Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болсон бөгөөд хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаатай холбоотой шийдвэр гаргалаа. Энэ тухай Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар мэдээллээ.

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болсон бөгөөд хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаатай холбоотой шийдвэр гаргалаа. Энэ тухай Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар мэдээллээ. УИХ-ын намрын чуулганаар иргэн бүрт олгохоор болсон 536 ширхэг хувьцаан дээр нэмж мөн тооны хувьцааг олгохоор боллоо. Тэгэхээр иргэн бүр 1072 ширхэг хувьцаа эзэмших эрхтэй болсон бөгөөд мөн хувьцаагаа арилжих эрх нь ч нээгдэж байгаа юм. Харин хувьцаагаа арилжих хүсэлтэй иргэд хэзээнээс, яаж бүртгүүлэх, нэг ширхэг хувьцааг хэдэн төгрөгөөр үнэлэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч ирэх долоо хоногийн лхагва гаригт хуралдах Засгийн газрын хуралдаанаар журам, үнийг батлан, тогтоох юм.