тоог нэмэгдүүлэх;
•    сонгогчийн биеийн давхцахгүй өгөгдөл (гарын хурууны хээ)-ийг уншиж таних  төхөөрөмжийн тоог нэмэгдүүлэх   
Эдгээр арга хэмжээг авахдаа Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс санхүүгийн эх үүсвэрийг шийдэх замаар нэмэх боломжтой гэж үзэж байна.

Дөрөв. Сонгууль эрхлэн явуулах байгууллага (тойрог, хэсгийн хороо)-д ажиллах хүн хүч хүрэлцэхгүйн тухайд:

   Улсын Их Хурлын болон орон нутийн хурлын сонгуулиудыг хамтатган явуулахдаа нэг хэсгийн санал авах байранд сонгогчийн нэг нэрийн жагсаалтыг санал тоолох төхөөрөмжөөр авах бүрэн боломжтой тул Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуулийн тойрог, хэсгийн хорооны бүрэлдхүүнийг тусад нь байгуулахгүйгээр нэг бүрэлдхүүнээр сонгуулийг зохион байгуулж болно гэж үзэж байна. Энэ зорилгоор Орон нутгийн сонгуулийн тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлт хийх бололцоо Улсын Их Хуралд байгаа болно.

Тав. Саналын хуудсыг хэвлэх хугацааны тухайд


   Улсын Их Хурлын болон Орон нутийн хурлын сонгуулиудыг хамтатган явуулахад саналын хуудсыг богино хугацаанд олон хувилбараар хэвлэх техник, технологийн орчин үеийн шийдэл (тоон хэвлэгч төхөөрөмж)-ийг ашигласнаар энэ асуудлыг шийдэх боломжтой бөгөөд энэ талаар зохион байгуулалтын арга хэмжээ шуурхай авах нь зүйтэй гэж үзэж байна. Түүнчлэн иргэний ухаалаг үнэмлэхийг хэвлэж тараахдаа хүн ам шигүү суурьшсан нийслэлийн дүүргүүд болон аймгийн төвүүдээс эхлэн тараах нь сонгуулийн үеэр гардаг булхай, луйврыг зогсооход үр дүнтэй арга хэмжээ болно. Иймд Төрийн байгуулалтын байнгын хороон дээр хэлэлцэж шийдвэрлэсний дагуу Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж байгаа Улсын Их Хурлын болон Орон нутийн хурлын сонгуулийн тухай хуулиудын биелэлтийг зохион байгуулах, хэрэгжилтийг хангах зохион байгуулалтын арга хэмжээ авах болон Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлахдаа Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан дээрх саналыг харгалзан үзэхийг Монгол Улсын Ерөнхий сайд Танд санал болгож  байна гэжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Сайнзориг: Зарим сайдын хэлж байгааг сонсохоор нүднээс бараг л нулимс гоожих гээд байна
    14 мин
  • МАН-ын Удирдах зөвлөл энэ Бямба гарагт хуралдана
    34 мин
  • Л.Мөнхбаясгалан: Сайд нар гэж ус уудаггүй хүмүүс байдаг юм уу?
    57 мин
  • “What3words” аппликейшн аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах ач холбогдолтой
    1 цаг 21 мин
  • Эрчим хүчний гудамжны авто замыг хэсэгчлэн хааж, өргөтгөж шинэчилнэ
    2 цаг 12 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13482 болжээ
    2 цаг 44 мин
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
    3 цаг 36 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
    4 цаг 33 мин
  • Маргаашаас эхлэн Монгол орон даяар дижитал ертөнц “амилна”
    4 цаг 51 мин
  • Гавьяат дасгалжуулагч С.Тулга “Сэлбэ 20 минутын хот”-ын түншлэл хариуцсан менежерээр ажиллана
    4 цаг 54 мин
  • ТӨСӨВ: Засгийн газрын тусгай сангуудад 12 тэрбум төгрөгийг зарцуулна
    5 цаг 55 мин
  • Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 48.7 сая кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна
    6 цаг 20 мин
  • А.Амартүвшин: 2026 онд 50 мянган өрх, 2027 онд 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ
    6 цаг 23 мин
  • УИХ-ын чуулганы хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ
    6 цаг 24 мин
  • ӨНӨӨДӨР: Боловсролын салбарын ажилчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж байгаа тухай мэдээлнэ
    6 цаг 32 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    6 цаг 39 мин
  • Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
    6 цаг 45 мин
  • Ү.Амарбат: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөрт 8500 гаруй залуус нэгдээд байна
    19 цаг 11 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтанууд тодорлоо
    22 цаг 40 мин
  • Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна
    22 цаг 46 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • Эмгэнэл
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
24 баримт
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК