Увс аймгийн Бөхмөрөн сумын иргэд бэлчээр газраа хамгаалж, өлсгөлөн зарлаад байгаа. Тэдний амьдарч буй газар нутагт Канадын “CGBEM” гэх компанид ашиглалтын 947 га, хайгуулын 4000 га газарт лиценз олгосон аж. Үүнийг эсэргүүцэж Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон олны танил хүмүүст захидал илгээсэн ч тэднийг ганцхан дуучин С.Жавхлан дэмжихээ мэдэгдсэн юм. Дуучин С.Жавхлан өнөөдрөөс Бөхмөрөн сумын иргэдтэй хамт суулт зарлаж эхэллээ. Тэрбээр өнөөдөр 24 цагийн суулт зарлаад үр дүнд хүрэхгүй бол өлсгөлөн зарлана гэж хэлсэн юм. Түүний мэдэгдэлд “харийнхнаас газар нутгаа авахын тулд эрүүл мэнд, амь насаа хайрлахгүй” гэж дурдсан байна.
Сэтгэгдэл (1)